МАН-ынхан хэдхэн жилийн өмнө яг өнөөдрийнх шиг л төрийн дайснуудыг илрүүлснээ бас нэгэн мэдээллийн сайтаар дамжуулан “зарлаж”, ард түмний боломжийг булааж, хүүгүй шахам зээлийг хамаарал бүхий компаниуддаа авагсдад бүгдэд нь хуулийн хатуу хариуцлага үүрүүлэхээ амлаж, бүр намаасаа хөөж, “аавын хаалга” татах ёстойг нь “татуулна” хэмээн чарлаж байлаа. Өөрөөр хэлбэл, яг өнөөдрийн Хөгжлийн банкнаас зээл авагсдын нэрсийг зарлаж, тэр дундаа найдваргүй зээлдэгчдийн мэдээллийг дэлгэж байгаа шиг л үйл явдал 2018-2019 онд хэдэн сар дамнан өрнөж байв. Тухайн үед монголчууд “МАН үнэхээр хууль бус зүйл хийгсэд, авлигач, хээл хахуульч, албан тушаалаа урвуулагчдаасаа салах нь. У.Хүрэлсүх намдаа төдийгүй Монголд шударга ёс, ардчилал авчрах нь” хэмээн магтан сайшааж, өнөөдрийнх шиг л “Хэнийг нь яллах бол, хэн нь хэдэн төгрөг авснаа хүлээн зөвшөөрч, буцаан төлөх бол” хэмээн чих тавин чагнаж байлаа. Гэвч зарласан, хэлсэн, амласан шигээ хариуцлага тооцож, бурууд хатуу байж чадаагүй.
Тодруулбал, тухайн үеийн МАН-ын дарга, даргаасаа огцрохдоо тулаад байсан У.Хүрэлсүх “Би ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд хоёр зүйлийг үүрэг болгосон. Нэгдүгээрт, Зээл авсан бол зээлээ хурдан төл. Хоёрдугаарт, Ард түмнээсээ уучлал гуй гэдгийг хэлсэн. Хэрэв зээл авчихаад уучлал гуйхгүй бол тухайн гишүүнийг 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Бид удахгүй намын бага хурлаа хийнэ. Энэ дээр өөрчлөлт, шинэчилэл, хариуцлагын асуудлыг ярина. Үүрэг хариуцлагаа ухамсарлалгүй алдаа гаргасан гишүүдэд шат шатанд нь хариуцлага хүлээлгэж ажиллана. Хэрэв би үүнийг хийж чадахгүй бол өөрөө ажлаа хүлээлгэж өгөх болно” хэмээж байв. Мөн “Хулгай хийнэ, хүн амины хэрэг, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ ер нь та нар бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй. Цаашдаа Монголын төрд олигархи, хулгайч нар сонгогдох ёсгүй. Хэн нь хулгайч вэ гэдгийг ард түмэн мэддэг болсон” хэмээн намынхнаасаа шударга ёс нэхэж байлаа. Гэвч Авлигатай тэмцэх газраас “УИХ дахь эрх баригч намын 64 гишүүнээс 39 нь ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон” хэмээн зарлаж байснаас ердөө УИХ-ын гишүүн асан Б.Солтанд шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэн ялласан. Гэтэл уг хэргийн гол “зангилаа”, зээл олгох давуу эрх мэдэл бүхий ЖДҮ-гийн гэгдэх дуулиант хэргийн гол “найруулагч”, банхар, хөшөө хочит Б.Батзоригт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, монголчуудыг доромжилж байлаа. Түүнээс гадна “УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулна” гэж байсан ч МАН тэгсхийгээд өнгөрсөн. Нэр нь дурдагдсан гишүүдээс Капиталын Б.Ундармаа энэ “кампанит” ажиллагаанд бусдаасаа хамгийн их өртөж, хамгийн том “хохирол” амссан нь байж магад. МАН ЖДҮ-гээс “Нэг л гишүүний гарзтай” уснаас хуурай гарч, монголчууд итгэл найдвар тээгээд, ангайгаад хоцорч байв.
Яг л 2018 онд 64 суудалтай МАН дотроосоо “өтөж”, ганхаж, намын даргаа унагахаар багачууд нь “шатаж” явах цагаар зориуд “мэндэлсэн” ЖДҮ-гийн дуулиан шиг, одоо бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг бат бөх үлдээх, МАН-ын удирдлагууд улам хүчирхэгжихэд шат, шалтгаан нь болох, бүр болохгүй бол шантааж нь байх “төсөл” гэхэд буруудахгүй л болов уу. Учир нь, бараг гурван сар ярьсан Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчид, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглагчдын хэнд ч, ямар ч хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн үндэслэл, нөхцөл, шалгалтын дүгнэлт, ядаж УИХ-ын гишүүний эрхийг нь түдгэлзүүлэх санал ч гараагүй байна.
Тийм ээ, МАН монголчуудыг ахиад л хуурна. ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний зээл авагсдынхаа толгойг илж, цаагуураа найрсаж, шан харамжаа цүнхлээд өнгөрсөн шигээ Хөгжлийн банкны гэгдэх хэрэгт орооцолдогсдыг тэгсхийгээд л өнгөрүүлнэ. Бүр өөрсдийнхөө ивээл дор авч байгаад зүгээр үлдээнэ. Ингэхдээ 2018 оны сүүлчээр гэнэт гарч ирсэн “Шударга тав” хөдөлгөөнийхөн шиг шударга ёс ярьсан, “Төрийн өндөр албан тушаалд томилогдохгүй” хэмээн худал амласан ямар нэг хөдөлгөөнийхөн төв талбайд жагсаж, барьж байгаад ч болтугай Хөгжлийн банкыг цөлмөсөн дуулианыг намжаана. Бүр болохгүй бол эвлүүлэг, энд тэндэхийн хяналтын камерын дүрс бичлэг цацаж, олныг шуугиулаад л мартагнуулна. Тэд ийм л юм хийдэг шүү дээ.
Хөгжлийн банкны талаар чангаас чанга дуугарагсад тухайн үеийн МАН-ын удирдлагууд, одоогийн төрийн эрх баригчид ЖДҮ-чдийг Монголын төрөөс “цэвэрлэж”, яллах гэж байгаа юм шиг дүр үзүүлээд, өөрсдийн улс төрийн байр сууриа улам бататгаж авсан шиг Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдээс нэг юм уу, хоёр нөхрөөр “туг тахиад”, энэ хэргийг “мартуулах” биз дээ
| МАН-ЫНХАН МОНГОЛЧУУДЫГ ХУУРНА ДАА, ХУУРНА. ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЛУЙВРЫГ ЖДҮ ШИГ Л ХӨГИЙН ЮМ БОЛГОНО |
|
Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
2025-12-16 20:21:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |