Төрийн түшээд нарын хүндлэл төгрөгөөр хэмжигддэг болжээ, сүүлийн үед. “Төрийн хишиг байна даа, түмэнд хүндэтгэл үзүүлэхдээ төгрөг өгсөн нь миний буруу юу” гээд хэвлэлийнхнийг тойруулчихаад даналздаг болтлоо томорсон түшээдтэй болсон байх. Түүгээр ч зогсохгүй “Тэр дугтуйд чинь их мөнгө байгаагүй 20 мянган төгрөг л байсан шүү дээ” гэж иргэдээ даапаалах. 20 ч бай, 10 ч бай мөнгө л бол мөнгө. Хүндэтгэл гэдгийг мөнгөөр хэмждэг болтлоо задарсан түшээдтэй болжээ бид. Ард түмнээ арай л их тохуурхаж байна даа, Ардын намынхан. Тойрог услах томилгоот ажилдаа явахаараа л дугтуйтай мөнгө тараадаг, тараасан мөнгийг нь ил болгохоор "Сөрөг хүчний гишүүд тэнд нь байж таарсан юм билээ" гээд ард түмнээ намын харьяаллаар гадуурхдаг үзэгдэл нийгэмд дасал болтлоо бугшлаа.
Уг нь УИХ-ын гишүүний үндсэн үүрэг нь мөнгө тарааж, хүндэтгэл үзүүлэх биш л баймаар. Улсдаа манлайлагч гэсэн нэгнээ миний өмнөөс бидний өмнөөс хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж, бидний, миний амьдрах орчинг сайжруулаад ирээрэй гээд өөрийнхөө саналыг өгч төрд илгээдэг бие төлөөлөгч нь гишүүд шүү дээ. Гишүүн хүн олныхоо итгэлийг хүлээж хууль тогтоох дээд байгууллагад олонхынхоо эрх ашгийг хамгаалсан хууль санаачилж, баталж, хэлэлцүүлэх л үүрэгтэй. Гэтэл гишүүдийн үүрэг үндсэн зарчмаасаа хазааж, хальсаар өнөөдөр ард түмний амьдралаас хол тасарч байгаа нь харагдаж байна даа эндээс.
Эсвэл МАН-ынхан ард түмний амьдрал уруу дорой байна гэхээр анхаарч байгаагаа харуулж байгаа царай нь юм уу. Уг нь улсын эдийн засаг уруудаж, ард түмэн ядарч байгаа бол арай өөрөөр ажилламаар байна даа, манай төр. Наанадаж, иргэдийн нуруун дээр үүрүүлсэн ачаагаа хөнгөвчлөхийн тулд өдрөөс өдөрт өсөж үнэгүйдэж байгаа төгрөгийн ханшаа тогтворжуулах хууль тогтоомж гаргаж, улсын эдийн засагтаа үр дүн авчрах төсөл хөтөлбөр санаачилмаар.
Наанадаж, иргэдийн нуруун дээр үүрүүлсэн ачаагаа хөнгөвчлөхийн тулд өдрөөс өдөрт өсөж үнэгүйдэж байгаа төгрөгийн ханшаа тогтворжуулах хууль тогтоомж гаргаж, улсын эдийн засагтаа үр дүн авчрах төсөл хөтөлбөр санаачилмаар
Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Өвөрхангай аймагт ажиллаж байх үеэрээ ахмадуудад дугтуйтай мөнгө тарааж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд ил болсон. Энэ талаараа өчигдөр тэрбээр олон нийтэд тайлбар өгөхдөө “Би Сар шинийн баярын дараа тойрогтоо ажилласан. Энэ үеэр Хархорин суманд уулзалт хийж, уулзалтын дараа 5-6 ахмад настанд хүндэтгэл үзүүлсэн. Тэрийг Ардчилсан намын гишүүд бичиж аваад намайг мөнгө тараасан гэж бичсэн байна лээ.
Би мөнгө тараагаагүй. Хууль зөрчөөгүй. Монгол ёсоор ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэн явдал бий. Дугтуйтай мөнгийг нуугаад байх зүйл байхгүй. 20 мянган төгрөг байсан. Улс төрийн зорилгоор мөнгө тараана гэж байгаа бол мөнгө өгдөг асуудал байхгүй байх. Би олон нийтийн дунд өгсөн. Сумын дарга ахмад настнаа зааж өгөөд би өгсөн. Надад тараагаад байх их мөнгө ч байхгүй. Энэ бол УИХ-ын гишүүний тойрогтоо ажиллахад хийж болох зүйл. Намайг хуулийн байгууллагад өгөх нь өгнө л биз. Одоогоор намайг дуудаж шалгасан зүйл байхгүй” гээд хээв нэг тайлбар өгч харагдав.
Ийм ядмагхан тайлбартай, задарсан түшээдтэй л болж дээ ард түмэн. Шар нар бор хоногийг энэ хүнд цаг ард түмэн үед яаж давж байгааг харах сөхөөгүй гишүүд “хүндлэл” гэх нэрээр мөнгө тараадаг болтлоо амьдралаас алсарсан байх. Тэгэхдээ бүүр 20 мянган төгрөг гэх хэмжээстэй болжээ тэд. Цагтаа улсдаа хийхээ хийж, бүтээхээ бүтээсэн ахмадуудаа хүндлэл гэх нэрээр 20 мянган төгрөг тарааж байгаа нь ард түмнийг арай басамжилж байгаа дүр зураг байна даа. Нөгөө талаараа хийхээ хийж, бүтээхээ бүтээсэн хүмүүсээ хүндэлж байгаа царай нь 20 мянган төгрөг дээр л тогтож байгаа юм байна. Ил болсон нь энэ болохоос сонгууль дөхөөд ирэхээр мөнгө тарааж санал авдаг байдал нийгэмд дасал болтлоо бугшсан нь нууц биш. Тэр байтугай сум суурингийн иргэдээ манай нам танай нам гэж хувааж авчихаад улайн цайм мөнгөө хуваагаад өгчихдөг нь өнөөдрийг хүртэл байсаар байгаа.
Арчаатай, анхиатай төртэй сэн бол өнөөдөр ард түмэн гишүүдээ 20 мянган төгрөг авах хүртлээ уруудахааргүй байлаа Ардын намынхан сонгууль дөхөөд ирэхтэй зэрэгцээд, чихэр боов, түмпэн шанага, мөнгө төгрөг бариад гүйчихдэг түшээд нараасаа хэзээ салах вэ. Хэрэв энэ гаж тогтолцооноосоо салахгүй бол ирээдүйд мөнгөөр бүхнийг шийддэг харанхуй нийгэм рүү унахад бэлэн болжээ бид.
| АРДЫН НАМЫНХНЫ АРД ТҮМНЭЭ ХҮНДЛЭН ТЭТГЭЖ БАЙГАА ЦАРАЙ НЬ 20 МЯНГАН ТӨГРӨГ |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨРСӨЛДӨӨНӨӨС Г.ЗАНДАНШАТАР, Н.АЛТАНХУЯГ НАР ХАСАГДЖЭЭ
2026-09-09 10:45:05
ЭРГЭЛТИЙН ЭРХЭМ УНШИГЧ ТАНД ЗУРГААН ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-09 10:35:16
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР
2026-09-09 09:00:28
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-09 08:00:00
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-09-09 07:00:00
ДОМОГ БОЛЖ МӨНХӨРСӨН Ц.ДОРЖСҮРЭНГИЙН ХЭЭР МОРИНЫ НЭГЭН ТҮҮХ
2026-09-09 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-09-09 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-09-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |