Хамгийн ядуу Засгийн газраар Л.Оюун-Эрдэнийн аппаратыг нэрлэх байх, хожим. Хэдэн залуус арайхийн ах нарыгаа “буулгаж” аваад, хүсэж хүсэж эрх мэдэл, албан тушаалд хүрсэн боловч улсынх нь данс улайсан, урд зээлсэн бүх төрлийн өр нь нэхэгдэж, цар тахал улаан хоолойд нь “хутга” тулгаж байгаад байгааг нь “сэгсэрчихсэн”, хөршүүд нь хилээ дангинатал цоожлочихоод, өмнөх холбоотнууд нүүр өгөхгүй гүрийсэн нэг тийм бүрхэг цаг үед ажиллаж байгаа Засгийн газар гэх юм уу даа. Дээр нь мэдээж, гомдож үлдсэн хийгээд шинээр гомдогсод үйл хэргийг нь санаснаар нь явуулахгүй байх бүх аргыг “хэрэглэж” байгаа нь дамжиггүй. Санхүүгийн чадамжгүйгээсээ болоод юу ч хийж чадахгүй, сайдуудаа “Өөрсдөө аргалаад тэсэж байгаарай” хэмээж буй энэ үед тэдэнд хийж болох ганц зөв сонголт нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, түүгээр дамжуулан ирээдүй дэх эрх мэдлээ баталгаажуулах явдал яах аргагүй мөн билээ.
Ийм ч учраас баяр наадам, амралт, зугаалгын үеийг ашиглан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар нэгэнт шулуудаад буй. Улс төрийн 13 намын удирдлагуудтай УИХ-ын гишүүдийн тоог 99 болгосноор ямар боломж ирэх тухай хийгээд өөр бусад албан тушаалын “амлалт, наймаа” амжилттай хийсний дүнд эгнээндээ нэгтгэж чадсан. Тэд ч гэхдээ нэгдэхээс өөр сонголтгүй нь тодорхой. Одоо ард түмний саналыг асууж байгаа нэртэй өмнөхийн адил хэдэн хүнээр хэдэн мянган дэмжсэн санал бичүүлээд л өөрчлөлт оруулах ажил бараг шувтарна. Ер нь бол өөрчлөлт хийсэн Үндсэн хууль бэлэн болчихсон гэж ойлгоход буруудахгүй. Гэхдээ нэмэлт өөрчлөлтийг батлахын даваан дээр хүчтэй эсэргүүцэх, үндэслэл ярих, ард түмнийг босгоод ирэх хэмжээний нөлөөтэй ах нараа Л.Оюун-Эрдэнийнхэн энэ хугацаанд яг таг барих, бөөцийлөх тун яггүй ажил үлдсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас ч хэцүү, ярвигтай нь тэд ч байж мэднэ. Учир нь, МАН-ын хууччуулд баргийн тохироо чамлагдана. Албан тушаал ч багадна. Гэхдээ тэд дүү нартаа гомдохгүй үлдмээр байгаагаа маш сайн ойлгуулсныг яаж ч болохгүй, чадахгүй өнгөрүүлсэн жил гаруйн дүр төрх нь гэрчилнэ.
Өөрөөр хэлбэл, хэнийг ч уурлуулахгүй, хэнийг ч гомдоохгүйхэн шиг 100-гаадхан хоног тэсчихвэл ойрын 50 жилийн эрх мэдлээ баталгаажуулчих гээд тэд сандарч, бараг нойргүй хонож байгаа нь дамжиггүй. Үүний илрэл нь, олон нийтийн дургүйцлийг хүргэхгүй, хүргэвэл үтэр түргэн намжаах арга буюу өнгөрсөн долоо хоногт “Энигма” ХХК-тай холбоотой асуудал үүсэхэд сурвалжилга хийж явсан сэтгүүлч, зураглаачийн биед цагдаа нар зүй бусаар халдаж, техник, хэрэгслийг нь эвдсэн асуудалд Хууль зүйн сайд хийгээд ЦЕГ-ын дарга Ж.Болд нар төрийн албаны хариуцлагын шат дараалсан арга хэмжээг авалгүй ажлаас нь шууд хоморголон чөлөөлж, албан тушаалаас нь буулгасан явдал байв.
Бас хэдэн жил сүр дуулиан болж, хөөцөлдсөний эцэст барьж, хорьсон сахал хочит Д.Эрдэнэбилэгийг батлан даалтад гарган, зөвшилцөлд хүрэх хүртлээ “номхорчихоод” байгаа.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүд Төрийн ордны гадаа жагсахад тэр даруй арга хэмжээ авч, шаардлагатай эм, тарианы үнийг чөлөөлсөн явдал Засгийн газрын чих маш сайн зөөлөрснийг илтгэнэ. Өмнө нь хэчнээн удаагийн жагсаал, цуглаан, өлсгөлөн зарлаж, адаглаад хүссэн, гуйсан бичиг цаас албан шугамаар нь илгээгээд тусыг олоогүй, төрийнхөн тоогоогүй мөртлөө энэ цаг үед ийн мэдэрч байгаа нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг үг дуугүй хийхийг хүсэж буйтай нь холбоотой. Ийн даруй арга хэмжээ аваад байгаагийн цаад шалгаан нь туршлагатай ах нар нь иймэрхүү асуудалд дөрөөлөөд, олон нийтийг “босгож”, Засгийг унагачихаж чадах учир, өөрсдийнх нь ганц найдаж буй бүх зүйл “Зэрэг нэмэхийн өмнө” болчих гээд байгаад л бүх учир байгаа юм. Түүнээс энэ Засгийн газраас дарангуйлал, дарамт хамгийн их “үнэртэж”, түүнийгээ эвлэгхээн “дарчихаад” байгааг олон нийт энэ богино хугацаанд дэндүү олон удаа мэдэрчихээд байгааг хэвлэлүүд төдийгүй учир мэдэх хүмүүс ярьсаар, сануулсаар байгаа билээ. Юутай ч Засгийн эрх баригчид, МАН-ын удирдлагууд, тэдний хамаарал бүхий томчууд энэ өдрүүдэд яав гэмээр нам жим, өр зөөлөн болчихоод байна. Тэд угаасаа ингэдэг. Миеэгомбын Энхболдын Засгийн газрыг унагахын өмнө, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг углаашаар далимдуулахын өмнө, Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан Үндсэн хуулийн цэцтэй холбоотой Х.Баттулгыг “зайлуулах” дэглэл тэргүүт зохион байгуулалт, Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийг зарлахын өмнөх, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн өмнөх өнөөдрийн нам гүм улс төр гээд нэг технологи өрнөж байгааг хэлэх нь илүүц биз ээ.
Гэхдээ болоогүй ээ, 100 гаруй хоног гэдэг юу ч болж мэдэх урт хугацаа...
| БӨӨЦИЙЛЖ Л ЧАДВАЛ БҮХ ЭРХ МЭДЛЭЭ АВЧИХ ГЭЭД МАН-ЫНХАН ЧИХ ЗӨӨЛӨНТЭЙ, САНДАРЧ ЯВНА |
|
Б.Мянганбаяр Зүүн Азийн бүс хариуцсан төлөөлөгчөөр сонгогдлоо
2026-04-08 09:52:19
“Улаанбаатар-2026” Азийн аваргын алтан медалийн тулаан маргааш эхэлнэ
2026-04-08 09:26:54
“Хасын хүлэгүүд” 86:84-өөр Хонконгийн “Сөүт Чайна Атлетик” багийг хожлоо
2026-04-08 08:37:45
“ЮНЕСКО”-гийн байранд “НАУРЫЗ ӨВИЙН БАЯР”-ыг тэмдэглэв
2026-04-08 08:08:02
ДЭЛХИЙ, САРЫГ ХҮН ТӨРӨЛХТӨНД ДЭРГЭДЭЭС НЬ ХАРУУЛЖ ЧАДСАН “АРТЕМИС-II” НИСГЭГЧИД
2026-04-08 07:47:26
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НООЛУУР КИЛОГРАММ НЬ 160-200 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БОЛ БАРУУН АЙМАГТ НООЛУУР АВЧ ЭХЛЭЭГҮЙ БАЙНА
2026-04-08 07:00:00
ШИНЭ САЙД НАРЫН СҮРЖИГНЭЛ
2026-04-08 07:00:00
П.ОДСҮРЭН:ХАМГИЙН ҮНЭН, ГЭГЭЭН ҮЗЭГЧ БОЛ ХҮҮХЭД
2026-04-08 07:00:00
2026-04-08 07:00:00
Москвагийн олон улсын кино наадмын уралдаанд “Задлаагүй захиа” кино шалгарчээ
2026-04-07 22:09:24
2026-04-07 18:06:22
2026-04-07 17:00:00
Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг хэлэлцэж эхэллээ
2026-04-07 15:59:03
Сурагчид хот орчмын археологийн дурсгалтай танилцах аяллыг хийлээ
2026-04-07 15:30:30
Нийгмийн хариуцлагын хүрээнд “Имарт” номын хандив өргөлөө
2026-04-07 15:05:14
Г.Ганхуяг Саудын Арабын бөхийг ялж, шигшээ наймд шалгарлаа
2026-04-07 14:51:54
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14585 хүрсэн
2026-04-07 13:29:54
Э.Номундарь Азийн аваргын алтан медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо
2026-04-07 13:17:58
Элчин сайд Б.Баярсайхан, М.Арисава талархлын бичиг гардуулав
2026-04-07 13:11:36
Чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид Азийн аваргад мордлоо
2026-04-07 13:06:30
Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9, 10-нд зохион байгуулна
2026-04-07 11:42:06
Д.Нацагдоржийн нэрэмжит "Давлагаа-2026" богино өгүүллэгийн наадам болно
2026-04-07 11:20:01
ЭМЭЭЛТЭД ХОНЬ 320-500 МЯНГА, ХҮЧИТ ШОНХОР ЗАХАД ҮХРИЙН МАХ КИЛОГРАММ НЬ 32-34 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
2026-04-07 08:55:56
НЭРТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ц.НАЦАГДОРЖИЙН "ГҮН ГЭРИЙН ГҮНЖ" ДУУРИЙГ ҮЗЭЖ, "ХӨДӨӨГИЙН САЙХАН" СИМФОНЫ ХЭСГЭЭС СОНССОН МИНЬ...
2026-04-07 08:21:40
БАЙР СУУРЬ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ТОМ ДЭМ БОЛНО
2026-04-07 08:18:06
2026-04-07 07:30:00
Самбо бөхийн УАШТ-ээс “Женко” клуб 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-04-07 07:20:00
МҮБХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-04-07 07:10:00
ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК
2026-04-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: “ЗАДЛААГҮЙ ЗАХИА” КИНОНЫ ГЭНДЭНГИЙН ДАРУУЛГАГҮЙ ДАВАА БОЛ ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ ЭРЭЛХЭГ ХҮҮ
2026-04-07 07:00:00
Г.УРАН-ЭРДЭНЭ: Таеквондогоор хичээллэх эхлэлийг ээж минь тавьж өгсөн
2026-04-07 07:00:00
“ЭРДЭНЭТ, БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ В.АДЬЯА, ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР Б.ЭРДЭНЭЦОГТ, Х.АЗЖАРГАЛ НАР 100 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВЧЭЭ
2026-04-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |