Эрх баригч намынхны эргэж буцсан шийдвэрээс Засагт ирсэн “давхар дээл”-тэй түшээд нарыг эрэн сурвалжилж байна. Тэд төрийн дээд гүйцэтгэх эрх бүхий байгууллагад орж, ард түмэнд үйлчлэх үүрэг хүлээсэн гэдгээ мэдэж байгаа болов уу. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт ороод үндсэндээ хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө. Гэтэл манай “давхар дээл”-тэй сайд нар өрхөө бүтээж, хаалгаа түгжсэн, эзэнгүй айл шиг л дүлий дүмбэ, таг чиг. Энэ үеэр үнийн өсөлт тэнгэрт хадаж, инфляц хоёр оронтой тоонд хүрээд алга болж өгсөн. Ард түмэн бүсээ чангалж, өвлийг дааж, гарч чадахгүй нь үсэрч ойчиход бэлэн байна.
Гэтэл өнөөдрийг хүртэл мөнөөх магтаж, магтаж гаргаж ирсэн сайд нар нь “Үнийн өсөлтөө бид барьж дийлэхгүй, эрчим хүчний салбарт гарсан хүндрэлээ аргална даа, чаддаг юм бол та нар хуулиа өөрчилчих” гээд хэнэгчгүй Төрийн ордноор “сэлгүүцэж” явна. Үндсэндээ тэд "Өнгөрсөн хоёр сарын хугацаанд бид эдийн засгийн хямралаас гарахын тулд ийм арга хэмжээ авч, үнийн өсөлтөө барих ийм гарц олсон шүү" гээд хөрсөн дээрээ буусан нэг ч шийдвэр, шийдэл танилцуулсангүй. Шинээр томилогдсон “давхар дээл”-тэй сайд нар өнгөрсөн хугацаанд юу хийж амжуулав гэдэг нь одоог хүртэл тодорхойгүй байна.
.jpg)
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон Д.Амарбаясгалангийн тухайд сүүлийн үед төрийн албанд халаа, сэлгээ хийх ажилд нэлээд идэвхийлэн зүтгэж, өөрийнхөө байр суурийг бэхжүүлж байгаа нь олны нүдэнд ил харагдаж байна. Ингэхдээ Засгийн хурал болгоноор нэг хүн ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж, өдөр нь ажлыг нь аваад орой нь хорих анги руу “ачдаг” байдал сүүлийн үед газар авчихлаа. Хамгийн сүүлд гэхэд л “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг ажлаас нь чөлөөлж, хоёр орлогч даргыг нь саатуулах арга хэмжээ авсан байдаг. Түүний хувьд 2023 оны төсвийн төслийн дагалдах хуульд өөрийн эрх мэдлийг нэмэгдүүлэх хуулийн төсөл шургуулаад намын нөхдөөр дэмжүүлэх ажилд анхаарал хандуулж байгаа гэх хардлага ч олны дунд бий.
Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилогдсон Ч.Хүрэлбаатарын тухайд “давхар дээл”-тэй сайдын суудалд очсоноос хойш эдийн засгаа сэргээх нэг ч алхам хийсэнгүй дээ бараг. Уг нь төсвийн төсөл хэлэлцүүлж байгаа энэ чухал үед эдийн засаг чинь ийм байна, бид ингэж ирэх жил эдийн засгаа сэргээнэ, ийм төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийвэл эдийн засагт ач холбогдолтой зааж, зөвлөх үүрэгтэй баймаар. Гэтэл чуулганы хуралдаан дээр “хамраа ч цухуйлгахгүй” нүдэн балай чихэн дүлий сууж байх жишээтэй.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун ажлаа хүлээж авснаасаа хойш гурилынхаа үнийг барьж дийлэхээ больсон. Гурилын үнэ өснө гэдэг чинь өргөн хэрэглээний барааны үнэ тэрчигтэй тэнгэрт хадна гэсэн үг. Гурилын үнэ өнгөрсөн жилийн мөн үеэс хоёр дахин нэмэгдчихээд байхад салбарын сайд нь хэнэг ч үгүй “Гурилын үнийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам тогтоодоггүй. Энэ нь зах зээлийнхээ зарчмаар л тогтдог жамтай” гээд хээв нэг зогсож байв.
Эрчим хүчний салбар ирэх жил гал алдаж мэдэхээр хүнд нөхцөлд байгаа. Гэтэл салбар хариуцсан сайд Б.Чойжилсүрэн хөлөө олоогүй цэрэг шиг хөлж явна даа. Ямар сайндаа ирэх өвлийг яаж давахаа мэдэхгүй “аргална даа” хэмээн олны дургүйцлийг хүргэх билээ дээ.
Хот хоёр даргатай болоод ч түгжрэл, утаанаасаа салахгүй гэдгийг захын хүн мэдэж байгаа. Гэтэл Түгжрэл хариуцсан сайд гэх шинэ алба бий болгоод төрийн албыг тэрчигт нь түгжиж орхив бололтой. Засгийн газрын сайд Ж.Сүхбаатар Түгжрэлийг бууруулах Үндэсний хороог давхар ахалсан ч өнөөдөр нийслэлд тэг зогсолт үргэлжилж байна. Тэр байтугай сайд, хотын мээр хоёр төсвөө хуваах дээрээ “таарамж муу”-тай байгаа гэх бор шувуу олны дунд нисэх болсон.
УУХҮ-ийн сайдад Ж.Ганбаатарыг томилсон. Сайдаар томилогдсныхоо дараа "Би сүүлийн дөрвөн жилд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог тэргүүлсэн тул энэ салбарыг гадарлана. Ажлаа аваад удаагүй байна" хэмээж байсан тэрбээр ажилтайгаа бүрэн танилцаж дуусаагүй л бололтой. Засгийн газарт орсноосоо хойш бараа нь харагдахаа больсон гэхэд хол зөрөхгүй.
Засагт орсон сайд нараас хийсэн ажлаараа "торойж" байгаа ганц сайд нь Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт юмдаг уу даа. Тэрбээр сайдын суудалд сууснаасаа хойш Дарханы замын 20 км-ийг ашиглалтад оруулсан хэмээн сайрхаж, олны дургүйцлийг хүргэсэн. Угтаа бол уул үзээгүй байж хормой шууна, ус үзээгүй байж гутал тайлна гэгч л болсон доо.

Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өвөл болохоос өмнө сайд нарынхаа “дээлийг давхарлаж” байгаад ирэх өвлийг “өнөтэй” давах ажилдаа ханцуй шамлан орно гэсэн баймаар. Ард түмэн ч Үндсэн хуульдаа гар хүрэн байж гаргасан шийдвэрийг нь үгүйсгэхгүй хүлээж авсан. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямралыг давж гарахад үнэхээр л төрд олон жил суусан туршлагатай, “давхар дээл”-тэй гишүүд хэрэгтэй юм байна гэсэндээ үг дуугүй зөвшөөрч байлаа. Харамсалтай нь, энэ хүлээлтэд шинэ сайд нарын нэг нь ч хүрсэнгүй дээ.

Ядарсан ард түмэндээ арай л хатуурхаж байна даа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анх шинэ сайд нараа тангараг өргөж байхад "Салбар дундын зохицуулалтыг хангах, салангид чиг үүргүүдийг нэгдсэн бодлогоор зохицуулах үүднээс боомтын болон нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн асуудал хариуцсан Монгол Улсын сайдыг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын даргын түвшинтэй дүйцүүлж томилохоор шийдвэрлэв. Мөн олимпизм, спорт, нийтийн биеийн тамир, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх асуудал эрхэлсэн сайд байх нь зүйтэй гэж үзлээ. Сайд бол албан тушаал биш, цаг нартай уралдан асуудлыг шийдвэрлэж, гал барилцах улс төрийн манлайлагчид байх учиртай” гэж байв.
Одоо харин мөнөөх гал барилцах улс төрийн манлайлагчид хэмээн итгэл хүлээлгэсэн сайд нар нь хөлөө олоогүй цэрэг шиг л хөглөж явна даа.
| МАГТАЖ ТОМИЛСОН “ДАВХАР ДЭЭЛТ”-НҮҮД ТӨРИЙН АЛБЫГ МАТАРЛАЖ СУУНА УУ |
|
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |