• Өнөөдөр 2024-05-16

Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ Ерөнхий сайд байгаа цагт амны хаалтаа наадмаар битгий хэл намраар ч тайлахгүй нь ээ

2021-08-09,   2514

          Намрын тэргүүн сар гарчихлаа. Хүйтэн салхи үлээж, цаанаа л нэг жиндүүхэн болжээ. Цар тахалд "бүслэгдсэн" монголчууд энэ намрыг дахиад л айдас түгшүүртэй угтах нь. “Хүүхэд, багачуудаа сургууль, цэцэрлэгт нь тайван явуулж, өөрсдөө сэтгэл амар ажлаа хийж чадахгүй нь” хэмээн олон хүн сэтгэл түгшин сууцгаана. 
Харамсалтай нь, амны хаалтаа тайлах нь битгий хэл хөдөө орон нутаг руу халдвараа алдаж, монгол орон даяараа цар тахалд бүслэгдээд ковид-19 гэх өвчнийг хяналтаасаа алдчихлаа
     Зуны урин цагт цар тахлыг дарж чадаагүй монголчууд өвлийн хүйтэн, намрын жихүүн өдрүүдийг дахиад л хөл хорио дунд барах вий гэж сэтгэл зовж байгаа нь илт. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд болсон даруйдаа л “Ковидгүй зуныг хамт бүтээж, амны хаалтаа тайлна” гэсэн амлалт өгч байлаа. Тэр үед нь нээрээ ковид-19 гэх энэ аюулт өвчин салхинд хийсчих юм шиг, сайд нь амлаж байгаа юм чинь даруй арга хэмжээ авчих юм шиг л санаж байв. 100 жилийн ойн баяраараа дэнж хотойтол наадаж, зуны урин өдрүүдийг сэтгэл амар өнгөрөөх юм шиг санаж байсан нь саяхан. Хүн бүр л амны хаалтаа тайлаад өөд өөдөөсөө инээмсэглэн урьдынх шигээ амар тайван байх төсөөлөл дүүрэн байв.
 
Харамсалтай нь, амны хаалтаа тайлах нь битгий хэл хөдөө орон нутаг руу халдвараа алдаж, монгол орон даяараа цар тахалд бүслэгдээд ковид-19 гэх өвчнийг хяналтандаа авч чадалгүй алдчихлаа
 
Амлалтаасаа буцсан сайдаас хэн ч хариуцлага нэхсэнгүй. Гэтэл өнөөдөр өмнөхөөсөө хэд дахин хурдан халдварладаг, илүү хор хөнөөлтэй дельта вирус манайд бүртгэгдэж, өвлийг отон, монголчуудын аминд заналхийлж байна. Эрхэм төрийн түшээд, сайд дарга нар маань бэлтгэлтэй л байдаг байгаа даа. 
 
 Байгаадаа дасаад амьдарчихдаг монголчуудын нэг тийм хэнэггүй зан дээр нь сайд дарга нар тоглолт хийгээд сурчихжээ. Хэлж л байдаг, амлаж л байдаг. Хэдхэн хоноод мартчихдаг хойно юу ч гэж ярьсан хамаагүй гэсэн аятай амныхаа зоргоор бурж эрх мэдэлтнүүдээс хариуцлага нэхдэггүй хэнэггүй зан нь монголчуудыг ковидоос салгаж чадсангүй. Гуравхан сая хүн амтай монголчуудын тал хувь нь халдвараар өвчилж хагас жилийн хугацаанд 800 гаруй хүнээ энэ өвчнөөр алдчихсан атал нүдэн балай чихэн дүлий амралт зугаалга ярьсан шигээ амар жимэр явцгаах юм.
    Хэрэв зээ өнгөрсөн намар шиг ямар ч бэлтгэлгүй байвал монголчууд ковидын өмнө сөхрөхөд ойрхон байна. Цар тахлын нөлөөгөөр олон хүн амиа алдаж байгаагийн цаад шалтгаан ердөө л бэлтгэлгүй, мэдээлэлгүй, мэдлэггүй байгаагийнх гээд хэлчихэд хол зөрөхгүй. Өнгөрсөн хугацаанд хандив зээл тусламжаар амь зогоосон төр засаг наанадаж, амьсгалын аппарат, халдварын эсрэг эмээ ахиухан бэлдэж авахгүй бол өвөл нөөцийн хомсдолд орох вий.

Амлалтдаа хүрээгүй Ерөнхий сайд ард түмнийхээ амьдралыг энэ намар хэрхэх бол гэхээс илүүтэй найр наадам, ойн баяртаа л санаа зовж явах шиг. Үндэсний баяр наадмаа хийх гэж зүтгэсэн ч хийчихвэл сайдын суудалгүй үлдэхээс “айсан” тэрбээр наадмаа өнжөөх шийдвэр гаргачихаад мөнөөхөө залруулахаар мөн ч их хичээж яваа бололтой. 

Наадмаа тэмдэглүүлэх арга чарга хайж, намынхаа ойг баярыг хийчих санаатай тун чиг завгүй яваа гэх сураг чимээ ч байна. Энэ намар л өвлийн бэлтгэлээ сайтар базаахгүй бол эдийн засаг элгээрээ хэвтэж, иргэдийн нуруун дээр хүндхэн ачаа ирэх нь. 
Эрхэм сайд иргэдээ вакцинд хамруулсан гээд л санаа амар сэтгэл тайван найр наадам хөөцөлдөөд суухын оронд намрын бэлтгэлээ базааж, халдварын голомтоо хумиасай. 
 
  Тун удахгүй вакцины үйлчлэх хугацаа дуусна. Коронавиурсийн эсрэг вакцин 5-6 сар халдвараас хамгаална гэдгийг эрдэмтэн судлаачид удаа дараа сануулж байсан.  Амны хаалтаа тайлж, ковидгүй наадамлана гэсэн амлалтаасаа буцсан Ерөнхий сайд ирэх өвөлд бэлдэж л байдаг байгаадаа.
 

Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ Ерөнхий сайд байгаа цагт амны хаалтаа наадмаар битгий хэл намраар ч тайлахгүй нь ээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-13 08:58:13
    тамир: Энэ ерөнхий сайдад үнэхээр сэтгэл алга даа.Энэ хүн ажил хийж сураагүй ул долоож л сурсан юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-11 04:03:17
    Зочин: Төрд байгаа увайгүй нөхдийг бүгдийг буудаж алвал таарна 'эднээс болж олон иргэд хохирж байна бас үхэж байна 'хонь шиг амьдрахаа болиоч монглчуудаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-10 12:31:33
    Гантөмөр : Ерөнхий сайдыг ялсан нам томилохыг болмоор бна тэхгүй бол ямар ч чадваргүй хүнийг. бие биеэндээ бэлэглэх маягаар үгүй бол хамаатан саднаа үгүй бол нэг хармаатай нутаг нугийн хүндээ шилжүүлж байна өндөр шалгуур тавьж сонгодог болох хэрэгтэй байна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188