• Өнөөдөр 2024-05-17

Торгууль тэглэж байгаа 73 тэрбум төгрөгөөр иргэдийнхээ эрүүл мэнд, амийг авраач ээ Х.НЯМБААТАР САЙД АА

2021-07-02,   705

             Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ойн баяраар Өршөөлийн тухай хуулийг баталж, хуулийн хариуцлага хүлээсэн цөөнгүй хүний нуруу тэнийх нь. Зүйн нь бол энэ жил Өршөөлийн тухай хууль батлагдана гэх олны хүлээлт байсан нь ийн биелэлээ оллоо. Хэдий гэм үйлдэж, хэрэг хүлээсэн ч амьдралдаа алдаж оносон, аав хүү, ээжийн охин нэг удаа өршөөгдөж, алдаагаа засах боломж гарч ирж байгаа хэмээн хууль санаачлагчид тайлбарлаж буй.
 
             Гэвч Засгийн газраас өргөн барьсан энэ хуулийн төсөл хэр байгаа онох вэ, эзэндээ хүрч чадах уу гэдэг нь анхаарал татсан хэвээр байна. Учир нь, зургадугаар сарын 30-нд  Засгийн газраас санаачлан УИХ-д өргөн барьж, чуулганы хуралдаанд яаралтай горимоор оруулж ирсэн хуулийн төслийг чамбай боловсруулсан эсэхэд гишүүд эргэлзээтэй байгаа. Энэ удаагийн Өршөөлийн хуулиар нийт ялтны 16 хувийг суллаж, дүрэм зөрчсөн жолооч нар нэг удаа торгуулиас чөлөөлөгдөх, допинг хэрэглэсэн бөхчүүдийн эрхийг сэргээх зэрэг онцлох заалт орсон. Харин авлига албан тушаалын болон эдийн засгийн гэмт хэрэгт нэр холбогдсон, ял эдэлж буй хүмүүсийг өршөөхгүй гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хатуу мэдэгдээд байгаа юм.
Өөрийн хариуцлагагүй, хайхрамжгүй хэнэггүй үйлдлээсээ гаргасан  алдааг нь төр уучилж, толгойг нь илээд гаргаснаас ялгаагүй үйлдэл боллоо. 
                Хууль зүй дотоод хэргийн яамнаас боловсруулж, УИХ-д яаралтай горимоор, хаалттай хэлэлцэж буй Өршөөлийн тухай хуулиас хамгийн шүүмжлэл дагуулж, анхаарал татсан нь торгуулийг тэглэх заалт байв. Өөрийн хариуцлагагүй, хайхрамжгүй хэнэггүй үйлдлээсээ гаргасан  алдааг нь төр уучилж, толгойг нь илээд гаргаснаас ялгаагүй үйлдэл боллоо. Алдаа гаргаж, хууль дүрэм зөрчсөн бол хариуцлагаа үүрч, хуулийг биелүүлдэг тогтолцоо байх нь зүйн хэрэг биз ээ. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны эхний таван сарын байдлаар цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 6154933 удаагийн зөрчилд 168 тэрбум 948 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ. Үүнээс 3035324 удаагийн зөрчилд оногдуулсан 73 тэрбум 339 сая төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу оногдуулсан 1.9 тэрбум төгрөгийн торгох шийтгэлийг иргэд төлөөгүй гэх тоон мэдээлэл бий.
 
Тодруулбал, 2017 оны долдугаар сарын 1-ний өдөр Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш бүртгэгдсэн 6.1 сая зөрчилд 168 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсанаас өнөөдрийн байдлаар 73 тэрбум төгрөгийн торгуулийг нь төлөөгүй гэсэн үг.

              Угтаа бол 73 тэрбум төгрөг гэдэг эдийн засаг хямарсан, цар тахалд нэрвэгдээд байгаа энэ цаг үед багагүй хөрөнгө. Хариуцлагагүй, хууль дүрмээ сахидаггүй иргэдийн хариуйцлөгө нэхсэн энэ мөнгийг цар тахлын үед зарцуулбал эрүүл мэндийн салбар маш том дэмжлэг болох нь. Иймд энэ их торгуулийг цаг тухайд нь төлүүлж, халдварыг илрүүлэх PCR-ын шинжилгээгээ үнэгүй болгож, халдвар авсан ч эмээ ч авах боломжгүй өвчиндөө тарчилж байгаа ядарсан иргэдээ дэмжвэл илүү оновчтой шийдвэр болохоор байна. Ядах нээ гэртээ харих нь битгий хэл балга ус эрхгүй байгаа эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдын ар гэрт дэмжлэг үзүүлэхдээ энэ торгуулийн мөнгийг зарцуулах боломж бий. Гэтэл хууль дүрэм зөрчиж, том толгойлсон иргэнээ шагнаж байгаагаас ялгаагүй үйлдэл боллоо.

Эндээс харахад манайд шударга, тэгш эрх гэж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Хууль зүйн сайд аа% хариуцлагагүй, хууль дүрмээ  уландаа “гишгэж” байгаа хүмүүст зохих шийтгэлийг нь хүлээлгэж, тэгш эрхээр хангамаар байна. Торгууль тэглэж байгаа 73 тэрбум төгрөгөөр иргэдийнхээ эрүүл мэнд, амийг авраач ээ.
 
 
 

Торгууль тэглэж байгаа 73 тэрбум төгрөгөөр иргэдийнхээ эрүүл мэнд, амийг авраач ээ Х.НЯМБААТАР САЙД АА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-02 08:19:40
    Amarbayasgalan : Naymbaatart tolgoi bn uu Zorchil gargasan joloochiin torguuliig toluuleh estoi shuu. Huuli zuin yam huulia bieluuleech ee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-02 08:19:40
    Amarbayasgalan : Naymbaatart tolgoi bn uu Zorchil gargasan joloochiin torguuliig toluuleh estoi shuu. Huuli zuin yam huulia bieluuleech ee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-02 08:19:39
    Amarbayasgalan : Naymbaatart tolgoi bn uu Zorchil gargasan joloochiin torguuliig toluuleh estoi shuu. Huuli zuin yam huulia bieluuleech ee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-02 08:19:37
    Amarbayasgalan : Naymbaatart tolgoi bn uu Zorchil gargasan joloochiin torguuliig toluuleh estoi shuu. Huuli zuin yam huulia bieluuleech ee
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188