- Үзэл бодол нь номхон, үнэний төлөөх тэмцэл нь намхан УИХ-ын гишүүдтэй байх хэнд ашигтай вэ-
Монголын улс төр өдрөөс өдөрт уйтгартай, унж дорой, улбайж шалбайсан, уур уцаар, уралдаж хэрэлдэж, идэхээс илүүг сэтгэх чадамжгүй, урагшилдаг ч үгүй, уугидаг ч үгүй, унтардаг ч үгүй болж байна даа. Ийм байхад зангараг, манлайлал горьдох ч хэрэггүй. Энэ тохиолдолд улстөрчийн ёс зүй, хувь хүний итгэл үнэмшил, нийгмийн өмнө хүлээсэн шударга ёсны төлөөх тэмцэл энэ тэр бол бүүр дараагийн дараагийн асуудал болчихоод байна. Ингэж хэлсний учир нь, аль алиндаа сөрөг хүчин болох чадамжгүй, хэтэвч, ханцуйгаараа нэгдсэн, хэн нэгнээс хараат 75 хүн парламент хэмээх тоононы дор УИХ-ын гишүүн гэх нэр зүүгээд сууж байна. Өөрөөр хэлбэл, манай УИХ-ын гишүүдэд намынхаа үнэнч гишүүн байх нь л хангалттай бөгөөд итгэл үнэмшил, шударгын төлөө үзэл бодлоо илэрхийлэх зориг, зүрх алга. Намын нэрээр халхавч хийн чимээгүйхэн, олны хэл амнаас холхон дөрвөн жилийг Төрийн ордонд бүгээд өнгөрөөчихвөл болчих гээд байгаа царайтай хулчгардуу, аймхайдуу хүмүүсээр дүүрчээ, энэ удаагийн парламент.
Өмнөх парламентуудад “Нүдэн балай чихэн дүлий” сул гишүүний үүрэг гүйцэтгэдэг байсан гэхэд болохоор хэдэн бурхи өдгөөгийн УИХ-д бий. Хэд хэдэн парламент дамжихдаа олигтой хууль санаачилж, батлуулах нь бүү хэл цогтой ганц үг амнаасаа унагаж чадаагүй тэднээс юу хүлээх билээ. Тэднээс улстөрч хүн товлосон цагтаа ирдгийг, төрийн хүн ямар хувцас өмсөж, хэрхэн дүнсийх ёстойг л ард түмэн төдийгүй шинэ гишүүд харж, суралцаж болно гэхэд их хөл зөрөхгүй л болов уу.
УИХ-ын гишүүн болохоосоо өмнө цог золбоотой тэмцэгч гэмээр “Тэр ч намын дарга тийм муу хүн. Энэ ч УИХ-ын гишүүн ийм хулгайч, авлигач. Улс төрд ордог л юм бол энэ мэт хүмүүсийг төрөөс зайлуулж, улс эх орноо авлигач, хулгайчдаас салгана, тэмцэнэ” хэмээж баримт сэлт дэлгэж асан залуус ч өдгөө таг чиг. Ердөө дөрөвхөн сарын хугацаанд амаа үдүүлж, гараа бариулжээ, шинэ гишүүд.
Сонгууль бүрээр жендерийн тэгш эрх ярьж, саарал ордон доторх манан буданг тэнцвэржүүлэхэд тэд л хэрэгтэй хэмээн цоллуулж, намынхаа дарга нараар ёстой оцойтол крандуулсаар чүү чамай сонгогддог эмэгтэй гишүүдийн түүхэн дэх хамгийн сул, хамгийн бүтэл муутай бүлэг энэ удаагийн парламентад бий. Нэгдэж, нийлж хууль, дүрэм, журам ярих, засаж, сайжруулах, боловсруулах нь бүү хэл биенийхээ өрөө, тасалгаагаар ч шагайдаггүй, тэрүүхэндээ нүүрээ будаж, хувцсаа янзласхийгээд сууж байдаг хэдэн эмэгтэйн тухай шивэр авир гэх нь бий.
Өөрөөр хэлбэл, энэ парламентаас юу ч хүлээх хэрэггүй. Нэгэн хэвэнд цутгасан мэт ийм ижил тэнцүү хүмүүс тэр танхимд сууж байгаагийн цаана “Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хийгүйхэн, дуугүйхэн, чимээгүйхэн бай” гэх үүрэг бий. Ерөнхийлөгчийн сонгууль дуусахтай зэрэгцэн энэ Засгийн газрыг унагаж, хамгийн томоотой, үгэнд орсон хүмүүсийг дараагийн “хоолонд” оруулах тухай бор шувуу ч нисээд эхэлсэн. Ийм л тодорхой бус тохирооны өмнө бөхөлзөж суугаа эдний дундаас бусдыгаа хошуучлаад, нийтийн сайн сайхны төлөө мөс зүсээд явчихаар манлайлагч төрөхгүй. Ядаж попоороо цоллуулж, муугаараа дуудуулахаараа нэг болсон өмнөх хэд шиг үзэл бодол, баримтлал, үнэний төлөө бие бие рүүгээ “май” гэчих хүн ч олдохгүй.
Нэмж хэлэхэд, энэ парламентын гишүүдээс аавын хаалга татчих ч хүн гарахгүй. Гарахгүй гэдэг нь тэдэнд “Хэрвээ миний үгийг сөрвөл, илүү нэг хөдөлгөөн хийвэл шоронд суугаа хэдийн араас улсад хэрэгтэй мэт боловч улсыг их хэмжээгээр хохироосон ямар нэг хэргээр явуулчихна шүү” гэж хэн нэгэн шивнэчихсэн учраас.
| Манлайлал битгий хэл “май” ч үгүй парламент |
|
Дашинчилэн, Өгийнуур чиглэлийн 70 км авто замын ажил ирэх сард дуусна
2026-10-05 09:53:18
2026-10-05 09:43:51
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг шуурхай унтраажээ
2026-10-05 09:41:37
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
2026-10-04 20:02:53
“Helicobacter pylori ба ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” олон улсын симпозиумыг зохион байгуулжээ
2026-10-04 16:00:40
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |