-ХУУЛЬ БАТАЛЖ, АРД ТҮМНИЙГ ТӨЛӨӨЛӨХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ГИШҮҮДЭД УЛС ТӨРИЙН НААД ЗАХЫН СОЁЛ АЛГА УИХ-ЫН ДАРГА АА-
Парламентад суугаа гишүүдийн тэнэгрэл хэрээс хэтэрлээ дээ. Бүхэл бүтэн Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад 3.6 сая иргэнийг төлөөлж суугаа 76 гишүүн гэхэд хэлж ярьж байгаа үг хэл, хийж байгаа үйлдлүүд нь дэндүү хуумгай, бодлогогүй байна. Тэднээс өндөр боловсрол, манлайлал, хүний эрхийн мэдрэмж, төлөвлөгөө, бодлого хэрэгжилт гэж сайхан зүйл горьдоод ч хэрэггүй, ямар ч найдвар алга. Тэгэх нь байтугай ард түмнээ төлөөлж суугаагаа мартчихаад харин ч бүүр нэгнээ хэлэхийн муухайгаар хэлж, доромжлохын муухайгаар доромжилж, ад үзэж суугаа юм биш үү, манай төрийн түшээд.
Уг нь шинэ парламент бүрдээд бүхэл бүтэн хоёр жилийн нүүр үзэх гэж байна. Харамсалтай нь, манай гишүүд хэлэх, ярих үгээ ч мэдэхгүй, хэлэлцэж байгаа хуулийн төслөө ч уншаагүй, уншсан ч ойлгодоггүй юм уу хамар доорх хагархай гэгчээр нэг бол тэнгэрт тултал магтаад нөгөө бол аманд орсноороо доромжлоод суудаг нь даанч гомдмоор. Сонгогчдодоо таалагдаж, зурагтаар л гарч байвал болох нь тэр гэж боддог гишүүд дэндүү олон байна, манай төрд.
Ийм байхад иргэд улс орны хөгжил цэцэглэлт, итгэл үнэмшил нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага, зарчим гэж горьдох ч хэрэггүй юм байна. Тэдэнд ямар ч төрийн хар хүний наад захын соёл алга даа. Төрийн гурван өндөрлөгийн нэг, энэ парламентын ангийн дарга нь хүртэл нь сошиалд “поп”-рох аргаа олж яддаг боллоо.
Ингэхдээ нохойгоороо цаг агаар шинжүүлж, түүнийгээ албан ёсны цахим хаягтаа байрлуулсан нь иргэдийн дургүйцлийг хүргэв. Нэг ёсондоо улсынхаа хууль тогтоох дээд байгууллагыг толгойлж, УИХ гэх ангийг даргалж байгаа хариуцлагатай хүн баймаар. Гэтэл цахим хаягтаа “Өглөөний мэнд. Өглөө анхны цаснаар ууланд нохойтойгоо гарч, цагийн байдлыг шинжвээс энэ өвөл хүйтрэх төлөвтэй шүү. Өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангах нь чухал юм байна” гээд хэнэг ч үгүй нийтэлж орхисон байгаа юм. Хэдий цахим хаяг нь өөрийнх нь хувийн орон зай байж болох ч улсын нүүр царай болж буй төрийн түшээд тун зохимжгүй баймаар.
Гэтэл манай УИХ-ын гишүүд хэлэлцэх асуудлаа ч мэдэхгүй, ямар хуралдаанд орж байгаагаа ч анзаарахгүй тэс хөндлөн асуулт асууж, хөлөө олохгүй шинэ цэрэг шиг хөглөж явна даа.
| ХИЙРХЭЛ НЬ ХЭРЭЭС ХЭТЭРЧ, ХИЙХ НЬ БАГАДСАН ГИШҮҮДЭД ХЭН ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨРСӨЛДӨӨНӨӨС Г.ЗАНДАНШАТАР, Н.АЛТАНХУЯГ НАР ХАСАГДЖЭЭ
2026-09-09 10:45:05
ЭРГЭЛТИЙН ЭРХЭМ УНШИГЧ ТАНД ЗУРГААН ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-09 10:35:16
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР
2026-09-09 09:00:28
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-09 08:00:00
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-09-09 07:00:00
ДОМОГ БОЛЖ МӨНХӨРСӨН Ц.ДОРЖСҮРЭНГИЙН ХЭЭР МОРИНЫ НЭГЭН ТҮҮХ
2026-09-09 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-09-09 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-09-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |