• Өнөөдөр 2024-04-26

“ПОП “улстөрчдийн буухиаг Б.ЭНХБАЯР үргэлжлүүлнэ

2021-07-09,   505

          Шинээр бүрэлдсэн парламентад “поп” гишүүдийн буухиа нэлээд урт дараалалтай үргэлжлэх нь. Эдгээр гишүүний тэргүүн эгнээнд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр багтаж, олны хараанд өртөх ажилдаа ханцуй шамлан орсон  бололтой. “Хуулийн хулгайтай тэмцэнэ” гэх уриалга дэвшүүлж парламентад орж ирсэн түүний тухайд намын ах нарынхаа танил технологиор улс төрийн нэр хүндээ өсгөж яваа ажиглагдсан. 
 
Баянзүрх дүүргийнхэн түүнийг УИХ-ын ээлжит сонгуулиар мэдлэгтэй, залуу боловсон хүчин хэмээн нэлээд итгэл хүлээлгэж сонгосон. Харин тэрбээр сонгогчдынхоо итгэлийг дааж чадах болов уу гэх хүлээлт үүсгээд байна. Хууль зүй, дотоод хэргийн яаманд дэд сайдаар ажиллаж байхдаа салбарын сайд, одоогийн ЗГХЭГ-ын дарга “Ц.Нямдоржтой хамтарч ажиллаж чадахгүй” хэмээн өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэж өгсөн нэлээд шазруун зантай нэгэн гэгддэг.
 
УИХ-д орж ирснээсээ хойш Б.Энхбаяр нэлээд амбицтай болж, сав л хийвэл гишүүд, ажлын хэсгийнхнээ зандарч, шүүмжилж байгаа харагдах болсон.  Болохгүй, бүтэхгүй зүйл дээр санаа шүүмж хэлж болох ч харсан бүхнээ зандардаг, загнадаг байж болмооргүй юм.  Угтаа бол санаанд нь нийцэхгүй нэг л зүйл гарвал цахим хаягаараа “жиргэж”, олны анхаарлыг яаж ийгээд өөр дээрээ татчихдаг зальжин зан ажиглагдаад буй. Уг нь хууль батлах дээд байгууллагад ажиллаж буй төрийн түшээ буурь суурьтай, зангаргатай баймаар. Гэтэл Б.Энхбаяр гишүүн өөрийн амбицдаа хэт анхаарч, улсын ажлаас илүүтэй хувийн “өс хонзонгоо” авахаар Их хуралд орсон юм уу гэлтэй авирлах болсон.
 
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн тухай өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Нямдоржтонгуудыг зайлуулах ёстой” хэмээн аархсан нь олны анхаарал татсан билээ. Тэрбээр  "Э.Бат-үүл Ц.Нямдоржийг “хорт могой” гэнэ лээ. Би үүнтэй санал нийлэхгүй. Могой ганц толгойтой, ганц биетэй. Тэр олон гартай, олон ч хөлтэй. “Хуулийн хулгайтай тэмцэнэ” гэсэн сонгуулийн уриа дэвшүүлж миний бие зүгээр ч нэг УИХ-д нэр дэвшээгүй. Ямар ч хувь хүн хуулийн хийдэл, системд хулгай хийх боломжгүй, тийм эрүүл бөгөөд ил тод, тийм хяналттай бөгөөд хариуцлагатай ажиллах эрх зүйн орчинг бий болгохыг зорьж хууль тогтоогч больё гэж шийдсэн. Хувьдаа шударга ёсыг өмчилж, хуулийн дээр гарч, хууль бол би гэх хүртлээ даварч хөлжсөн Нямдоржтонгуудыг зайлуулах цаг болсон. Парламентат ёс энэхүү тэмцлийн гол хүч болно гэдэгт итгэлтэй байна. Намын ард нуугдаж мөнгө угаадаг мангасуудтай тэмцэнэ" хэмээсэн удаатай. 
Дорнод аймгийн харьяат хуульч, эрх зүйт мэргэжилтэй тэрбээр МАН-ыг сөрөг хүчин байхад бүлгийн даргын зөвлөхөөр ажиллаж улс төр хөл тавьсан түүхтэй. Сүүлийн үед намынхаа туршлагатай гишүүдийн нэг Ж.Сүхбаатартай гар нийлэн нэлээд хэдэн хуулийн төслийн ажлын хэсэгт багтаж, хэд хэдэн хуулийн төсөл өргөн барьсан билээ. 
Хуулийн чиглэлээр чамгүй олон жил ажиллаж туршлагатай болсон гэгдэг ч хувийн амбицаа дарж чадахгүй байгаа нь ийн олны шүүмжлэлд өртөөд буй. 
      Монголын төрд хийж гийгүүлснээсээ илүүтэй хэлэмгий доломгой, хэрүүлч, шүүмжлэгч, уран илтгэгч нар нь үнэлэгдэж, улс төрд илүү нэр хүндтэй,  явах болжээ. Сүүлийн жилүүдэд залуу, шинэ гишүүд энэ тактикийг алдахаа больж, хэд хэдээрээ нэгдэж, лобби бүлэг байгуулаад хүссэнээрээ “бурах” болсон. Ингэж гэмээ нь сая олонд танигдаж, албан тушаал ахиж, илүү “томордог” жишиг тогтчихлоо. 
 

“ПОП “улстөрчдийн буухиаг Б.ЭНХБАЯР үргэлжлүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-10 21:14:28
    zochin: Serguulchid uls toriin talaar niitlel buchigdeen ih ongots handaad, sanaagaa ilerhiilj chadahgui yum aa. Uls tor bol shinjleh uhaan, iluu l sudlah heregtei dee. Tiim tsagt niitlel bichihed gargalgaagaa sn gargaj chaddag bolno
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-09 10:09:16
    Zochin: Yah ch kharsan Pop ch arai bish l dee. Khelj yarij bgaa n' yndesleltei, zuv zyitei shaardlaga tavij bgaa l kharagddag sh dee. Shudarga khyn shig sanagddag.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188