МАН-д туршлагатай, мэдлэгтэй, зангаргатай улстөрч дутаж байна даа. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкыг Хянан шалгах Түр хороог байгуулж, зээлдэгч нараас тайлбар мэдүүлэг авах нийтийн сонсголыг Төрийн оронд зохион байгуулж эхэлсэн. Ингэхдээ тус түр хороог ахлуулахаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярыг томилж, 12 гишүүний бүрэлдэхүүнтэй түр хороо байгуулсан. Гишүүд дотроо төрийн албанд чамгүй олон жил ажиллаж, туршлага суусан гишүүдээсээ шилж, сонгож, асуудалд арай дүнгүүр хандаж, зөв бурууг нь ялгаж салгах чадвартай гэж гишүүдээ шилж, сонгож, түүнээсээ шигшиж, даргыг нь томилсон баймаар. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг анх тус Түр хорооны даргаар сонгон томилсон ч, сайдын суудалд дэвшсэн учир түүний эрхийг Б.Энхбаяр шилжүүлсэн.
Гэвч Хөгжлийн банкийг Хянан шалгах Түр хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дэндүү жижигдэж байгаа нь сүүлийн хэдэн хэлэлцүүлгээс улам бүр тодорхой болж байна.
Монгол Улсын эдийн засаг хөгжих үү, уналтад орох уу гэдэг асар том ачааг нуруундаа үүрсэн хөгжлийн хамгийн том бодлого Хөгжлийн банк дээр тогтож байгаа нь нууц биш. Угтаа бол улсын эдийн засагт хөрөнгө оруулалт хийх хамгийн гол санхүүжилтийг Хөгжлийн банк аж ахуйн нэгжүүдэд олгож, зээлийн эргэн төлөлтөд гацаа үүссэнээр Хөгжлийн банкны асуудал олны анхааралд өртөөд байгаа.
Монгол Улс дэлхийн зах зээлд дампуурлаа зарлах уу, үгүй юү гэдэг асуудал ч Хөгжлийн банкны зээл, зээлийн эргэн төлөлтөөс хамаарч байгаа нь үнэн. Гурван үе шаттай явуулахаар төлөвлөсөн уг сонсголын хоёр дахь үеийг энэ долоо хоногт Төрийн ордон зохион байгуулав. Нийтийн сонсголд Хөгжлийн банкнаас зээл авч, зээлийн эргэн төлөлтөө хугацаанд нь хийгээгүй, авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан гэх аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд, тухайн үеийн шийдвэр гаргагчид, Хөгжлийн банкны одоогийн болон, өмнөх удирдлагууд гээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцогчид хэлэлцүүлэгт оролцож, тайлбараа хийж, мэдүүлгээ хангалттай хэмжээнд өглөө.
Төрийн ордонд найман өдөр үргэлжилсэн нийтийн сонсголоос ажиглахад өнгөрсөн 10 гаруй жилийн Монгол Улсын эдийн засгийн бодлого тэр чигээрээ Хөгжлийн банкны зээл дээр тогтож байсан нь тодорхой байна.
Тэгэхээр Хөгжлийн банкны зээл, зээлийн эргэн төлөлт, зээлдэгчдийн асуудлыг улстөржүүлэх ямар ч шаардлагагүй, нухацтай авч үзэх нь зүйн хэрэг гэдэг нь тодорхой харагдаж буй. Харамсалтай нь, Б.Энхбаяраар ахлуулсан Түр хорооны гишүүд Хөгжлийн банкны асуудлыг хэт улстөржүүлэх гэсэн үү, намын даалгавраа биелүүлж байна уу, ямартай ч асуудалд ул суурьтай, нухацтай хандаж чадахгүй байгаа нь Хөгжлийн банкны сонсголд оролцож байгаа гишүүдийн тайлбараас илэрхий байлаа.
Түр хорооны дарга, нээлттэй сонсголыг даргалагч Б.Энхбаяр сонсголын эхний өдрөөс л нээлттэй сонсголыг нотлох баримтад тулгуурлан явуулж, асуултаа түүний дагуу тавьж байгаагаа гэрчүүдэд сануулж харагдсан. Гэвч сонсголын эхэнд Б.Энхбаяр гишүүн нотлох баримттай, тайлбар мэдүүлгийг нь гэрчүүдээс сонсохоос илүүтэй хууль шүүхийн байгууллагын албан тушаалтан аятай аяглаж, гэрчүүдээс тулгасан асуулт асууж, таалагдахгүй бол микрофоныг нь хааж, ёстой л дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэсэн дээ.
Ухаандаа Б.Энхбаяр Хөгжлийн банкны түр хорог даргалж, зээлээ төлөөгүй, зориулалтын бусаар ашигласан гэх хэдэн “нөхөд” дээр тоглолт хийж “Хөгжлийн банкийг дахин сэргээсэн, зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлсэн, Монгол Улсын эдийн засагт том сэргэлт авчирсан” гэж ард түмнээр алга ташуулахаар гэрчээр дуудагсдыг “шахаж” эхэлсэн. Намынхнаасаа авсан даалгавраа ч ягштал биелүүлж, “Гэрчээр дуудсан хүмүүс асуудлаас бултаж байна. Надаас айж байна” гэхээс холгүй мэдэгдэл хийж, камерын өмнө даналзаж байлаа.
Эхний хэлэлцүүлэг түүний тооцоолсноор, төлөвлөгөөний дагуу өрнөж, Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ зарим нь казино “тоглож”, тансаглаад, нөгөө хэсэг нь хадгаламжийн зээлээ дарж, хамаатан садан руугаа шилжүүлсэн баримтууд нь нэг нэгээрээ ил болж эхэлсэн. Түүнд нь бардсандаа ч тэр үү, Б.Энхбаяр зориг орсондоо ч юм уу, хэвлэлийн хурал зарлаж, экс Ерөнхийлөгч Х.Баттулгаас эхлээд тухайн үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд, Засгийн газарт ажиллаж байсан сайд нарыг толгой дараалан дуудаж, “Нээлттэй сонсголд дуудаад ирэхгүй байна. Бид хэрэг шүүх гэж дуудаагүй” хэмээн мэдээлэл хийж, “Надаас айх хэрэггүй” гэхээс холгүй мэдээллүүд хийж байлаа.
Гэвч хачир дээрээ нүүдэл нөгөө тийш эргэж, хувь улстөрчийнх нь мэдлээс хэд дахин том асуудал руу гулсаад орчихлоо. Сүүлийн хоёр хоногт гэрчээр дуудсан хүмүүсийн олонх нь нээлттэй сонсголд хүрэлцэн ирж, тайлбар мэдүүлгээ өгөхөөр халз тулахад бодлого, шийдэл, асуудал ярихаас илүүтэй, хувь хүн рүү чиглэсэн асуулт асууж, түүндээ бүдэрсэн тохиолдлууд ч байна. Тухайлбал, өчигдрийн нээлттэй сонсголын үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор Төрийн өмчит оролцоот хаалттай хувьцаат компанийн захирал Ж.Дөлгөөн таны зөвлөх байсан юм байна” гэхэд нь “Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Тэрний зөвлөх гэдэг жижиг юм яриад баймааргүй байна. Шинэ яармаг төсөл дээр Б.Ууганбаяр гэдэг хүнийг миний зөвлөх гээд баахан тамласан. Ж.Дөлгөөнийг зөвлөх байсан үгүйг мэдэхгүй байна. Хөгжлийн банкнаас гаргасан зээлийг төлөх нь Сангийн сайдын үүрэг” гэх хариулт өгч харагдсан
Түр хорооны гишүүд хийгээд Б.Энхбаяр даргын Хөгжлийн банкны нээлттэй сонсголоор гэрчүүдээс “Тухайн үеийн эрх мэдэлтнүүдийн туслахаар ажиллаж байсан байна. Энэ үнэн үү” гэдэг тулган шаардах асуулт хэд хэдэн удаа асууж харагдсан. Угтаа бол Хөгжлийн банкны зээлдэгч нар, гэрчээр дуудагсдыг унагаах гол арга барил нь байсан гэх юм уу даа.
Хөгжлийн банкны нээлттэй сонсголоор зээлдэгч нар тайлбараа хийх, олон нийтэд мэдээлэл өгөх, зөв бурууг шүүх, цаашлаад эдийн засагт үр дүн авчрах төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэх үү, зээлээ зориулалтын бусаар ашигласан аж ахуйн нэгж, зээлдэгч нарт хуулийн хариуцлага хүлээлгэх үү үгүй юү, гэдгийг шийдэх, мэдэх том боломж олгож байгаа сайн тал бий. Тиймээс хуралдааныг удирдан, сонсголыг даргалагч бодлого шийдэл ярьж, зөв бурууг шүүх боломжийг нь иргэдэд олгодог баймаар байна.
| ХӨГЖЛИЙГ БАНКНЫ АСУУДАЛД Б.ЭНХБАЯР ДЭНДҮҮ ЖИЖИГДЭЖ БАЙНА |
|
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |