Засгийн газраас 2023 оны төсөвт тодотгол хийхээр УИХ-д өчигдөр өргөн мэдүүллээ. Энэ удаагийн төсвийн тодотголд эспортын орлогоос олсон ашгаар цалин, тэтгэврийг нэмэх, хүсэлт гаргасан хүүхэд бүрд хүүхдийн 100 мянган төгрөгийг олгох асуудлыг тусгаад байгаа юм. Энэ талаар бид эдийн засагч Б.Жаргалантай ярилцлаа.
-Засгийн газраас 2023 оны төсөвт тодтгол хийх асуудлыг УИХ-д өргөн барилаа. Цар тахлын дараа эдийн засаг дөнгөж сэргэж байгаа энэ үед төсөвт тодотгол хийх нь хэр бодитой шийдвэр юм бэ?
-Энэ оны эхний таван сарын байдлаар манай экспорт харьцангуй сайн үзүүлэлттэй гарсан. Тэр чинээгээрээ төсөвт өмнөхөөсөө илүү орлого төвлөрсөн нь үнэн. Гэхдээ төсвийн орлого сайжирлаа гээд энэ байдал бүтэн жил үргэлжилж, төсвийн орлого илүү гүйцэтгэлтэй байна гэсэн үг. Орлого нэмэгдсэн нь нүүрсний борлуулалтын орлого болон экспортын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой байсан. Санаа зовоож байгаа асуудал нь манай нүүрсний экспорт багасах эрсдэл үүсэж эхэлсэнтэй холбоотой. Манайх БНХАУ руу нүүрс экспортлохдоо олон улстай өрсөлддөг. Тухайлбал, Австрали Улс өнгөрсөн хугацаанд БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээгээ багасгасан байсан. Гэтэл саяхнаас экспортын хэмжээ нь сэргэж эхэлсэн.
Энэ нь манай улсын нүүрсний экспортод тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэсэн үг. БНХАУ-д нүүрсний экспорт нэмэгдээд ирэхийн хэрээр үнэ ч мөн адил буурна. Тэгэхээр энэ таатай нөхцөл байдал удаан үргэлжлэхгүй. Тиймээс яаран сандран төсөвт тодотгол хийх шаардлагагүй. Хоёрдугаарт, Засгийн газраас 1.8 их наяд төгрөгийг цалин, тэтгэвэрийн хэмжээг нэмэхэд зарцуулна гэж байгаа. Гэтэл үнийн өсөлтөө дийлэхгүй байгаа энэ цаг үед цалин, тэтгэвэр нэмэгдүүлээд ямар ч үр дүнгүй. Харин инфляцаа хөөрөгдөх эрсдэл бий болгож байна. Инфляц нэмэгдснээр оны эцэст төвсийн орлого буурах цаг дор үнийн өсөлт нэмэгдэж, иргэд бодит орлогогүй болох эрсдэл үүснэ.
Тэгэхээр макро эдийн засгийн бодлого буруу тийшээгээ явж байна. Эхний ээлжид бид инфляц болон төгрөгийн ханшид анхаармаар байгаа юм. Түүнчлэн нүүрсний экспортын өрсөлдөх чадварт анхаарахгүй бол богино хугацааны өсөлтөд найдаж, төсвийн орлогоо үрэн таран хийж болохгүй.
-Цалин, тэтгэврийг нэмэхтэй зэрэгцээд инфляц хэдэн хувьд хүрч өсөх бодит эрсдэл байгаа юм бэ?
-Хоёроос дээш хувийн инфляцын өсөлт ажиглагдаж байна. Урин цаг эхлэхтэй зэрэгцээд манай эдийн засгийн идэвхжилт нэмэгддэг. Барилга байгууламжийн томоохон төслүүд эхэлж, газар тариалангийн төслүүд ч үргэлжилдэг. Салбар бүрт бараа бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэхийн хэрээр инфляц өснө гэсэн үг. Тэгэхээр бид эдийн засгийн мөчлөгөө зөв тооцоолж, шийдвэр гаргах хэрэгтэй.
Уг нь цалин, тэтгэврийн хэмжээг нэмэх шаардлага бий. Гэхдээ үүнийг урт хугацаанд эдийн засгийн мөчлөгөө тааруулж хийх ёстой байсан.

ИНФЛЯЦ НЭМЭГДЭХ НЬ НИЙГЭМД ОРЛОГО БАГАТАЙ ХЭСЭГТ ХАМГИЙН ХҮНД ТУСДАГ
-Уг нь Засгийн газраас өнгөрсөн онд төсөв хэлэлцэж байхдаа 2023 онд инфляцыг нэг оронтой тоонд оруулж, төгрөгийн ханшийг чангаруулна гэх амлалт өгч байсан шүү дээ. Гэтэл оны эцэст инфляц хоёр хувиар нэмэгдэх нь ээ. Энэ нь эдийн засагт ямар сөрөг нөлөө авч ирэх вэ?
-МАН-ыг 2016 оноос төрийн эрхийг барьж эхлэхэд инфляц нэг оронтой тоонд байсан. Одоо дахиад инфляцаа алдчихлаа. Инфляц нэмэгдэх нь нийгэмд орлого багатай хэсэгт хамгийн хүнд тусдаг. Тэгэхээр ядуурлыг бууруулах арга хэмжээнийхээ эсрэг явж байна гэсэн үг. Бид өнөөдөр эрдэс баялагийн экспорт өндөр байна гэж хөөрөөд макро эдийн засгийн буруу бодлого явуулаад байвал нийгмийн эмзэг бүлгүүдээ үнийн өсөлтөөр дарамтанд оруулна. Төрийн алба хаагчдын цалинг нэмэх нь зөв. Гэхдээ цагаа олоогүй цалинг нэмэх нь буцаагаад иргэдээ эмзэг байдалд оруулж байгаа юм.
Уг нь эрх баригч намынхан анх Их хуралд орж ирэхдээ Монгол Улсын өрийн хэмжээг нэмэхгүй, төсвийн сахилга батыг сахина гэж амлалт өгч гарч ирсэн. Гэтэл өртэй холбоотой амлалт нь хэрэгжих нь битгий хэл Монгол Улсын нэг иргэнд ноогдох өрийн хэмжээ 2016 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдчихсэн байна. Өнөөдөр бид өрийг өрөөр дарж, өрийн удирдлагаа алдчихсан байна. Мөн өрийн хүүгийн төлбөрт маш их хэмжээний төлбөр төлж байгаа.
Дээр нь төсвийн сахилга батыг мөрдөж чадалгүй төсвийн алдагдлаараа 10-аад их наядын өр үйлдвэрчихлээ. Жилд хоёр их наяд төгрөгийн төсвийн алдагдал бий болгосоор ийм байдал очлоо. Уг нь сүүлийн хоёр жилийн хугацаанд эдийн засгийн гадаад зах зээл харьцангуй таатай байсан. Тухайлбал, дэлхийн зах зээлд манай экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ өндөр байлаа.
Мөн гол экспортлогч тал болох БНХАУ манайхаас нүүрс экспортлох өндөр сонирхолтой байсан. Түүнчлэн Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орж, хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зэсийн үнэ өндөр байсан гээд давуу тал их байв. Гэтэл эдийн засгийн ийм таатай нөхцөл байдлаа бид ашиглаж чадсангүй.
-Цалин, тэтгэврийг нэмэхгүйгээр төсвийн нэмэлт орлогоороо манайх эдийн засгийг сэргээх ямар арга хэмжээ авч болох байсан юм бэ?
-Төгрөгийн ханш өнгөрсөн сард бага зэрэг бууж, тогтворжиж эхэлсэн. Тэгвэл цалин, тэтгэврийн хэмжээг нэмснээр дахиад төгрөгийн ханш суларна гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Эдийн засгийн эргэлтийн энэ үед валютын ханш дээр дарамт ирэхийг үгүйсгэхгүй. Гэтэл тэр тооцоо судалгаагаа Засгийн газар танилцуулахгүй байна.
-Энэ удаагийн төсвийн тодотголоор хийх гэж зорьж байгаа нэг гол ажил бол тэтгэврийн зөрүү арилгах гэж байгаа. Энэ хэр оновчтой шийдэл юм бэ?
-Тэтгэвэр авч байгаа хүмүүс ажилласан цаг хугацаандаа төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийнхээ хэрээр тэтгэвэрээ бодуулах нь зөв хэрэг. 1990 онд хэсэг хугацаанд тэтгэврийн зөрүү үүссэн асуудал гарсан. Уг нь энэ асуудлыг шийдэх боломж манайд сүүлийн хэдэн жилд хангалттай байсан. Цаашид нийгмийн даатгалын санг яаж үр өгөөжтэй байлгах вэ гэдэг дээр ярих нь зүйтэй. Тэтгэврийн сангийн реформ хийнэ гэж өнгөрсөн хугацаанд маш их ярьсан. Гэвч доривтой хийсэн алхам байхгүй л байна. Уг нь тэтгэврийн реформыг бид эрт эхлүүлээд олон шатлалт ч юм уу, хувийн болон төрийн хосолсон хэлбэрийг нэвтрүүлчихсэн боломж байсан.
-Төсвийн тодотголоор эспортын хэмжээг жилийн эцэст 50 сая тонноор нэмэгдүүлнэ гэсэн тооцоо гаргасан. Ийм боломж манайд бий юү. Цаашид бид хэрхэн ёстой юм бэ?
-Манайх хамгийн ихдээ 2019 онд 36 сая тонн нүүрс экспортлосон байдаг. Дэд бүтцийн боломж, худалдан авагч талтай ойлголцолд хүрч байвал болохгүй зүйл байхгүй. Харин иргэдийн хувьд эдийн засгаа дэмжихийн тулд эх орон ч худалдан авалт буюу дотооддоос худалдан авалт хийх шаардлагатай. Мөн дээр нь хувийн санхүүгийн сахилга батыг мөрдөх хэрэгтэй. Төр үрэлгэн байлаа гээд гэр бүл үрэлгэн байх албагүй.
-Ярилцсанд баярлалаа.
| Б.ЖАРГАЛАН: ҮНИЙН ӨСӨЛТӨӨ БАРЬЖ ДИЙЛЭХГҮЙ БАЙГАА ЦАГТ ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЭЭД ЯМАР Ч НЭМЭРГҮЙ |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |