• Өнөөдөр 2024-04-23

Хуулийн төслөө уншдаггүй гишүүдтэй, чадамжгүй УИХ-аа тараая, Г.ЗАНДАНШАТАР ДАРГА АА

2021-11-22,   810

      Төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлж суугаа УИХ-ын гишүүд ажлаа хийхгүй байна. Уг нь иргэд тэднийг иргэдийн эрх ашигт нийцсэн хууль батлан гаргаж, төрд миний үгийг хүргээд өгөөч ээ гэж илгээсэн байлтай. Гэтэл эрхэм төрийн түшээд нар биеэ оторлож, Төрийн ордонд хий хийрхэцгээхээс өөр ид шидгүй сууна. 
 

     Ядаж урд нь бэлдээд тавьчихсан хуулийн төсөлтэй бүрэн танилцахгүй залхуурч, амандаа орсноо бурж, цахим орчинд хэрүүл хийж, “поп”-рохоос өөр гавьяагүй суугаа нь нууц биш юм. Тэдний гол үүрэг нь хуулийн төсөл боловсруулан, баталж, иргэдийн эрх ашгийг хангах ёстой байлтай. Гэтэл тэд үндсэн үүргээ гүйцэтгэх нь битгий хэл хуулийн төслөө уншихгүй, сайн муугаа ялгалгүй өөрсдийн хувийн амбицаар хуулийн төслүүдийг кнопдож суудаг нь ил боллоо.

 
       Хамгийн наад захын жишээ гэхэд УИХ-ын гишүүд өргөн мэдүүлсэн хуулийн төслийн зүйл заалтаа мэддэггүй, өөрсдийн өргөн барьсан хуулийн төслийг нь иргэд шүүмжлэхээр “Би ийм төсөл өргөн бариагүй” хэмээн мэлзэж, олны хэл амнаас зугтсан удаатай. 
 
          Тэгвэл УИХ-ын гишүүдийн дараагийн булхай ил болж, олны шүүмжлэл дагуулаад байна. Тодруулбал, 2022 оны төсвийн төслийг хэлэлцэх явцад Соёлын сайдын багцад 32 тэрбум төгрөгийн өртөг бүхий хөшөө барих асуудлыг тусгасан. Улмаар энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүд огт мэдээгүй байсан гэнэ.  Тодруулбал, Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг байрлах Тасганы овооны дээр "Богд Зонхова"-ын цогцолбор хөшөөг барихаар барилгын ажлыг нь эхлүүлсэн бөгөөд  цогцолборын ажилд ирэх жил нийт 32 тэрбум 490 сая 800 мянган төгрөг тусгасанд олон нийт дургүйцэж буй. Энэ төслийг анх 2021 оны улсын төсөвт 5.5 тэрбум төгрөгийн төсөвтэй суулгасан ч төсөвт өртөг нь 2022 онд  27 тэрбумаар нэмэгдсэн байгаа юм. Гэтэл УИХ-ын нэр бүхий гурван гишүүн төсвийн төслийн сүүлийн хэлэлцүүлгийн явцад ажлын хэсэг дээр дээрх саналыг нэмж, УИХ-ын гишүүд түүнийг нь анзааралгүй баталж орхисон байгаа юм.
 

Өөрөөр хэлбэл, хууль баталж, хуулийн төсөлд хяналт тавих ёстой УИХ-ын гишүүд үндсэн ажлаа хийхгүй, татвар төлөгчдийн мөнгийг гарын салаагаараа урсгаж сууна. Тэр бүү хэл тус тойргоос сонгогдсон УИХ-ын гурван гишүүн ч энэ талаар мэдээгүй байна. 

 
       Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Үнэхээр хөшөө барих бол буруу. Миний хувьд хөшөө дурсгал 32 тэрбум төгрөгөөр барина гэсэн төсвийн санал явж байгааг хараагүй, энэ талаар санал шүүмжлэл гараагүй санагдана. Төсвийн байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодод юу яригдсаныг мэдэхгүй" гэсэн бол УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Би ч бас Ж.Сүхбаатар гишүүнтэй адил мэдээлэлгүй байна. Цар тахлын хүнд хэцүү энэ үед хөшөө барих цаг нь биш. Хүүхдийн эмнэлэг, түлэнхийн төв, ХӨСҮТ гээд зайлшгүй хөрөнгө оруулалт, санхүүжилт шаардлагатай газарт бас эмч эмнэлэгийн ажилтнуудын цалин хөлс нэмэх тал дээр харин НББХ тултал зүтгэсэн" гэсэн байна.
        Тойрогт нь хийж буй хөрөнгө оруулалтуудыг тойргоос сонгогдсон гишүүд ч нь мэдэхгүй ийн мэдсэн нэг нь өөрөөсөө асуудлыг бултуулах гэж мэдэн будилж сууна. Харин төсвийн төсөлт хяналт тавьж, эрх баригчдаас ам асууж суух ёстой сөрөг хүчний гишүүд “Хэвлэл мэдээллийн анхааралтай ажиллах ёстой. АН-ын бүлэг 2022 оны төсвийг дэмжихгүй гэдгээ хэлж байсан” хэмээн хэнэгч үгүй хэлээд сууж байх жишээтэй
 
       2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр парламентад МАН 62, АН 13, ХҮН нэг суудал авсан. Гэвч энэ удаагийн парламент хуулийн төсөл дээрээ ажиллаж чадахгүй, чадваргүй гишүүдээр дүүрчихсэн нь илт байна. Ард түмний төлөөлөл болж, төрд суугаа эрхэм гишүүд нь ажлаа хийхгүй бол чадамжгүй УИХ-аа тараая, Г.Занданшатар дарга аа.
 

Хуулийн төслөө уншдаггүй гишүүдтэй, чадамжгүй УИХ-аа тараая, Г.ЗАНДАНШАТАР ДАРГА АА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-22 17:58:17
    Лл: Зайлаад өгөөчээ эргүү хулгайчуудаа та нарын хууль баталдаг гэж бхгүй ээ тэнэг хүүрнүүд үхэрүүдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-22 17:58:17
    Лл: Зайлаад өгөөчээ эргүү хулгайчуудаа та нарын хууль баталдаг гэж бхгүй ээ тэнэг хүүрнүүд үхэрүүдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-22 17:58:17
    Лл: Зайлаад өгөөчээ эргүү хулгайчуудаа та нарын хууль баталдаг гэж бхгүй ээ тэнэг хүүрнүүд үхэрүүдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-22 17:58:16
    Лл: Зайлаад өгөөчээ эргүү хулгайчуудаа та нарын хууль баталдаг гэж бхгүй ээ тэнэг хүүрнүүд үхэрүүдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-22 17:58:16
    Лл: Зайлаад өгөөчээ эргүү хулгайчуудаа та нарын хууль баталдаг гэж бхгүй ээ тэнэг хүүрнүүд үхэрүүдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-22 17:58:15
    Лл: Зайлаад өгөөчээ эргүү хулгайчуудаа та нарын хууль баталдаг гэж бхгүй ээ тэнэг хүүрнүүд үхэрүүдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-22 17:58:14
    Лл: Зайлаад өгөөчээ эргүү хулгайчуудаа та нарын хууль баталдаг гэж бхгүй ээ тэнэг хүүрнүүд үхэрүүдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-22 14:18:13
    Zochin: Ayursaihanii hiisen ajil bna daa ...huuliin hulgai gedeg shig
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-22 13:34:56
    Pedro: Тарцгаа МАНГАР ацнуудаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188