Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэд хууль үйлчилдэг үү гэдгийг одоо л харах нь дээ, ард түмэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн амралтын өдрүүдэд дэд сайд Б.Болор-Эрдэнэ ард түмнээ яс, үндэс, мэдлэг боловсрол, нас хүйсээр нь ялгаварлан гадуурхаж, Үндсэн хуулиа зөрчсөн бичлэг нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад байна.
Түүний хэлснээр бол ЗХУ-д мэргэжил эзэмшсэн дунд үеийн төлөөллүүд Ерөнхий сайдыг улсаа “удирдаж”, ажил хийхэд нь ихээхэн саад болдог юм байх аа.

Тэрбээр энэ тухай “Орост боловсрол эзэмшсэн, хоцрогдсон ахмад, дунд шатныхан төрийн ажлыг хурдтай явуулахад саад болсон. Энэ нь Ерөнхий сайд, Засгийн газрыг ажил хийхэд саад тотгор учруулсан” хэмээн ярьсан байгаа юм.
Гол агуулгыг нь эргээд харвал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Засгийн газраа толгойлоод удаагүй байх үед буюу Б.Болор-Эрдэнэ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга байхдаа Саудын Арабын Эр Рияд хотноо болсон Дэлхийн ирээдүйн хөрөнгө оруулалтын талаар хэлэлцдэг "Future Investment Initiative” чуулганд оролцох үеэрээ д ярьсан нь энэ. Ерөнхий сайдыгаа хамгаалж байгаа нь энэ гэсэн үг л дээ.
“Будаач, будаач гэхээр сахлаа буддаг” гэгчээр сайд аа магтах гэж байгаад бусдыг нь үгүйсгэдэг жишгийг Цахим харилцаа холбоо, хөгжлийн сайд Б.Болор-Эрдэнэ бий болгочихлоо. Гэвч Б.Болор-Эрдэнэ сайдын ил үйлдэл сайдынхаа нэр хүндийг, өөрийнхөө карьертай хамт унагаачих шиг боллоо.

Уг нь эрх баригч намынхны дүрмээр бол Б.Болор-Эрдэнэ сайдын энэ асуудал сайдын суудалдаа үлдэх үү, үгүй юү гэдгийг нь дэнслэх том дуулиан. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд асан Д.Сарангэрэл сайдын суудалд очоод ганцхан сарын дотор иргэдээ “ул”-ны хэмээн доромжилсныхоо төлөөхөө сайдын суудлаа хүлээлгэж өгсөн. Угтаа бол түүнийг иргэдээ үндэс, угсаа, нийгмийн байдлаар нь ялгаварлан Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд МАН-ын хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь буулгасан.
Харилцаа холбооны сайдын дээрх үйлдэл ч Д.Сарангэрэл гишүүний хэлснээс хол зөрөөд байхааргүй том асуудал гэдгийг энд сануулах нь зүйтэй биз.
Анх төрийн удирдах дээд байгууллагад орж ирсэн цагаасаа л хуулийн босгыг саадгүй давж, шат ахисан алба хаагч нь Б.Болор-Эрдэнэ сайд байв. Өөрөөр хэлбэл, Б.Болор-Эрдэнэ сайдын суудалд очихоосоо өмнө Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байлаа. Үндсэндээ түүний албан тушаал нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, ногоон гэрлээр төрийн удирдах албанд томилогдсон гэсэн үг. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн

Б.Болор-Эрдэнэ сайдын дуулиан дан ганц үүгээр дуусахгүй. “Цахим үндэстэн” нэрийн дор цар тахлын журам зөрчсөн, “И-Монголиа”-г сурталчлах нэрээр татвар төлөгчдийн мөнгийг урсгасан, мэдээллийн сайтуудыг тандах захиалга өгсөн гэх мэтээр түүнтэй холбоотой баримтууд хөвөрнө.
Хамгийн сүүлд гэхэд Боловсролын зээлийн сангаас их хэмжээний зээл авч, түүнийгээ төлөөгүй гэх баримт ч бий. Тодруулбал, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ 2016 онд БЗС-гаас 32.000 ам.долларын зээл авч, “Oxford”-д сурсан. Түүний аав Батцэнгэл Мал эмнэлэг, үржлийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд түүнийг боловсролын зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй гэж үздэг. Түүнчлэн зээлээ хуулийн хугацаанд эргүүлэн төлөөгүй нь. Гэвч түүний ХОМ-ээс харахад дээрх зээлээ хангалттай төлөх боломжтой гэдэг нь нотлогддог билээ. Харин Б.Болор-Эрдэнэ энэ талаар “Б.Болор-Эрдэнэ энэ талаар “Энэ зээл эх орондоо таван жил ажиллах нөхцөлтэй. Тэр нь явж байгаа. Зээл авахдаа барьцаанд нь байраа тавьсан. Байр барьцаанд байгаа” гэх тайлбарыг өгсөн байдаг.
МАН-ынхнаар магтуулж, крандуулж гарч ирсэн нас залуу дэд сайдыг цаашид суудалд нь үлдээх үү, үгүй юү гэдгийг ард түмэн ажиглаж байна. Үндсэндээ бол МАН-ын эхлүүлсэн хариуцлагын сэлмээр бол түүний дээрх баримтууд сайдын суудлаас нь буулгах хангалттай үндэслэл болохоор байна.
| ДАРГАА МАГТАХ ГЭЖ БАЙГААД ХАМТ УНАХДАА ТУЛЧИХЛАА ДАА, Б.БОЛОР-ЭРДЭНЭ САЙД |
|
Нийслэлийн ЕБС-ийн 6–9 дүгээр ангийн сурагчид энэ долоон хоног цахимаар хичээллэнэ
2025-12-08 09:54:23
Дунд ангийн сурагчид өнөөдрөөс цахимаар хичээллэж эхэллээ
2025-12-08 09:51:40
ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
2025-12-08 09:45:45
“Баялаг” клуб холимог багийн улсын аварга боллоо
2025-12-08 07:20:00
“ASIAN CHAMPIONSHIP” –ээс Б.Уянга мөнгө, Р.Дэмбэрэлням алтан медаль хүртэв
2025-12-08 07:10:00
ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНД ТЭРГҮҮН ЭГНЭЭНД БАЙЛДСАН Т.ДҮҮДЭЙ БААТАРЫН ГАВЬЯА
2025-12-08 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ц.СЭРГЭЛЭН НҮҮРСНИЙ ХУЛГАЙД ХУТГАЛДСАНЫХАА “ШАН”-Д МОНГОЛ, ОРОСЫН ХИЛИЙГ ШАЛГАХ ХАМТАРСАН КОМИССЫН ДАРГЫН СУУДАЛД ТУХАЛЖЭЭ
2025-12-08 07:00:00
ЭГҮҮЛЭН ТАТУУЛАХ БОЛЗЛОО ХАНГАСАН ГИШҮҮДИЙН ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-08 07:00:00
МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛ ЗҮРХЭНД ОЙР ОРШИХ УНГАР
2025-12-08 07:00:00
SASH: УРАН БҮТЭЭЛЧ SASH БОЛ МИНИЙ ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ АМЬДРАЛ
2025-12-08 07:00:00
БАХДАЛ ДҮҮРЭН Б.ЭНХ-ОРГИЛД БАЯР ХҮРГЭЕ
2025-12-08 07:00:00
ТАНИЛЦ: ХУУЛЬ БУСААР ХЯТАДУУДЫГ ОРОГНУУЛСАН ГЭХ “МОНГОЛЧЕХ МЕТАЛЛ” КОМПАНИЙН ЭЗЭН УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТБАЯРЫН ЭЗЭМШДЭГ ОРДУУД
2025-12-08 07:00:00
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-аас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 17:04:20
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-07 15:26:04
Мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ
2025-12-07 13:22:53
О.Уранбаяр, Л.Анхзаяа нар хэсгийн аваргын төлөө барилдана
2025-12-07 10:42:34
ШИНЭ ЖИЛИЙН ГОЁЛЫН ДААШИНЗ 69 МЯНГААС, НҮҮР БУДАЛТ, ҮС ЗАСАЛТ БАГЦААРАА 150 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА
2025-12-07 09:02:28
“Moon Dance” хамтлаг стандарт бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 09:00:17
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАНД СЛАМ” ӨНӨӨДӨР ӨНДӨРЛӨНӨ
2025-12-07 08:20:00
Я.Батжаргал пауэрлифтингийн Азийн аварга боллоо
2025-12-07 07:10:00
Э.Адьяатөмөр пауэрлифтингийн Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2025-12-07 07:00:00
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-07 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-07 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-07 07:00:00
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: ТРАУМА КИНОНЫ ХҮСЛЭНГИЙН ДҮР ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ХҮҮХДЭД ХЭРХЭН ХҮНД НӨЛӨӨЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-12-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |