• Өнөөдөр 2024-12-12

Л.Оюун-Эрдэнийн “халааг” Ч.Хүрэлбаатар авах уу

2021-07-16,   2799

           Найр наадмын улирал дуусаж, намрын бэлтгэлдээ орох цаг айсуй. Бүтэн жил хагасынхаа ядаргааг хөдөө гарч тайлсан Улаанбаатарчууд өнөөдрөөс хот хүрээгээ бараадаж байна. Тун удахгүй намрын бэлтгэл ажлууд эхэлж, хаа сайгүй хөлд дарагдах нь. Төр засгийн байдал ч хөдөлгөөнд орж, халаа сэлгээний ажил эхлэх бололтой. 
 
           Энэ жил МАН-ынхан зориг гаргаж, залуу гишүүн Л.Оюун-Эрдэнэд улсынхаа хувь заяаг хэсэг “даатгалаа”. Үнэндээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар анх бүрдэхээсээ эхлээд л хэр удаан тогтох бол гэсэн таамгууд өрнөж байсан. Одоо ч энэ таамаг олны дунд байсаар байна. Учир нь, Засгийн газар солигдож, шинэ сайдтай болно гэх бор шувуу саарал ордноор нисээд эхэлжээ. Тэр байтугай дараагийн сайдын нэрс ч тодорсон сурагтай. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн таван сар гаруйн хугацаанд сайнтай, муутай ажиллаа. 
 
        Вакцин орж ирэхтэй зэрэгцэн Засгийн эрхийг авсан тэд сонгуулийн шуурганд цар тахлыг хяналтаасаа алдаж, иргэдээс багагүй шүүмжлэл хүртсэн. Арай гэж эв дүйгээ олох нь уу гэтэл халаа сэлгээний асуудал сөхөгдсөн гэх цуу яриа байна. Сүүлийн үед Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой таагүй мэдээ гарах болсон. Угтаа бол МАН-ын “акул”-ууд Засгаа огцруулах тохироог бүрдүүлж байхыг үгүйсгэхгүй юм. Саяхан Замын-Үүд дэх гаалийн хяналтын асуудал сөхөгдөж, Л.Оюун-Эрдэнийн нүүрийг улалзуулаад авсан удаатай. Бүтэн жил гаруй хугацаанд тийм л төрхтэй байсан хэр нь Ерөнхий сайдыг газар дээр нь очиход асуудлууд ар араасаа ундарч эхэлсэн нь олонд хардлага түрүүлээд байгаа юм. 

        Түүнчлэн Л.Оюун-Эрдэнийн багийнхан сүүлийн үед олны хэл аманд өртөж, багагүй шүүмжлэл хүртээд байгаа. Тухайлбал Зам тээврийн сайд Л.Халтар Дарханы замын асуудлаар иргэдээс “банга” хүртэж, ачаа тээвэр гацсан нь ч түүний ажлаа хийгээгүйн жишээ хэмээн зэмлүүлж буй. 

       Харин соёлын сайд Ч.Номин наадмын хөрөнгө мөнгө, нээлтийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар иргэдийн хараанд өртөж, шүүмжлэл хүртээд амжсан. Өчигдөрхөн түүний өгсөн ярилцлага цахим орчинд цацагдаж, түүхээ мэддэггүй хэмээн шүүмжлүүлж байгаа харагдсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж руу чиглэсэн сөрөг комментууд мэр, сэр явах болсоноос гадна УИХ-ын гишүүн Б.Энхбаяр түүнтэй нэлээд ана мана үзэж байгаа. 
Энэ мэт жишээнээс харахад Л.Оюун-Эрдэнийн багийнхны нэр хүнд бага багаар унаж, Засаг солигдох тохироо бүрдэж байна уу гэлтэй.  УИХ-ын хаврын чуулганы хуралдааны сүүлийн өдрүүдэд намын гишүүд нь тэднийг нэлээд анхааралдаа авч, нэг бүрчлэн асуудлыг хэлэлцэж байгаа нь ч анзаарагдсан. Засгийн үйл ажиллагааг шүүмжилж, “нүд үзүүрлэх” гишүүд ч цөөнгүй байгаа ажиглагдсан.
 
        Ийн намын гишүүдийн дунд талцал үүссэн нь халаа сэлгээний асуудалтай холбоотой байж ч мэдэх юм. Хэрэв зээ Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын ажлаа хүлээлгэж өгвөл Ч.Хүрэлбаатар засаг удирдана гэх таамаг өрнөөд эхэлжээ. У.Хүрэлсүхийн Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан түүнийг гар чангатай гэх нь бий. 
 
       Засгийн газрын бүтцэд ирэх намраас өөрчлөлт орж, шинэ томилгоо хийгдэх нь тодорхой. Харин багаа шинэчилж, Засгаа унагаах уу, халаа сэлгээ хийж, багтаа шинэ салхи оруулах уу гэдэг нь өнөөдрийг хүртэл таамаг хэвээр байна.  Сонгуулийн улирал дуусаж, энэ намраас монголчууд жинхэнэ үнэн бодит байдалтай нүүр тулна. Эдийн засаг амаргүй энэ үед хаа сайгүй бүсээ чангалж, эдийн засгийн хямралтай нүүр тулах нь тодорхой болоод буй. Ийм л үед тулахтай, зангаргатай төр олны түшиг тулгуур болох биз ээ.
 

Л.Оюун-Эрдэнийн “халааг” Ч.Хүрэлбаатар авах уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 28
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-17 22:45:02
    Баярлалаа : Тогтолцоогоо өөрчлөхгүй бол болохоо байчихаад байна шүү дээ. Нэгэнт буруу 2 танхимтай парламенттай, гүйцэтгэх засаглалын тэргүүн нь ерөнхийлөгч байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй юм аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-17 19:48:07
    Зочин: Хүрэлбаатар бол бүр хэрэггүй Хотгор шанагаа хамгаалж бүр хор найруулна. Б.Энхбаяр Ж. Энхбаяр 2ын аль нэг нь дээр Энх амгаланг үлдээх хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-17 16:19:36
    Шудрага иргэн: Засгийн газар солигдох биш харин шургуу чангахан ажиллах хэрэгтэй. Ганц нэг тохиолдлын сайдаа солих явдал байж болно. ЗАСГИЙН ГАЗАР 8 САР ГАРААД АРД ТҮМЭНДЭЭ ХАНДАЖ НЭЛЭЭН ДЭЛГЭРЭНГҮЙ ДУУГАРАХ ХЭРЭГТЭЙ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-17 08:25:38
    зочин: Одоо засгийн газар солигдох хэнд ашигтай юм болоо, ард түмэнд ямар ч хэрэггүй тэдний ачааг ард түмэн үүрнэ, бүр залхаж бна байгаа газраа л ажлаа сайн хийгээсэй билээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-17 07:22:47
    Олдох: Энэ бичээчийн болон эздийнх нь мөрөөдөл даанч биелэхгүй л дээ. Харлуулах гаж донгоосоо салахгүй бол хар энергүй чамайг аваад явна шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-17 04:05:19
    zochin: za ter Xurelbaatar l bisch schuu...Amarbajsgalan deeree
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-17 00:00:36
    Хүүк хүүр: МАН - ны идсэн уусан хоолны үлдэгдэл шавхруу угаагдас бөөлжисийг өдөр бүр толгой дээрээ асгуулаж амьдардаг үхэр монголчуудын хохь нь ???.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-16 23:30:36
    Zochin: Oyun-Erdene uls orniig samarch duusch bna. Khudlaa poprokhoos uur yu chaddag um. Ene ZG tyykhendee khamgiin muu ajillasan ZG bolj bna. Medeej shyy dee. Iim chadvargyi khyneer Erunkhii said khiilgekheer. Ertkhen ogtsrood chaddag khynd n' ajlaa uguusei ene Oyun-Erdene.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-16 22:38:45
    Би: МАН ч САМАР ч бна даа... 4-р ээлж хоолонд орхоор бидэнд юм үлдэх үү???!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-16 22:22:38
    Х: Энэ хүнд үед засаг юу гэж солигдоод л бужигнаад байхав дээ. МАН ид гоё дээрээ явж байхад айн. Жаахан багцаатай шуурна шүү!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-16 20:35:42
    ЗГ: Хүрэлбаатар ЕС болох нь дээрээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-16 18:17:08
    ulaanaa: zasgiin gazar hamgiin muu ajilsan ogtsorson ni deer shu ajilaa medehgui erunhii saidtai ichmeer
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-16 16:07:04
    Зочин: Гол нь энэ мэдээ хэнд зориулагдсан бэ? Улсаа нурааж тоглох хэнд ашигтай юм бэ? Ардад ашигтай юу? хохиролтой юу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-16 15:28:28
    Зочин: ОюунЭрдэнэ чадахгүй нь тодорхой болсон энэ засагт Алтанхуягийг л тавих хэрэгтэй дээ заавал олонхи намаас тавих хэрэгтэй юмуу Нямбаатар, нямдорж, номин, батцэцэг сарангэрэл нарыг эн түрүүнд солих шаардлагатай.боловсролын сайд л жинхэнэ сайд байна Сангийн сайд хийчихээр хүн хүрэлбаатараас өөр алгауу хүрэлбаатар л биш шүү энэ сайдаас эхлээд ард түмэн элгээрээ мөлхсөн хүрэлсүх ажлаа хийгээсэй өчнөөн хүн үхэж үрэгдэж ,юмны үнэ тэнгэрт хадлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-16 15:16:43
    Анхаа: Хотгор шанагыг хулгайлагч сангийн мөнгө дээрэмдэгч, хүний муу Хүрэлээ л биш шүү. Тэгвэл Монгол мөхнө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-16 15:16:42
    Анхаа: Хотгор шанагыг хулгайлагч сангийн мөнгө дээрэмдэгч, хүний муу Хүрэлээ л биш шүү. Тэгвэл Монгол мөхнө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-16 14:49:06
    Оюун: Улсаа бодвол Хүрэлбаатар нь дээрээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-16 14:41:33
    Zochin: Оюук худлаа шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-16 14:21:41
    Зочин: Тэр үхэр шиг эрүүл мэндийн сайдтайгаа ажиллавал ч хэрэг алга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-16 14:16:03
    zochin: Хүрэлүүд одоо больё өөр хүмүүс байж болно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-16 13:37:01
    Иргэн: Хүрэлбаатар бол бүүр дэмий шүү. Аль эрт зайлах ёстой байсан хүн. Монголд корона вирусийг тарааж олон хүний амь нас эрүүл мэнд эдийн засагийг унагаахад онцгой гол хувь нэмэр оруулсан маш муу сангийн сайд байсан . Эхнээс нь төсвийн тодотгол хийгээд бүх иргэндээ файзар захиалаад тариулцан бол бид ийм байдалд орохгүй байх байсан. Идэж уух гээд улаараад ийм болгосон хүн.бушуухан улс орноос минь зайлаад өгмөөр байна ХҮРЭЛБААТАРаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-16 13:12:11
    Гомбо: Оюунэрдэнээс өөр ерөнхий сайд хийх хүн байхгүй зг аа дэмжиж хамтарч ажиллая
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-16 13:01:37
    Болдоо: Оюука одоо болноо арай л балчирдаж бна. Туршлагатай нэгэнд нь өгөх хэрэгтэй бна. Өмнө нь засгийн газрын шийдвэрийг нүд цавчилгүй сонсдог бсан бол одоо тоож үздэг хүнгүй болсон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-16 12:02:36
    Иргэн: МАН-аас юу ч хүлээгээд хэрэггүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-16 11:33:57
    Маам.Ганцогт : Короногоор үхэхгүй бол их юм үзэхэндээ гэж кк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-16 11:33:53
    Маам.Ганцогт : Короногоор үхэхгүй бол их юм үзэхэндээ гэж кк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-16 11:33:48
    Батмөнх: Хүрэлбаатар бэлтгэгдсэн хүн шүү Ерөнхий сайд хийх л ёстой хүн дээ Улсаа боддог бол болох л ёстой хүн шүү Гол нь бэлтгэгдсэн хүн байгаа юм аа Татварын бодлогын гол суурийг тавьсан хүндээ Үнэндээ дэмжиж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-16 10:46:04
    Dorj : Awsan deree oyuk busan derr 700 hunii amia nehey Oyukaas
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188