МАН-ын гишүүд хазгай хэлсэн үгнийхээ хариуцлагыг хүлээж, албан тушаалаа хүлээлгэж өгдөг шинэ жишиг тогтоож байгаа гэв үү. Үнэхээр тийм бол төр түшилцэж байгаа гишүүдээс мөн ч олон хүн хэлсэн үгнийхээ хариуцлагыг хүлээж, албан тушаалаа хүлээлгэж өгөх нь дээ.
Уг нь өдийд бид улстөрчдөөс, төрийн түшээдээс, төрийн өндөр дээд алба хаагчдаас улсын бодлого, ирээдүйн хөгжил, амьд явах, амьдрах баталгаа, эрх эрх чөлөөний үзэл баримтлал, хэтийн зорилго гэх мэт асуултын хариуг нэхэж, шаардлага тавиад сууж байх ёстой байв. Гэтэл хэдэн дарга нарынхаа хэлж ярьсныг нь зөв агуулгаар нь ойлгох гэж таавар тааж амьдарч байгаа нь өнөөдрийн бодит байдал болоод байна. Буруу, хазгай хэлсэн үгээ “Би ингэж хэлэх гэж байсан чинь, ингээд буруу ойлгочихлоо” гээд л араас нь уйлдаг, уурладаг дарга нар байх. Түүнийг нь ойлгодог мөн ч уужуу ард түмэнтэй улс даа.
Намрын чуулган эхлээд ердөө хоёрхон сарын хугацаанд л мөн ч олон доромжлол сонссон доо ард түмэн. Өнгөрсөн сард гэхэд л УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ард түмнээ “ул”-ны гэж доромжилсныхоо хариуцлагыг хүлээж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаа хүлээлгэж өгсөн. Гэвч үнэн хэрэг дээрээ Д.Сарангэрэл сайд иргэдээ доромжилсон гэдэгтэйгээ санал нийлэхгүй, шаралхаж яваа нь нууц биш юм. Тэрбээр саяхан цахим хуудастаа мэдэгдэл хийж, “Эмэгтэй хүнд эр бяраа гаргадаг цаг иржээ. Соронзон захирал, Энхцэцэг эмч ч золиос болсон. Сайдын суудалд эргэж очих гэж энэ далимаар үг хэлж байгаа зүйл огт байхгүй. Энэ болоод өнгөрсөн асуудал. Би албан тушаалд үхэн хатдаг өчүүхэн амьтан биш. Шинэ сайдад анхааруулахад ард, иргэдэд очих мөнгө арилжааны банк дээр эргэлдэж, хүүг нь банк, яамны бүлэглэл хувааж авдаг шүү” хэмээн өнөөдрийг хүртэл үнэнтэй эвлэрч чадахгүй, бачуурч явна.

Мөн Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэрбээр олон улсын хуралдаанд оролцож байхдаа хариуцлагагүй үг, хэллэг хэлсэн хэмээн олны шүүмжлэлд өртөөд байсан юм. Тодруулбал, “Орост боловсрол эзэмшсэн, хоцрогдсон ахмад, дунд шатныхан төрийн ажлыг хурдтай явуулахад саад болсон. Энэ нь Ерөнхий сайд, Засгийн газрыг ажил хийхэд саад тотгор учруулсан” хэмээсэн нь олны дургүйцлийг хүргээд буй.
Энэ талаар өөрийн цахим хуудастаа “Өөрчлөлт өвдөлтгүйгээр ирдэггүй гэдгийг ойлгож байгаа. Миний хувьд салбарынхаа болон олон хүний дэмжлэг, оролцоотойгоор И-Монголиаг хийх гэж, агентлагаа яам болгох гэж, салбараа томруулах гэж энэ хугацаанд бүх хүчээ зарцууллаа. Ингэхдээ алдаа оноо гаргасанд та бүхнээсээ уучлалт хүсье. Сүүлийн хэд хоног улс төрийн зохион байгуулалттай дайралт, хуучин системийн завхрал, хуурамч мэдээлэл, авилгажсан системийн цохилтыг яс махандаа шингэтэл ойлгож мэдэрлээ.
Ганц дайчин ганцаардахгүй биш ганцаарддаг гэдгийг мэдэрлээ. Тиймээс би дэд сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлснээ мэдэгдэж байна. Гэхдээ энэ бугширсан 30 жилийн системд бууж өгч байгаа юм биш шүү. Харин ч тэмцэнэ. Тэмцэхдээ илүү эрх чөлөөтэй тэмцэнэ. Илүү олон залуучуудтай хамт тэмцэнэ” хэмээн дэд сайдын суудлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаагаа мэдэгдсэн юм. Тэгвэл Засгийн газрын ээлжит хуралдаанаар түүний хүсэлтийг хүлээн авч, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.
Тэрбээр "Гадаадын том сургуулийг мөнгөө төлбөл төгсөнө. Мал ч байсан төгсөнө. Харин амьдрал дээр бууж чадах уу гэдэг чинь асуулт. Америкт 10 жил болчхоод монгол хэлгүй, амьдрал мэдэхгүй, уламжлал ойлгохгүй, түүх, соёлоо хүндэтгэхгүй хэрнээ том том юм яриад байдаг. Энэ хүмүүст бид "Үгүй" гэж хэлэх ёстой” хэмээн бас л ард түмнээ доромжилчихлоо. За яах вэ энэ өршөөе гэхэд өнгөрсөн жил “НӨАТ-ын баримтаар иргэд амьдралаа залгуулдаг” гээд хэнэгчгүй хэлээд сууж байсныг нь ард түмэн лав уучлахгүй байх.
Мэдээж хариуцлага хүлээж, албан тушаалаасаа буухдаа хүрвэл Н.Учрал ганцаараа явахгүй. Түүнтэй хамт Монгол Улсын Хот хариуцсан сайд, УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар хамт явах болзлоо хангачихсан. Тэрбээр "Буяны цуваа түгжрэлд нөлөөлдөг. Ламаас асуусан цагаар ихэвчлэн явагддаг, тэр нь түгжрэлийн оргил цагтай давхацдаг. Нэгдүгээр эмнэлгийн орчимд бөөгнөрөл үүсдэг. Буяны газрын удирдлагуудтай дараа уулзалт хийж ярилцахаар төлөвлөж байгаа" хэмээсэн нь түүнийг огцруулах хангалттай үндэслэл биш гэж үү.
Түүнчлэн Сангийн сайд Б.Жавхлан амаараа хэлээгүй л болохоос ард түмнээ доромжилсон түшээдийн тоонд зүй ёсоор багтана. Өөрөөр хэлбэл, Сангийн сайд “НӨАТ-ын баримт уншуулдаг иргэн бол өлөн...”, “Өлөн иргэд нь ТҮК-ийнхэн...” гэх агуулгатай видео сурталчилгааг яамныхаа пэйжээр цацаад төд удалгүй устгасан байдаг. Гэтэл өөрийнхөө эл үйлдлийг “Өдөр, шөнөгүй нойргүй ажилласан” гэх үгээрээ өмөөрөөд, хариуцлагын сэлмэнээс өөрийгөө сугалж чадсан. Үнэхээр иргэдээ доромжилсныхоо төлөө хариуцлага хүлээх жишиг тогтоож байгаа бол Сангийн сайдын дээрх үйлдэл зүй ёсоор багтахаар байна.
Төр төлөөлж, түмний үгийг хэлэхдээ учраа олохгүй манардаг гишүүд ч манай Их хуралд бий. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Өчигдөр, уржигдар дулаанхан байгаа хэр нь утаа гараад иржээ. Утаа гэр хороололд гэлтгүй Зайсанд ч үнэртээд эхэлсэн байна” гэсэн нь ард түмнээ доромжилж байгаа нэг хэлбэр баймаар. Угтаа бол гэр хорооллын иргэдээс утаа үнэртэж болох ч, Зайсангийн томчуудаас утаа үнэртэх ёсгүй юм байх аа.

Харин УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа “Хүмүүс хөдөлмөр эрхэлж, ажил орлоготой байхыг хүсэж байна. Төр, Засаг нь төсвийг нь шийдээд өгвөл хөдөлмөр эрхлэх сонирхол байна. Төрийн бодлого алдаатай, дунд шатандаа ажил хийхгүй байна. Татвар төлөгчдийн мөнгө уйлдаггүй биш уйлдаг болгох ёстой бид” хэмээн Байнгын хорооны хурал дээр цэцэрхсэн удаатай.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд төрийн томчуудаасаа эхлээд толгой дараалан уучлалт гуйж, бөхөлзөөд албан тушаалаа хүлээлгэж өгнө. Ингээд бүгдийг шинээр эхлүүлэх хэмжээнд очтолоо манай дарга нарын хэлсэн, ярьсан нь хазгай, буруу болсон гэсэн үг. Угтаа бол манайхан хэлэхээсээ өмнө бодохгүй, хэлснийхээ дараа боддог муу зуршилтай гэх юм уу даа. Эргээд харахаар хэлсэн үгэндээ бүдрэгсэд төрийн сэнтийгээр дүүрэн боллоо. Алдаатай үгэндээ хариуцлага хүлээдэг соёл тогтоож байгаа бол аманцар сайд, гишүүдээ татах цаг нь болсон юм биш үү, генсек ээ.
| АЛДААТАЙ ҮГЭНДЭЭ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ СОЁЛ ТОГТООЖ БАЙГАА БОЛ АМАНЦАР САЙД, ГИШҮҮДЭЭ ТАТАХ ЦАГ НЬ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ, ГЕНСЕК ЭЭ |
|
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |