Яруу найрагч Ц.Хуланг тагнуулын хэргээр энэ сарын 18-19-нд шилжих шөнө 48 цагийн хугацаатайгаар саатуулж, шүүхээс үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан. Тодруулбал, ТЕГ-ын Мөрдөн шалгах газраас Ц.Хуланг Эрүүгийн хуулийн 19.4-1 зааснаар гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтарч ажилласан гэх зүйл ангиар буруутгаад байгаа юм.
Үүнтэй холбогдуулан түүний хүү У.Равдан өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Цоодолын Хулангийн том хүү миний бие Австрали улсад эхнэр дөрвөн хүүгийн хамт амьдарч байна. Миний гэр бүл болон ээжид маань сүүлийн хэд хоногт тохиолдож буй аймшигт явдалд өөрийн бодоо илэрхийлэх гэсэн юм. Хэдхэн хоногийн өмнө насанд хүрээгүй дүүгийн минь хамт өглөө эрт хамт 20 гаруй тагнуулын ажилтан таван машинтай ирж, дүүгийн минь гар утсыг хүртэл хураан авч ээжийг маань шөнө дунд хүртэл байцааж дараа нь хорих 461-р ангид хорьсон талаар сонссон. Хууль хүчний байгууллага асууж тодруулах зүйлээ асуугаад явуулна гэж хүлээсэн боловч өмгөөлөгчгүйгээр дахин хуралдаж дахин нэг сараар сунгажээ.
Та нар юунаас айж ингэж яаран сандран хөдөлнө вэ. Үүний цаана хэн байна вэ, ямар эрх ашиг байна вэ гэдэгт олон таамгууд байна. Миний ээж хэнээс ч айж ичилгүйгээр өөрийн үзэл бодлоо шүлэг, ном, нийтлэлээрээ илэрхийлсээр ирсэн. Алдаа оноо нийлсэн ээжийг маань ийм айхтар хэрэгт хийхээр шийдсэн бол сайн бодоорой. Үзэл бодолтой нэгтэй найзууд нь үгээ хэлээрэй. Хэнийг ч бай шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад яллаж байгаарай. Хуулиа мөрддөггүй юм бол хүн чанар ёс зүйгээ бодоорой гэж илт харлуулан гүтгэж байгаа хүмүүст хэлмээр байна. Хүнийг унасан дээр нь дэвсэх шиг муухай зан байхгүй. Жинхэнэ эх орноосоо урвагчид хаана байна вэ бодоорой. Миний ээж эх орноосоо урвах хүн биш гэдгийг би эргэлзээгүйгээр мэдэж байна. Та бүхнээс дахин хүсэхэд, битгий итгээрэй" гэлээ.
| Ц.Хулангийн хүү У.Равдан: Миний ээж эх орноосоо урвах хүн биш гэдгийг би эргэлзээгүйгээр мэдэж байна |
|
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |