Нэгнээ матаж, манддаг технологи үе үеийн улс төрд бий. Матаач хэдий чинээ сайн матаас бичнэ, төдий чинээ өндөр албанд очно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дарга нар нь матаасчдынхаа үгээр ажлаа явуулж, ард түмэнд их зүйл хийсэн мэтээр ойлгуулж, алга ташуулах технологи гэсэн үг л дээ. Матаасчны балгаар улс урууд нь уу, гэхээс өсөхгүй нь лавтай.
Тэгвэл энэ удаагийн эрх баригчдын ээлжит матаач нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат болсон гэв үү. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс таван толгой” ХК-д Засгийн газар онцгой дэглэм тогтоож, ажлын хэсэг гаргаж, тус компанийн үйл ажиллагааг шалгахаар болсон. Үүнийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат ахалж байгаа. Түүнийг ажлын хэсгийн ахлагчаар очсоноос хойш тус компанийн удирдах албан тушаалын хоёр ч хүн цагдан хоригдож, гүйцэтгэх захирал нь ажлаа хүлээлгэж өгөөд байна.
Хачирхалтай нь, Ж.Ганбат дарга ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон даруйдаа л “Эрдэнэс таван толгой” ХК-ийн орлогын тоон мэдээлэл зөрүүтэй байгааг мэдчихсэн байгаа юм. Энэ тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тухайн компанийн өнгөрсөн жилийн санхүүгийн тайланг аваад үзэхэд урьдчилж олсон орлого нь 800 гаруй тэрбум төгрөг. 2022 оны хагас жилээр хоёр их наяд төгрөг байна. Энэ хагас жилийн хугацаанд хоёр их наяд төгрөгийн орлогыг урьдчилаад олсон гэдгээ өөрсдөө тайлагначихсан. Тэгвэл энэ орлогыг энэ хэмжээгээр нь Монгол Улсад орж ирсэн байх ёстой. Гэтэл тоон мэдээлэл зөрүүтэй байгаа” гэх мэтчилэнгээр ажлаа хүлээж авсныхаа маргааш нь энэ тоо баримтыг түгдрэлгүй, төвөггүй ярьчихсан. Эндээс харахад Ж.Ганбат дарга ажлаа хүлээж авсан даруйдаа л шөнөжин суугаад санхүүгийн тайлантай нь танилцчихсан уу гэх агуулга харагдаж байна даа. Төрийн ажлыг төвхнүүлэх ажилд ингэж шуурхай ажиллах үүргийг Ж.Ганбат даргад дарга нар нь өгчихсөн байв уу, эсвэл Ганбат дарга энэ ажлыг эртнээс судалж байв уу гэдэг нь одоо ч олны дунд асуулт хэвээрээ байна.

Мэдээж төрийн өмчит компанид хууль зөрчсөн үйлдлийг нь илчилж, хариуцлага хүлээлгэж ил гаргах нь зүйн хэрэг. Гэвч төр, төрийн өмчит компанид хяналт тавьж ажиллахаараа компанийн удирдлагуудыг хорьж, цагдаж, ажлын хэсэг нь дарга нарт матаас хүргэснээр асуудлыг шийдвэрлэдэг гэж ойлгуулах нь төрийн ажил биш гэдгийг сануулах нь зүйн хэрэг биз. Ж.Ганбат дарга “Эрдэнэс таван толгой ХК”-д Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр очоод компанийн удирдлагуудыг толгой дараалан шалгаж, эзэн нь мэт аяглаж байгаа гэх шүүмжлэл ч олны дунд бий.
Тэрбээр энэ тухайгаа “Намайг ажил авахад “Эрдэнэс Тавантолгой” ХК 200-300 орчим тээврийн хэрэгсэл 20-30 мянган тонн нүүрс экспортолж байсан. Би очиж ажиллаад 657 тээврийн хэрэгслээр 74.8 мянган тонн нүүрсийг гаргалаа. 500 сая долларыг Монгол Улс руу оруулж ирэхэд хамгийн багадаа өдөрт 84 мянган тонн нүүрсийг уурхайгаас Цагаанхад руу тээвэрлэн цаашаа экспортлох шаардлагатай. Сардаа 2.5 сая тонн нүүрс гаргаж байж 500 сая доллар оруулж ирэх юм. Ингэснээр Засгийн газрын үүрэг даалгаврыг биелүүлэх юм.
Оффтейк нөхцөлтэй дөрвөн гэрээ байна. Нэг нь маш нууцын зэрэглэлтэй, өөр нэг нь нууцын зэрэглэлтэй байгаа юм. Засгийн газраас энэ гэрээг ил болгох үүрэг өгсөн. Харилцах хүмүүсээс зөвшөөрөл авч байж ил болгоно. Би аравдугаар сарын 26-нд томилогдсон. Гэтэл өмнөх өдөр буюу аравдугаар сарын 25-нд 70 тэрбум төгрөгийн гэрээг нэг компанитай байгуулсан байна. Урьдчилгаа төлбөр гэж 20 тэрбумын гүйлгээ хийлгэхээр над дээр оруулж ирсэн.
Үүнийг тодруулж үзэхэд барьцаагүй, баталгаагүй хувийн хэвшилд өгөх гэж байсан. Үүнтэй холбогдуулан санхүүгийн албаны дарга, зохион байгуулсан худалдан авалтын дарга, ерөнхий нягтлан, уул уурхайн газрын дарга, дотоод хяналтын газрын дарга нарын хүмүүсийг чөлөөлж, АТГ-т шалгуулахаар өгсөн. Төрийн өмч эрсдэлд орох ёсгүй” гэж тайлбарлаж байв.
.jpg)
Угтаа бол түүний эл үйлдэл түүнийг улсын баатар болохоос л наагуур хэмжээний ажил мэтээр ард түмэнд ойлголт өгсөн гэхэд хилсдэхгүй. “Эрдэнэс таван толгой” ХК-ийг шалгах ажлын хэсэг гарснаас хойш олон жил ярьсан нүүрсчдийн бүлэглэлийн хэрэг дахин сөхөгдөж, энэ бүлэглэлийн цаад эздийг олох ажил эхэлсэн гэх бор шувуу нисэж буй.
Харин нүүрсчдийн бүлэглэлийн энэ хэргийн цаана улс төрийн ямар нэг ашиг сонирхол бий юү гэдэг нь олны анхаарал татаж байна. Анх нүүрсний экспортоор хөлжсөн бүлэг этгээдийг илрүүлнэ гэх агуулгын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөндөж, өнгөрсөн дөрөвдүгээр сард сануулга өгч байлаа. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Б.Ганхуягийг хэрхэн онилох вэ гэдгээ Ерөнхий сайдын багийнхан нэлээд судалсан бололтой.
| МАН-ЫН ЭЭЛЖИТ МАТААЧ Ж.ГАНБАТ ГЭВ ҮҮ |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨРСӨЛДӨӨНӨӨС Г.ЗАНДАНШАТАР, Н.АЛТАНХУЯГ НАР ХАСАГДЖЭЭ
2026-09-09 10:45:05
ЭРГЭЛТИЙН ЭРХЭМ УНШИГЧ ТАНД ЗУРГААН ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-09 10:35:16
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР
2026-09-09 09:00:28
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-09 08:00:00
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-09-09 07:00:00
ДОМОГ БОЛЖ МӨНХӨРСӨН Ц.ДОРЖСҮРЭНГИЙН ХЭЭР МОРИНЫ НЭГЭН ТҮҮХ
2026-09-09 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-09-09 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-09-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |