-Өнгөрсөн даваа гарагт шинэ бүрдсэн Засгийн газар 100 хоногийн тайлангаа танилцуулсан. Энэ үеэр Ерөнхий сайд таныг вакцин оруулж ирэхэд саад учруулсан гэж мэдэгдсэн. Хэрвээ үнэн бол энэ Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх ноцтой асуудал. Энэ талаар та тайлбар өгөөч?
-Энэ мэдэгдлийг нь сонсоод би ч их гайхлаа. Хэт олонхоос бүрдсэн Засгийн газарт шийдвэр гаргах бүх эрх мэдэл бий бөгөөд вакцин гэрээлэх, оруулж ирэхийг бүрэн хариуцаж байгаа. Гэтэл сөрөг хүчний ганц гишүүн Засгийн газрын ажил гацаасан гэж мэдэгдэж буй нь нэг талаас туйлын хариуцлагагүй явдал. Нөгөө талаар ийм юм ярьж буй Засгийн газар ямар чадамжтай вэ гэдэгт том эргэлзээ төрлөө. Сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж буй ганц гишүүн яаж нөлөөлж чадах бэ дээ. Харин төсөв хэлэлцэхээс эхлэн вакцины мөнгийг төсөвт суулгах, хөл хорионоос илүү вакцинжуулалтаа түргэвчлэн эдийн засгаа эртхэн нээхийг сануулж ирсэн. Гэтэл гаднын тусламж дэмжлэгт найдахын зэрэгцээ байгаа багахан төсвөө машин тэрэг, байшин барилга, тавилга хэрэгсэлд зарцуулж байгааг ч шүүмжилсэн. Цар тахлын аюулд адилхан нэрвэгдсэн орнууд өдгөө вакцинжуулалтаа эрчимжүүлж, эдийн засгаа нээж хэвийн амьдралын хэмнэлдээ шилжиж байна. Гэтэл бид 170 хүнээ алдан 45500 гаруй иргэнээ өвчлүүлжээ. Дотооддоо халдвар алдаагүй хугацаанд вакцинаа гэрээлсэн бол өнөөдөр нас барах хүний тоо хэд байх байсан бол. Тайван, Шинэ Зеланд, Сингапур гарз багатайгаар хэрхэн яаж ажиллаж буйг бид харьцуулах хэрэгтэй.
Төрийн өндөр албан тушаалтан хүний амнаас гарч буй үг болгон хариуцлагатай байх ёстой. Вакцин авчрахад хаана яаж нөлөөлөөд гацаасан тухай нэг ч баталгаатай юм ярьсангүй.
-Та Ерөнхий сайдыг ховоор ажил явуулж байна гэж мэдэгдсэн. Энэ ямар учиртай юм бэ?

-Ерөнхий сайд залуу хүн, туршлага багатай байж болох ч вакцин хоцроосон асуудалд сөрөг хүчний нэг гишүүн, түүний гэр бүл рүү нь дайрч байгаа нь хов жив хөөцөлддөг хүн шиг л харагдлаа. Утсаар ярьсан гэнэ үү, сэтгүүлч ярьсан гэнэ үү, хүмүүсийн утсыг чагнасан ч юм уу. Хэрэв тагнаж чагнасан бол хэний ямар зөвшөөрлөөр гүйцэтгэх ажил хийв. Төрийн өндөр албан тушаалтан хүний амнаас гарч буй үг болгон хариуцлагатай байх ёстой. Вакцин авчрахад хаана яаж нөлөөлөөд гацаасан тухай нэг ч баталгаатай юм ярьсангүй. Монгол Улсын Ерөнхий сайд ийм юм яриад явж байх нь дэлхийн улсуудад яаж харагдаж байгаа бол. Вакцин худалдан авах гэрээ байгуулах, импортлох, түгээх бүхий л ажил Засгийн газрын бүрэн эрх мэдлийн хүрээнд, хатуу хяналттай явж буй гэж найдаж байна. Нэг гишүүнээс хамаараад Засгийн газрын ажил саатаж байгаа бол мөн ийм хариуцлагагүй юм ярьдаг Ерөнхий сайдыг огцруулах хэмжээнд асуудлыг тавина.
-Ерөнхий сайд таны гэр бүлийн хүнийг мөн вакцин саатуулсан хэрэгт холбоотой гэсэн. Энэ тухайд?
- Манай нөхөр 2016 оноос хойш төрийн байгууллагад ажиллаагүй тул вакцинтай яаж холбогдох вэ дээ. Нэр төр, ажил үүрэгт халдсан мэдэгдлийнх нь төлөө хууль хяналтын байгууллагад зохих журмын дагуу хандахаар бэлтгэж байна.
-Таныг УИХ-ын сонгуулийн үеэр гаалийн байцаагчтай хуйвалдаж, татвараас зугтсан гэх баримт бий. Үүнтэй холбоотой АТГ-т шалгагдаж байгаа биз дээ. Та энэ талаар тайлбар өгөхгүй юү?
-Өнөөдрийн байдлаар надад хэрэг үүсгээд шалгасан асуудал алга. Үнэхээр тийм зүйл байгаа бол хуулийн байгууллага шалгах ёстой.
-Таны бичсэн чат цахим орчинд явж байсан шүү дээ?
-Та сөрөг хүчний гишүүний хувьд Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж чадаж байгаа юу. Засгийн газар үүргээ гүйцэтгэж ажиллаж чадаж байна уу?
-Өнгөрсөн 100 хоногт барьцтай хийж байгаа зүйл алга. Халдвартай гарсан иргэнээ Германд орхиод л, хавдрын хагалгаанд орсон иргэн аавтайгаа уулзаж чадахгүй алдаж, албан тушаалтнууд иргэдийн урдуур дайран тусгай үүргийн нислэгт багтаж ирж байсныг бид мартсан уу. Гаднаас ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлах гэх зэргээр хүний эрх, эрх чөлөөнд хүндэтгэлгүй хандсан олон буруу ажлыг эргэн харахад бид хэр ажиллаж буйд дүн тавьчихна. Олон удаагийн шүүмжлэлийн үр дүнд гадаадаас иргэдээ татан авсан нь сайн ч, ирж чадалгүй амиа алдсан иргэд байсныг мартаж болохгүй. Вакцины захиалга эрт хийж, вакцинжуулалтаа тэр хэрээр эрт эхлүүлсэн бол 170 иргэн амиа алдах байсан уу. Хүнд өвчтэй, эрүүл мэндийн шалтгаантай, жирэмсэн эхчүүд одоо хүртэл вакцины сонголтгүй байгаа нь дахиад л эрсдэл үүсгэж байна. Уушги орлуулах аппарат саяхныг хүртэл ганцхан ширхэг л байсан шүү дээ. Өмнөх Эрүүл мэндийн сайд нь гурван сая хүнд 1-2 байхад л хангалттай гэжээ. Гурван сая хүнтэй нэг хотод магадгүй тийм байж болох ч 21 аймаг 330 суманд тархан суурьшсан нөхцөлд нэг аппарат яаж хангалттай байх юм бэ. УОК, НОК шинжлэх ухааны үндэслэлгүй олон эргэж буцсан шийдвэр гаргаж буй нь иргэдийн төдийгүй эдийн засгийн амьдралд сөрөг нөлөө үзүүлсээр байна. Дотооддоо халдвар алдаагүй байх үед эдийн засгаа царцаасан нь аж ахуйн нэгж, иргэдийн хувьд ч бүрэн туйлдуулсан. Үүний зэрэгцээ эрүүл мэнд, онцгой, цагдаа болон бусад салбарынхан ч мөн адил ядарч туйлдаж байна. Ядаж л илүү цаг, урамшууллыг ямар нэг хэл амгүй олгож чадахгүй байгаа нь Засгийн газар шийдвэр хөрсөн дээрээ хэр бууж байгааг харуулж байна.
-НДШ-ийн шимтгэл долдугаар сарын 1-нээс хоёр хувиар нэмэгдэнэ. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-НДШ-ийг хоёр хувиар нэмэх асуудлыг хойшлуулах ёстой. Дор хаяж, нэг хоёр жилээр хойшлуулах хэрэгтэй. Монгол Улсад татвар багадаад хөгжихгүй байгаа биш. Буруу зарцуулаад байгаа учир хөгжихгүй байгаа юм. Үүнийг 100 хувь эсэргүүцнэ. Хүмүүс идэх хоолгүй байхад юун шимтгэл төлөх. Ер нь бол ковидоор далимдуулж, бүгдийг хааж байна. Эдийн засагт төвлөрч байгаа мөнгийг буруу зарцуулж байгаа. Үүн дээр Ардчилсан намын бүлэг аудит оруулна.
-Сонгуулийн дараа бол эдийн засаг хүндэрнэ гэж байгаа шүү дээ?
-Тийм. Бид ядуурлын балчигт шигдсэн байна. Хамгийн гол нь бид эрх баригчдад төсвөө батлахдаа ажлын байр бий болгох төсөв батал гэж сануулсан. Гэтэл байгууллагын оффис барих, унаа авч унах зүйл ярьж байна. Нэг ч гэсэн төхөөрөмж авах хэрэгтэй. Сонгуулийн дараа эдийн засаг хүндэрнэ. Татварын орлого бүрдээгүй, хүмүүс олон сар ажилгүй байсан. Дээр нь зээлийн эргэн төлөлт хуримтлагдсан гээд асуудал их бий.
-Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбоотой улс төрд халуун үйл явдлууд өрнөж байна. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн өлсгөлөн зарласан асуудал байлаа. Та Бүлгийн гишүүний хувьд хэрхэн харж байгаа вэ?
-Манай намд тамга, тэмдгийн асуудал үүссэн. Би болон манай эмэгтэй гишүүдийн төлөөлөл энэ асуудалд анхаарал хандуулж, хоёр талыг нэгдэх талаар санал тавьсан. Энэ байдлаас болоод Ерөнхийлөгчийн сонгуульд орж чадахгүй, нэр дэвшигчгүй үлдэх вий гэсэн болгоомжлол байсан. Хоёр тал ойлголцож чадаагүй хэвээр байна. Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдийг бүртгүүлэх сүүлчийн орой АН-ын эмэгтэйчүүдийн холбоогоо төлөөлж, З.Нарантуяа гишүүн бид хоёр мэдэгдэл хийснийг сайн санаж байгаа байх. Сүүлийн 15 жил намын ажлын амжилт, алдаа оноо бүгдийг нь хариуцсан гурван намын даргыг эв зүйгээ олоосой, Ардчилсан намаас Ерөнхийлөгчөөр сонгогдсон хоёр хүн мөн ярилцаасай гэсэн уриалга гаргасан.
-Хоёр дарга, хоёр тамганы асуудал хэдхэн хүний зөрчил мэт харагдавч цаанаа монголын ардчилсан тогтолцооны асуудал хөндөгдөж байгаа. Цаашдаа энэ асуудлыг хэрхэн зөв голдиролд оруулах ёстой гэж харж байгаа вэ?
-Нам гэдэг бол хүмүүсийн сайн дурын нэгдэл, үзэл бодол дээр тулгуурласан нэгдэл шүү дээ. Тэгэхээр дүрэм журмаасаа илүү хүсэл эрмэлзэл, зорилго, үнэт зүйл нь чухал гэж харж байгаа. Харамсалтай нь, хоёр тал өөр өөрийнхөөрөө зүтгэж байна. Үүнд намын жирийн гишүүд харамсаж байна. Сүүлийн 20, 30 жил улс төрийн гол хүчин Ардчилсан нам байсаар ирсэн. Намаас гарлаа гэсэн гишүүн ч бий. Ялангуяа намд элссэн залуус их гонсгор байх шиг байна. Өнгөцхөн харахад намын өөрийнх нь асуудал мэт боловч монголын ард түмний ардчиллын асуудал юм.
-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| С.ОДОНТУЯА: Вакцин татан авах ажилд намайг саад учруулсан гэж байгаа бол Засгийн газар огцрох ёстой |
|
П.НАРАНБАЯР: Засаг холбирсон нь МАН-ын хариуцлагагүй байдалтай холбоотой
2026-04-02 11:02:42
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
"Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна
2026-04-02 10:12:12
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |