Өнгөрсөн арав гаруй хоногт Эмээлт зах дээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүдийн агуулах дахь мах, махан бүтээгдэхүүний бодит дүр төрх, чанар, стандарт, дүр төрхийг монголчууд нүдээрээ харлаа. Химийн бодис, элдэв амтлагч, өнгө, үнэр дарагчинд махаа угааж, шингээж хонуулдаг, хонуулдаггүй тухай дуулиан дэгдээд даруй 14 хоносон ч төр, засгийн зүгээс дорвитой шийдэл, арга хэмжээ аваагүй байна. Авсан нь, худалдааны мах химийн бодисгүй, эрүүл, өмхийрч муудаагүй эсэхийг төрийг төлөөлж МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Т.Балжинням, олныг төлөөлж Зариг.мн мэдээллийн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг, махны үйлдвэрүүдийг төлөөлж нэгэн хятад эр Эмээлт зах дахь нэгэн үйлдвэрийн үүдэнд, гудамжинд, ил задгай зогсож байгаад мах чанаж идэж, шөлийг нь ууж чанар стандарт, эрүүл аюулгүй байдлыг нь “шалгаж” үзүүллээ. Өөрөөр химийн бодистой, бодисгүй гэгдэж буй махны асуудалд гавьсан, хийсэн, авсан арга хэмжээ, хариуцлага тооцсон албан тушаалтан битгий хэл үйлдвэрийн дарга цэрэг, үүдний манаач ч алга. Хэн нэгэнд заавал хариуцлага тооцох нь чухал биш ч, үндэсний аюулгүй байдал, Монгол Улсын нийт хүн амын тэн хагасаас илүү нь амьдардаг Улаанбаатар хотын иргэдийг мах, махан бүтээгдэхүүнээр хангадаг гол захынх нь зарим эзэд химийн бодистой ч байж болзошгүй усанд бүх төрлийн махаа хадгалж, муудаж, өмхийрөхөөс сэргийлдэг нь баримтаар илчлэгдчихээд байхад хэн ч юу ч хийхгүй суусаар байгаа нь харамсалтай. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, МХЕГ-ын дарга цаашлаад Шадар сайд, Ерөнхий сайд нар монгол хүний хүнсний гол бүтээгдэхүүн болох махны чанар, аюулгүй байдлын асуудалд дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа юм бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та эдгээр албатууддаа арга хэмжээ авч өгнө үү.
Сар хүрэхгүй хугацааны өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та Чуулганы индэр дээрээс “Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэж байгаад хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалах талаар хэлсэн, уриалсан үгс чинь халуунаараа байна.
Тухайлбал, ...“Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох” зорилтыг хэрэгжүүлэхэд Та бүхний анхаарлыг хандуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын чуулганд оролцож байна. Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байж ирсэн, цаашид ч байх учиртай. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал нь монгол хүн бүрийн аюулгүй байдалтай шууд холбоотой. Хүнээ хамгаалъя, хүнээ хөгжүүлье гэвэл хүнсээ сайжруулах ёстой. Хүнс эрүүл байвал монгол хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн хүчирхэг байна.Тиймээс Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж, иргэдийн эрүүл зөв амьдрал, хүний бие махбодын хэрэгцээ шаардлагад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, тогтвортой, хүртээмжтэй хангах нь онцгой чухал байна” хэмээж байв.
Ийн хэлж, амлаж, уриалж байсан хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалах ажлаа таван жилийн өмнө монголчуудад хэлж байсан хариуцлагын сэлэмтэйгээ хослуулан, монгол хүний, монгол үндэстний эрүүл, мэнд, амь насанд заналхийлж байж болзошгүй мах, махан бүтээгдэхүүн цаашлаад хүнсний эрүүл, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн дорвитой арга хэмжээ авч өгнө үү. Тэгэхгүй бол Засгийн газар, мэргэжлийн байгууллагуудыг чинь удирдаж буй хэдэн албат чинь “Тэр обьектын эзнийг олж чадахгүй байна, энэ мах өмхийрсөн өмхийрөөгүйг би чанаж идэж үзүүлье, шинжилье. Ер нь Улаанбаатар руу орж ирж байгаа бүх махны чанарт тавих хяналтыг чангаруулсан, одоо улам чангаруулна. Чиний хүн юм биш үү, тэрнийхээ үйлдвэрийг гялс цэгцлээч ээ, Удахгүй очиж шалгана шүү, өмхий самхайгаа цэвэрлээрэй” гэцгээгээд улс битгий хэл дэлхийн доог тохуу болоод сууцгааж байна.
| ХАРИУЦЛАГЫН СЭЛЭМНИЙ ЧИНЬ ИРИЙГ ХАРИУЦЛАГАГҮЙ АЛБАТУУД ДЭЭР ЧИНЬ ШАЛГАЯ, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ |
|
Б.Мянганбаяр Зүүн Азийн бүс хариуцсан төлөөлөгчөөр сонгогдлоо
2026-04-08 09:52:19
“Улаанбаатар-2026” Азийн аваргын алтан медалийн тулаан маргааш эхэлнэ
2026-04-08 09:26:54
“Хасын хүлэгүүд” 86:84-өөр Хонконгийн “Сөүт Чайна Атлетик” багийг хожлоо
2026-04-08 08:37:45
“ЮНЕСКО”-гийн байранд “НАУРЫЗ ӨВИЙН БАЯР”-ыг тэмдэглэв
2026-04-08 08:08:02
ДЭЛХИЙ, САРЫГ ХҮН ТӨРӨЛХТӨНД ДЭРГЭДЭЭС НЬ ХАРУУЛЖ ЧАДСАН “АРТЕМИС-II” НИСГЭГЧИД
2026-04-08 07:47:26
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НООЛУУР КИЛОГРАММ НЬ 160-200 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БОЛ БАРУУН АЙМАГТ НООЛУУР АВЧ ЭХЛЭЭГҮЙ БАЙНА
2026-04-08 07:00:00
ШИНЭ САЙД НАРЫН СҮРЖИГНЭЛ
2026-04-08 07:00:00
П.ОДСҮРЭН:ХАМГИЙН ҮНЭН, ГЭГЭЭН ҮЗЭГЧ БОЛ ХҮҮХЭД
2026-04-08 07:00:00
2026-04-08 07:00:00
Москвагийн олон улсын кино наадмын уралдаанд “Задлаагүй захиа” кино шалгарчээ
2026-04-07 22:09:24
2026-04-07 18:06:22
2026-04-07 17:00:00
Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг хэлэлцэж эхэллээ
2026-04-07 15:59:03
Сурагчид хот орчмын археологийн дурсгалтай танилцах аяллыг хийлээ
2026-04-07 15:30:30
Нийгмийн хариуцлагын хүрээнд “Имарт” номын хандив өргөлөө
2026-04-07 15:05:14
Г.Ганхуяг Саудын Арабын бөхийг ялж, шигшээ наймд шалгарлаа
2026-04-07 14:51:54
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14585 хүрсэн
2026-04-07 13:29:54
Э.Номундарь Азийн аваргын алтан медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо
2026-04-07 13:17:58
Элчин сайд Б.Баярсайхан, М.Арисава талархлын бичиг гардуулав
2026-04-07 13:11:36
Чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид Азийн аваргад мордлоо
2026-04-07 13:06:30
Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9, 10-нд зохион байгуулна
2026-04-07 11:42:06
Д.Нацагдоржийн нэрэмжит "Давлагаа-2026" богино өгүүллэгийн наадам болно
2026-04-07 11:20:01
ЭМЭЭЛТЭД ХОНЬ 320-500 МЯНГА, ХҮЧИТ ШОНХОР ЗАХАД ҮХРИЙН МАХ КИЛОГРАММ НЬ 32-34 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
2026-04-07 08:55:56
НЭРТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ц.НАЦАГДОРЖИЙН "ГҮН ГЭРИЙН ГҮНЖ" ДУУРИЙГ ҮЗЭЖ, "ХӨДӨӨГИЙН САЙХАН" СИМФОНЫ ХЭСГЭЭС СОНССОН МИНЬ...
2026-04-07 08:21:40
БАЙР СУУРЬ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ТОМ ДЭМ БОЛНО
2026-04-07 08:18:06
2026-04-07 07:30:00
Самбо бөхийн УАШТ-ээс “Женко” клуб 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-04-07 07:20:00
МҮБХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-04-07 07:10:00
ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК
2026-04-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: “ЗАДЛААГҮЙ ЗАХИА” КИНОНЫ ГЭНДЭНГИЙН ДАРУУЛГАГҮЙ ДАВАА БОЛ ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ ЭРЭЛХЭГ ХҮҮ
2026-04-07 07:00:00
Г.УРАН-ЭРДЭНЭ: Таеквондогоор хичээллэх эхлэлийг ээж минь тавьж өгсөн
2026-04-07 07:00:00
“ЭРДЭНЭТ, БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ В.АДЬЯА, ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР Б.ЭРДЭНЭЦОГТ, Х.АЗЖАРГАЛ НАР 100 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВЧЭЭ
2026-04-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |