Л.Оюун-Эрдэнэд өөр арга олдсонгүй. Өнгөрсөн оны сүүлчээр тэр “Засгийн газрын тогтвортой байдлыг хангаж, энэ бүрэлдэхүүнээрээ ажилламаар байна. Шинэ үеийнхнийг хүлээн зөвшөөрч сур” хэмээж байсан бол ердөө хэдхэн сарын дараа бүтцээ тараах ажиллагааг өөрөө удирдаад сууж байна. Нэг талаар хүчгүй, эрх мэдэлгүй сайд нар нь юу юун дээр ч жулдаж, захын гишүүн, гишүүний туслахуудад толгой түрийгүй загнуулаад байсан бол нөгөө талаар том ах нарынх нь фракцууд улс төрийн хийгээд өөр бусад шахаа хийгээд ямар ч ажлыг нь урагшлуулахгүй байсан биз. Тэр өнгөрсөн хугацаанд Засгийн газраа шинэ түвшинд ажиллуулж, өөр жишиг тогтоож үзэх гэхдээ бусад намынхан, ах нарын фракциуд төдийгүй МАН-ын генсек, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хүртэл тулж, муудаж үзсэн. Ямар сайндаа л хэдэн асуудал дэмжүүлүүлэх гэж дүү нараараа төв талбайд жагсаал, цуглаан хүртэл зохион байгуулуулаад зогсож байх вэ дээ. ингэж явсаар "Монголын улс төр тогоон дотроо л, гаргасан жимээрээ л явах юм байна" гэдгийг өнгөрсөн зургадугаар сард ойлгосон Ерөнхий сайд нөхцөл байдалтай эвлэрч, ах нарынхаа “УИХ-ын гишүүнээс гадна сайд болмоор байна”, “Улс төрийн томилгоо чинь жижигдээд байна” тэргүүт шаардлагуудыг нь биелүүлж эхэлсний хамгийн том илрэл нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт байлаа.
Тэр өнгөрсөн хугацаанд Засгийн газраа шинэ түвшинд ажиллуулж, өөр жишиг тогтоож үзэх гэхдээ бусад намынхан, ах нарын фракциуд төдийгүй МАН-ын генсек, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хүртэл тулж, муудаж үзсэн
Сараар тооцвол хэдхэн, жилээр нь бодвол ердөө хоёр хүрэхгүй жилийн өмнө “Засгийн газарт давхарт дээлт байх нь зохимжгүй” хэмээж асан МАН-ынхан өнгөрсөн долоо хоногт бүрэн бүрэлдэхүүнээрээ “Давхар дээлтийг дэмжинэ” хэмээгээд өөрчлөлтийн саналыг батлуулчихлаа. Яамдын сайд дан дээлтэй байна уу, давхар дээлтэй явна уу чин үнэндээ ард иргэдийн ахуй амьдралд төдийлөн нөлөөгүй. Өмнө нь ч ингэж явж ирсэн, онцын шинэ зүйл огт биш. Олонх болсон МАН-ынхан, дараагийн сонгуульд шаансгүй гишүүдэд л олз, ашиг нь чухал. Ийм учраас л өмнө нь жил дамнан нийт олноороо хуралдаж, хэлэлцэж, өч төчнөөн бичиг цаас болж асан Үндсэн хуульд хэдхэн цагийн дотор нэмэлт өөрчлөлт хийчихлээ, МАН-ынхан. Энэ өөрчлөлтийн ял нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй эрх бүхий цөөхөн хүнд хаяглагдахыг тэд эрхбиш мэдэж байгаа ч ямар ч байсан өөрчлөөд батлуулчихлаа. Өөрөөр хэлбэл, ингэхээс аргагүй байдалд энэ Засгийн газрын удирдлагууд орсон гэсэн үг. Үүний учир энэ долоо хоногт тайлагдана.
ҮХНӨ-ийн ял нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй эрх бүхий цөөхөн хүнд хаяглагдахыг тэд эрхбиш мэдэж байгаа ч ямар ч байсан өөрчлөөд батлуулчихлаа
Нөгөө талаар Засгийн газрын шинэ бүрэлдэхүүний сургийг сонсохоор Ерөнхий сайдын фракцынхан яах аргагүй амиа бодож, “Шадав нь авна уу, Готов нь авна уу надад хамаагүй” гэж байгаа нь илт мэдрэгдэж байх шиг. Тэд эрх мэдэл бүхий гол албан тушаалуудаа, ирэх жилүүдэд хөдөлгөж болох томоохон төслүүдээ хөдөлгөх яамдаа өөрийн болгоод, зарим нэг олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжих аймгийн удирдлагаа хяналтдаа байлгахыг ах нартайгаа шударгаар “үзэлцэх”-ээс илүүд үзсэн нь илт болчихлоо. Үүний хамгийн тод жишээ нь, ахиухан төсөвтэй хийгээд цөөнгүй жил нүүр тахлах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжих Ховд аймгийн Засаг даргад өөрийн ахлах зөвлөх Э.Болормааг нэр дэвшүүлж, илгээгээд бүтэн 12 цаг намчдад “байцаалгасан”-аас нь харж болно. Ховдчууд Ерөнхий сайдынхаа илгээсэн нэр дэвшигчийг хуралдаа эргэж орж ирэхгүй болтол нь хэрхэн хашрааж, залхааж байгааг монголчууд тэр аяараа үзсэн. Эндээс Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод хоёр жил гаруй болсон ч намдаа нөлөөтэй болж чадаагүйг нь анзаарч болно. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг даргын асуудалд түүний шийдвэрийг ийн ганхуулж байхад УИХ дээр ах нар нь түүнийг хэрхэн дөнгөж байгаа нь тодорхой юм. Тийм ч учраас тэр хүсэж, урьж цуглуулсан сайд нараа тарааж, хүмүүсийн хүслийг биелүүлэхээр шинээр Засаг бүрэлдүүлж сууна.
Тэд эрх мэдэл бүхий гол албан тушаалуудаа, ирэх жилүүдэд хөдөлгөж болох томоохон төслүүдээ хөдөлгөх яамдаа өөрийн болгоод, зарим нэг олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжих аймгийн удирдлагаа хяналтдаа байлгахыг ах нартайгаа шударгаар “үзэлцэх”-ээс илүүд үзсэн нь илт болчихлоо
| ЕРӨНХИЙ САЙД БУУЖ ӨГЛӨӨ |
|
Х.НЯМБААТАР: Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
2026-04-23 11:44:27
ХОРИОД ЖИЛ НОМЫН ХУДАЛДАА ЭРХЭЛЖ ГУРВАН ХҮҮХДЭЭ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРГАСАН А.БАЙГАЛЬМАНДАХ
2026-04-23 08:44:12
У.Нямхүү “Нүүдлийн мал аж ахуйн отор нүүдэл” симпозиумд илтгэл тавилаа
2026-04-23 08:31:32
"САНЬЯА-2026" элсний наадмын нээлт боллоо
2026-04-23 08:10:38
ИРГЭД ҮНИЙН ӨСӨЛТӨД “ӨРЦЛҮҮЛЖ”, ХҮНСНИЙ ЗАХУУД ХҮНГҮЙДЭЖ БАЙНА
2026-04-23 07:52:56
УЛААНБААТАР ХОТЫН ХАМГИЙН ЭРТ БОСДОГ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ
2026-04-23 07:08:37
Г.МЯГМАРРАГЧАА: ХАЛИУН БУГА АГНАСАН ЭТГЭЭДИЙГ СҮҮЛИЙНХЭЭ МАХЫГ БОГЦОНДОО ХИЙЖ БАЙХАД НЬ ОЧТОЛ ХУТГА БАРИАД, УЛАНГАСАН ДАЙРЧ БАЙЛАА
2026-04-23 07:00:00
ҮРТЭЙ, ҮНДЭСТЭЙ БОЛГОНЫГ ХАМГААЛАГЧДЫН ХАВАР
2026-04-23 07:00:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-04-23 07:00:00
2026-04-23 07:00:00
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо
2026-04-22 12:46:31
“Чингис хаан” үндэсний музей Казахстаны ШТУЗХ-тэй хамтарч ажиллана
2026-04-22 10:42:32
Дархан хотын хүндийн өргөлтийн холбоонд ком штанг бэлэглэв
2026-04-22 09:18:32
Гандболчид "САНЬЯА-2026" элсний наадмын тэмцээнээ эхлүүллээ
2026-04-22 08:33:47
СЭТГЭЛД ХОНОГШИМ ДУУ ХООЛОЙ, ЖИНТЭЙ ДҮРИЙН ЭЗЭН Ц.ЦЭРЭНБОЛД
2026-04-22 08:16:42
ТАНИЛЦ:"МОНГОЛЫН САЙХАН БҮСГҮЙ" ТИТМИЙН ЭЗЭД
2026-04-22 08:00:00
ДАРХАНД ГУРВАН ХҮҮХДИЙГ АВАРСАН АВРАГЧ Н.ЦОГБАЯР: АЖИЛДАА ЯВЖ БАЙГААД ӨНДРӨӨС УНАХ ГЭЖ БАЙСАН ИХЭР ХҮҮХДИЙГ АЗААР ХАРЖ, АМЖИЖ АВАРЛАА
2026-04-22 08:00:00
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР
2026-04-22 07:00:28
МОНГОЛЫН ТӨРИЙГ УДИРДСАН ХҮН БҮХЭН ХУЛГАЙЧ БОЛЖ ДУУСДАГ
2026-04-22 07:00:00
2026-04-22 07:00:00
ШҮҮХЭЭС ХОЁР ЖИЛИЙН ЯЛ СОНССОН УИХ-ЫН АСАН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН УИХ-ЫН ДАРГА АСАН З.ЭНХБОЛДОД НҮҮРСНИЙ 407 КМ ЗАМ БЭЛЭГЛЭСЭН БАРИМТ
2026-04-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |