Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хоёр ч удаа бүтэц, бүрэлдэхүүнээ сольж, хэд хэдэн удаа сайдын суудлаа сэлгэсэн ч шуудайд хийсэн үхрийн эвэр шиг тал тал тийш харчихаад нэг л эвлэж өгөхгүй байна даа. Нэг ёсондоо Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын сайд нараа нэг бодлогоор базаж, нэг зорилгын төлөө зүтгүүлж чадахгүй байна.
Засгийн газрын бодлого чиглэл үйл ажиллагаа нэг чигт байж улс орны бодлого нэг зүгт явна гэсэн бичигдээгүй хууль бий. Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нар жагссан цэрэг шиг нэг чигт харж чадахгүй байгаагаас төрийн үйл ажиллагаа ч хэдэн тал руугаа харчихаад байна.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нэг чигт харж, нэг зүгт бодлогоо тодорхойлж чадахгүй байгааа хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, Л.Оюун-Эрдэнэ танхимаа бүрдүүлэхдээ ах нараа гомдоочихгүйн тулд, улс төрд илүү лав хөл дээрээ тогтохын тулд намынхаа фракц тус бүрээс хэнийг нь ч үлдээлгүй сайдын суудал амалж, өрийн гэсэн бүлэг факцгүй эрээвэ хураавар бүрэлдэхүүн бий болгосон. Сүүлд гэхэд Ц.Даваасүрэнг Барилга хот байгуулалтын сайдаар томилж, Б.Тулгыг Боот хариуцсан сайдын суудалд аваачсан нь Засгийн газраа бүрдүүлэхдээ л ах нарынхаа аманд багтаж, сайдын суудлаар хэдэн гишүүнээ барих тохироо хийсэн нь илэрхий харагдаж байгаа юм.
Хоёрдугаарт Засгийн газраа улам хүчтэй болгох гээд “давхар дээл”-тэй сайд томилсон нь Л.Оюун-Эрдэнэд өнөөдөр дараа болж байгаа. Өөрөөр хэлбэл давхар дээлтэй сайд чиг үүргийн үүрэг гүйцэтгэхээс илүүтэй улстөрчийн “поп”, бусдад таалагдах гэсэн хүслүүд нь дийлж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг хэтэрхий ашиг сонирхлыг тэр тусмаа улс төрийн зөрчилтэй болгож байгаа юм.
Саяхан чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ц.Даваасүрэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын тухай багц хуулийн төслийг хэлэлцүүлэхэд хууль санаачлагчаас улс төрийн шинжтэ асуулт асууж, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаас хатуухан сануулга аваад амжсан. Тухайн үед Л.Энх-Амгаан сайд “Ц.Даваасүрэн гишүүн ээ, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцүүлээд нэг шийдэлд хүрчихсэн. Та Засгийн газрынхаа бодлогоос эсрэг зүйл яриад байна” хэмээн сануулсан удаатай.
Өнгөрсөн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эдийн засгийг сэргээх “Шинэ сэргэлтийн бодлого”, Авлигын эсрэг тэмцэх “5 Ш” ажиллагаа гэхчлэн бодлогын том төслүүдийг эхлүүлсэн. Энэ хүрээндээ ч тодорхой ажлууд хийж, нүдээ олсон нь ч бий. Улс төрийн шийдвэрүүд байдаг. Эдийн засгийг сэргээх бодлого дээр гэхэд л голлох хоёр яам болох Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайд нарын үг үйлдэл хоорондоо зөрчилдөх нь элбэг. Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар байхгүй, бүтэхгүй хэмээн хармалдаг бол Сангийн сайд байгаа бүхнээс дэлгээд туучихдаг эсрэг тэсрэг хүмүүс.
Энэ мэтээр голлох яамдын сайд нарын үзэл бодол нэг чигт байж, нэг цонхоор харж чадахгүй байгаа нь илэрхий байна. Өнөөдөр Засгийн газрын сайд нар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг танхимаараа дэмжсэн мэт харагддаг ч олонх нь буруу харж уйлан, зөв харж инээн байж нэгдсэн гэх яриа ч Саарал ордонд гарсан удаатай.
Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлуулчих л юм бол танхимын сайд нараа царайчлахгүй гээд аргаа барчихсан суугаа гэдэг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны дараа Засгийн газар дахин бүрэлдэхүүнээ шинэчилж, Ерөнхий сайд өөрийн хүрээллийнхнээрээ багаа бүрдүүлнэ гэх бор шувуу ч нисээд амжсан.
Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ 5Ш ажиллагаанаас эхлээд намынхаа томчуудыг хүргэсэн мөн ч олон ажил эхлүүлсэн. Түүний ил үйлдэл танхимын сайд нарыгаа хөлдөө чирэх явдал ч гарч байгаа нь нууц биш. Хамгийн наад захын жишээ л гэхэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад томилогдоод удаагүй байсан Т.Аюурсайхан нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, сар гаруйхны хугацаанд сайдын суудлаа хүлээлгэж өгсөн ч бий. Саяхан Боловсролын зээлийн сантай холбоотой мэдээллийн нийтэд ил болгосон нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэлээд хэдэн сайдын чихнээс хонх уяж, нийгэмд дуулиан тараад авсан ч удаатай.
Л.Оюун-Эрдэнэд өнөөдрийг хүртэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас өөрөөр хань болох найдвартай ар тал байхгүй гэхэд хилсдэхгүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд Д.Амарбаясгалантай ганзага нийлдэг ч Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нар тийм ч сайн харилцаатай биш. Энэ нь ч саяхан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хэвлэлд өгсөн ярилцлагаас тодорхой болж байлаа. Тэрбээр “Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн гаргасан шийдвэр Монгол төрийг хэт хүчгүй болгох гээд байна уу гэж харж байгаа” гэсэн нь бий. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн хамтарч ажиллах ганц хүн нь Х.Нямбаатар учраас П.Амарбаясгалантай улс төрийн замаа удаан үргэлжлүүлэхгүй гэсэн үг. Үндсэндээ Засгийн газрын сайд нар бодлого, төлөвлөгөөний хувьд нэгдмэл байр суурьтай шийдвэр гаргаж чаддаггүй гэдгийн гол жишээ энэ юм уу даа.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдож, хоёр жил гаруйн нүүрийг үзсэн ч шуудайд хийсэн үхрийн эвэр шиг Засгийн газраа нэгтгэж чадахгүй байсаар Төрийн өндөрлөгөөс бууж мэдэхээр байна.
| ШУУДАЙД ХИЙСЭН ҮХРИЙН ЭВЭР ШИГ ЗАСГИЙН ГАЗАР |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |