Улмаар намын удирдлагыг залуу үедээ шилжүүлж, мэдлэгтэй, ур чадвартай залуусаараа эх орны хөгжлийг тодорхойлуулж, түүчээлнэ. Улс төрийн шинэ соёл бий болгоно гээд л ард түмний өмнө бөхийж, уучлалт гуйж байсан түүх ч бий. Харин улс төрийн шинэ залгамжлагчаар тодорсон Л.Оюун-Эрдэнэ ахынхаа эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, “Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон намынхаа гишүүдийг хөөх хүртлээ арга хэмжээ авна” гэж байсан нь саяхан. Тэрбээр энэ талаар “Авлигын эсрэг тэмцлийг улам эрчимжүүлнэ. Монгол Улс авлигын индексээр дэлхийд 111 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгана. Төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулна. МАН шинэ зуунд улс төрийн манлайлагч байр сууриа хадгалахын тулд авлигатай хийх тэмцлийг улам бүр эрчимжүүлэх ёстой. Энэхүү тэмцэл нь намын гишүүн нэг бүрийн эрхэм зорилго, журамт үүрэг байх учиртай” хэмээн мэдэгдэж байсан.
Үүнээс хойш даруй хоёр жилийн хугацаа өнгөрсөн ч нэг ч хулгайчаа намаасаа хөөгөөгүй л байна. Үнэхээр намынх нь гишүүд чин үнэнчээр төрд зүтгэж, хулгай хийлгүй, нэр цэвэр байна уу гэвэл үгүй. Хөгжлийн банкны хэрэгт МАН-аас Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар холбогдож, яллагдагчаар татагдан шалгуулж байгаа бол хамгийн ноцтой гэгдэх нүүрсний хулгайн хэрэгт парламентад суугаа гишүүдийн талаас илүү хувь нь нэр холбогдоод байгаа. Үүнээс УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ татгалзаж, чөлөөлөгдсөн бол Т.Аюурсайхан, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээд байна. Мөн Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд нар хуулийн байгууллагад шалгуулж байна. АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан 50 хүн шалгаж байгаа гэснээс эхний ээлжинд 17 нэрийг ил болгож байлаа. Дээрх нэр бүхий гишүүдээс гадна УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр нар нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, хуулийн байгууллагад мэдүүлэг тайлбар өгч явсан удаатай. Харин нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон 50 хүний дотор төрийн алба болон төрийн өмчит компаниуд ажиллаж байсан МАН-ын гишүүн олон бий. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүд үүнээс ч илүү байгаа гэдгийг намын дарга Л.Оюун-Эрдэнэ болон Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар удаа дараа сануулж байлаа.
Нийтийн өмнө ил болсон хэргүүд нь энэ болохоос авлига албан тушаалын хэргээр шалгуулж байгаа гишүүд ч цөөнгүй байна. Тухайлбал, авлига албан тушаалын хэргээр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, П.Анужин, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Ж.Эрдэнэбат нарын гишүүд шалгуулж эхэлсэн ч хэрэг нь өнөөдрийг хүртэл хэрхсэн нь тодорхойгүй байгаа.
Төрд 62-уулаа суусан цагаан захтнуудын хэрэг үүгээр ч дуусахгүй. Өнгөрсөн хоёр удаагийн сонгуулиар үнэмлэхүй олонх болсон МАН-ынхан төрийн эсрэг гэмт хэрэг мөн ч их үйлдэж, түүнийгээ өөрсдөө илчиллээ дээ. Төрийн хэргийг илчлэх тусам улстөрчдийн “нүүр хагарч”, улам илүү шунах болсон нь мэдрэгдэж байх шиг. “Тэрний үйлдсэн хэргээс миний үйлдсэн хэрэг арай бага, ямар түүн шиг тэрбум тэрбумаар нь идсэн биш” гээд өөрийгөө цайруулдаг шинэ технологи бий болчихжээ ,МАН-ынханд. Хэрэг томрох тусам хариуцлага хүлээлгэх хүн нь улам бүр цөөрч, төрийн хөрөнгөөс завших, түмний нүдийг хуурах нь байдаг л үзэгдэл болтлоо ижил дасал болсоор байх.
Өнгөрсөн парламентын үед төрийн эрхийг наймаалцсан 60 тэрбумын хэрэг гэж сүр дуулиантай хэрэг задраагүй юу. Тэр хэргийг нь намынх нь журмын нөхөд зарлаж, “Шударга ёс тогтооно” гээд л Төв талбайд хөхөө өвлийн хүйтэнд хөдсөн дээлтэй орилж байлаа.
Удалгүй улсын төсөв хонхойтол доошилж, үйлдвэрлэл хөгжүүлэхээр бүрдүүлсэн сан нь хоосорсныг мэдээд хэсэг бужигнасан. Улсын дансаа улайтал шавхчихсан юм биш үү гээд судлаад үзтэл, МАН-ынхан өөрсдөө тэр дундаа 60 тэрбумын хэргийг жигшиж, зэвүүцэж, шударга ёсыг шаардаж байсан тэр л улстөрчид улсынхаа дансыг хоосолчихсон байсныг уншигчид санаж байгаа биз ээ. Тодруулбал, ЖДҮХС-аас УИХ-ын 49 гишүүн өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авч, зээлээ зориулалтын бусаар ашигласан, хугацаандаа төлөөгүй гэх хэргүүд дуулиан тарьж байлаа. Уг хэргээ мөн л МАН-ынхан өөрсдөө илчилж, өөрсдөдөө оноо авсан. ЖДҮХС-г цөлмөсөн гишүүд хариуцлага хүлээх нь битгий хэл УИХ-ын сонгуульд дахин дэвшиж, өнөөдөр олонх нь “давхар дээл”-тэй сайд болчихсон даналзаж яваа.
Эрх баригч намынхан Ардчилсан нам шиг дотроо хэд хэдэн фракцтай ч ил гаргадаггүй, холгодог гутал шиг хоорондоо толхилцдог. Ингэж тэмцэлдсэн тэмцэл, фракцын хуваагдал нь идээ бээр болтлоо бугшсаар задрахдаа жинтэй задарч, төрийн эрхийг эргүүлэх хүртлээ тэсэрдэг тогтсон уламжлалтай. Гэвч энэ удаагийн парламентын гишүүд хэн нь хэний фракц гэлтгүй бүгд улс төрийн гэмт хэрэгт холбогдчихсон, түүндээ барьцаалагдчихсан, амаа үдүүлээд сууж байгаа гэдэг.
Ерөөс эргээд харахад Монголд хэн хөрөнгө чинээтэй, баян тансаг, чинээлэг амьдарч байна вэ гэвэл МАН гэх “малгай” өмссөн тэр л улстөрчид байна. Чононд мах хадгалуулсантай адил монголчууд хамаг баялгаа МАН-д даатгачихсанд л учир байгаа юм. Өөрчлөлт хийхээсээ нэгэнт өнгөрсөн шуударсан улстөрчдөөс монголчууд мөддөө салахгүй л юм байна. Магад Монголын баялаг дуусаж, газрын хэвлий шүүрэн шанага шиг болохын цагт л монголчууд МАН-ын хулгайчдаасаа салах биз ээ.
| МАН-ЫНХАН БҮГД ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИД ЮМ БИШ ҮҮ |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |