Ардчилсан нам Ардын намын халаасанд орсон гэх олны үг ортой. Өнөөдөр тус намын Бүлгийн гишүүдийн тэн хагас нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, юу юугүй “ачигдахад” бэлэн байгаа. Ардчилсан намынхан “ах” намтайгаа тохиролцож, нэгдэж байж л улсын ажлаа урагшлуулна уу, гэхээс сөрж тэмцэх ямар ч тэнхэлгүй болтлоо тэдний хараанд орчихсон гэсэн үг. Уг нь тус намд Их хуралд удаа дараа сонгогдсон туршлагатай улстөрчид ганц, нэгээр тогтохгүй бий. Гэхдээ өнөөдрийг хүртэл амандаа ус балгасан юм шиг чимээгүй суухаас цаашгүй л байна тэд.
Тэдний нэг нь “Ажнай” нэрээрээ олны танил болсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ. Их хуралд хоёр ч удаа сонгогдож, “давхар дээл”-тэй сайд хүртэл хийж байсан тэрбээр энэ удаагийн парламентад “амьгүй” албатын үүрэг гүйцэтгэж суугаа. Чуулганы хуралдаанд ирцээ бүртгүүлэхээс өөрөөр ямар ч үүрэггүй сул гишүүн болсон нь учиртай байж мэдэхээр байна. Сүүлийн үед Ардчилсан намынхан Д.Бат-Эрдэнийгээ “аавын хаалга” татуулах аюулаас авч үлдэх гээд тун чиг завгүй, сандралдаж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, Ардын намынхан нүүрсний хэргийг сөхөж, нүүрсний бүлэглэлийнхнийг онилоод байгаагийн тэргүүнд эгнээнд түүний нэр бичигдээстэй байгаа гэх. Тодруулбал, Д.Бат-Эрдэнэ нүүрсний бүлэглэлийг тэр чигт нь “базаж”, Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсийг замаас нь зувчуулдаг бүлэг этгээдийн нэг гээд хэлчихэд хол зөрөхгүй.

Сонгуулиар Өмнөговь аймагт ялалт байгуулж, Их хуралд орж ирсэн түүний хувьд аймагтаа бүхэл бүтэн “Вант улс” байгуулах хэмжээнд хүртлээ ураг төрлүүд, ойр дотнынхныгоо төрийн алба болон, төрийн өмчит компаниудад шургуулсан баримтуудыг бид өмнө нь ил болгож байв. Ийн уул уурхайн экспортоороо нэгдүгээрт, эрэмбэлэгддэг аймгийг тэр чигт нь атгаж, нүүрсний бизнесийг өөрийнхөө мэдэлд оруулах хэмжээнд хүртлээ хөлжсөн түүний хэрэг илэрч, хэцүү нэрт рүү явах болзлоо хангачихсан гэнэ. Тиймдээ ч Бүлгийн зарим гишүүн, түүний ойр дотынхон нь Ардын намынханд ая тал засаж, Ардчилсан намыг эвлэлдүүлэхгүй байх даалгавар авчихаад сандралдаж яваа гэнэ.

Угтаа бол О.Цогтгэрэлд Бүлгийн даргын ажлаа хүлээлгэж өгсөн Д.Ганбат С.Эрдэнийн даалгавраар бүлгээ буцааж авах ажлыг зохион байгуулж, гишүүдээ өөрийнхөө фракц руу урвуулах гээд янз бүрийн арга зохиож байгаа гэнэ. Ухаандаа бол “Ажнай” Д.Бат-эрдэнэ нүүрсний хэргээр ачигдах дээрээ тулж, С.Эрдэнийн фракцынхан сандарч эхэлсэн гэх шүү дээ.

Саяхан гэхэд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Б.Бейсенийг Д.Ганбат өөрийнхөө талд элсүүлэхээр зүтгэсэн сурагтай. Б.Бейсений хувьд 500 гаруй хохирогчтой авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, өнөөдрийг хүртэл хэрэг нь шийдэгдээгүй байгаа. Тэрбээр О.Цогтгэрэлийн Ардчилсан намд харьяалагддаг. Ерөнхийдөө О.Цогтгэрэлийн бүлгээс ганц, нэгхэн гишүүн сугалчихад л Д.Ганбат, Д.Бат-Эрдэнэ нар бүлгийн тамгаа авч, УИХ дахь намын бүлгээ “базна” гэх амлалтыг МАН-д өгөөд байгаа гэнэ.
Нөгөө талдаа Д.Бат-Эрдэнэ өөрөө Ерөнхийлөгчөөс “амь” гуйж, “Багш шавийн барилдлагаа эргэн санаад ч болтугай хэргээс чөлөөлж өгөөч” хэмээн тойгуулах болсон гэнэ. Угтаа бол Д.Бат-Эрдэнэ Батлан хамгаалахын салбарт ажиллаж байх хугацаандаа У.Хүрэлсүхийн багшаар ажиллаж байсан гэдэг. Тодруулбал, Д.Бат-Эрдэнэ 1986-1990 онд тухайн үеийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн философийн арга зүйч багшаар ажиллаж байх хугацаанд нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх суралцаж байсан намтартай. Иймдээ ч багш шавийн барилдлагатай хэмээгддэг Д.Бат-Эрдэнийг нүүрсний хэргээс мултлах ганц арга нь У.Хүрэлсүх болсон гэх.
Аль 2013 онд сөхөгдөөд чимээгүй болсон нүүрсний хэрэг дахин сэргэж байгаа нь МАН-ын дараагийн нүүдэл байжээ. Үндсэндээ сонгууль дөхөөд эхлэхлээр Ардчилсан намыг эврүүлэхгүй байх нь тэдний хамгийн том зорилго. Тиймдээ ч гишүүдийг нь нэг нэгээр нь сугалж, хэргүүдийг нь сөхөөд, намын бүлгийг нь дагаар оруулах ажлыг эрчүүлж эхэлсэн бололтой. Нэг хэсэг Ардчилсан намынхантай хамтарсан Засаг байгуулах дээрээ тулж байсан ч бүтээгүй учир дараагийн төлөвлөгөөгөө гаргасан байх.

О.Цогтгэрэлтэй Ардчилсан намын бүлэгт намыг нь өгөх гээд найр тавьж, сайдын суудал гишүүдэд нь амласан ч хоёр талаасаа тохиролцож чадаагүй. МАН-ынхан сүүлдээ Ардчилсан намын гишүүд рүү Хөгжлийн банкны хэргийг онилуулах гэж байгаад түнжин муудаж, төсвөө хүртэл дэмжүүлж чадаагүй. Үүнд нэлээд цухалдсан Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл өнгөрсөн долоо хоногт “Засгийн газарт долоон зүйл, заалт бүхий шаардлага хүргүүлнэ. Нүүрсний асуудал өмнөх 60 тэрбум, ЖДҮ, концессын хэргүүд шиг замхрах гээд байна.
"Эрдэнэс таван толгой" ХК-ийн оффтейк гэрээтэй холбоотой асуудлыг, Тавантолгойн бүлэг ордын уурхайн ам болон хилээр гаргаж буй нүүрсний зөрүүг, гэрээ болгоноор орж ирсэн мөнгөний хэмжээ, ачуулсан нүүрсний хэмжээг ил болгох. Эдгээр асуудалд шууд болон шууд бусаар холбогдсон этгээдүүдэд улс төрийн болон бусад хариуцлагыг хүлээлгэх ёстой. Энд МАН, АН гээд байх зүйлгүй нүүрсний бүх асуудлыг ил болго” хэмээн мэдэгдэл хийсэн.
Цаад агуулгаараа Ардчилсан намынхан нүүрсний хэргээс болж түнжин хагарсныг гишүүдийг мэдэгдэл бэлхнээ баталж байна.
| “АЖНАЙ” Д.БАТ-ЭРДЭНЭ НҮҮРСНИЙ ХЭРГЭЭР АЧИГДАХ ДЭЭРЭЭ ТУЛЖ, С.ЭРДЭНИЙН ФРАКЦЫНХАН САНДАРЧ ЭХЭЛСЭН ГЭВ ҮҮ |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨРСӨЛДӨӨНӨӨС Г.ЗАНДАНШАТАР, Н.АЛТАНХУЯГ НАР ХАСАГДЖЭЭ
2026-09-09 10:45:05
ЭРГЭЛТИЙН ЭРХЭМ УНШИГЧ ТАНД ЗУРГААН ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-09 10:35:16
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР
2026-09-09 09:00:28
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-09 08:00:00
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-09-09 07:00:00
ДОМОГ БОЛЖ МӨНХӨРСӨН Ц.ДОРЖСҮРЭНГИЙН ХЭЭР МОРИНЫ НЭГЭН ТҮҮХ
2026-09-09 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-09-09 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-09-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |