АН-ын дэд дарга, ҮБХ-ны гишүүн Ч.Өнөрбаяртай ярилцлаа.
-Ардчилсан нам намын даргаа сонгох сонгуульд нэр дэвшигчдээ бүртгэж, сурталчилгаагаа энэ сарын 19-нөөс эхлүүллээ. Та намын даргын сунгаанд оролцохоор бүртгүүлсэн байна. Юун түрүүнд намын даргыг сонгуулиар тодруулах нь ямар сайн талтай вэ гэдгээс яриа эхлүүлье?
-Нийт гишүүдийнхээ саналаар намын даргаа сонгодог цорын ганц нам манай нам байх. Энэ бол томоохон ололт юм. Улс төрийн нам гэдэг бол үнэт зүйл, зарчмаараа нэгдсэн иргэдийн нэгдэл байдаг. Энэ үнэт зүйлийг тээгч нь ардчилал, хувь хүний эрх, эрх чөлөө, хуулийн засаглалд итгэдэг мянган мянган гишүүд, дэмжигчид байдаг. Харин намын дарга бол манлайлагч. Тиймээс намын даргад хувийн ашиг сонирхол гэж байж таарахгүй. Ер нь ардчилсан төрд ард түмний нийтлэг ашиг сонирхол л хамгийн дээд эрэмбийн үнэт зүйл, зарчим байдаг. Тэгвэл Ардчилсан намын хувьд жирийн гишүүдийн нийтлэг хүсэл зориг, намын үзэл баримтлал бол бидний эрхэмлэн дээдлэх хамгийн дээд үнэт зүйл юм.
Тиймээс нийт гишүүдээсээ сонгогдсон намын дарга бол энэ бүгдийг сайтар ухамсарласан байх ёстой гэж боддог. Цаашид ер нь намын удирдлага болон сонгуульт албан тушаалтнууд бүгд Ардчилсан намын үзэл баримтлалд үнэнч байх тангараг өргөдөг болох нь зүйтэй гэж боддог. Хэрэв тангаргаа зөрчвөл хүлээх хариуцлага нь маш тодорхой ёстой.
-Намын даргын сонгууль явуулах нь бие биетэйгээ өрсөлдөөн бий болгож, үүнээсээ болж нам дотроо хагарал үүсэж байна гэх шүүмжлэл бий. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Ардчиллын нэг суурь зарчим бол харилцан буулт хийх, талууд бие биедээ хүндэтгэлтэй хандах юм. Тиймээс аль аль талаасаа ойлголцож, сайныг үлгэрлэх ёстой. Жирийн гишүүдийн хувьд ямар ч хагарал талцал үгүй. Мөн нэр дэвшсэн бүх хүн буруугүй. Ямартаа ч ардчилал, эрх чөлөөг хамгаалах ийм эгзэгтэй цаг үед бид нэгдэх нь хамгаас чухал байна. Гэхдээ бид үүнийг хийж чадна. Ардчилсан нам бол дарангуйллын ханыг нурааж эрх чөлөөг Монголд авчирсан нам. Үүнээс хүнд хэцүү олон зүйлийн ард гарч, асуудлаа шийдэж ирсэн.
Нэг намд төрийн эрх мэдэл үнэмлэхүй шилжсэн ийм цаг дор бид хүчээ нэгтгэж, сөрөг хүчнийхээ байр суурин дээр хурдан очих, удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцох хэрэгтэй байна. Хагархай тагшинд юу ч хийгээд нэмэргүйтэй адил бид дотроо эвдрэлцэж муудалцаад даамжирвал Монголын ардчилал, монгол хүний эрх чөлөө хэвтэрт орж мэдэхээр байна.
-Та намын даргад яагаад өрсөлдөх болов?
-Ард иргэдийн дунд Ардчилсан намынхан эвлэрч нийлээд эрх баригчдын дур зоргыг хязгаарлах хүчтэй сөрөг хүчин болоосой гэсэн хүлээлт, итгэл найдвар байна. Үүнийг бид хөсөрдүүлж болохгүй. Бид бүх шатандаа хариуцлагатай баймаар байна. Тэнгэр оройноосоо цэлэмдэгийн адил намын үүрэг хариуцлага дээрээс явах ёстой. Намын дарга хүн үүнийг өөрөө үлгэрлэж харуулах ёстой. Ингэвэл манай нам бүх шатандаа хариуцлагатай болно. Хариуцлагатай улс төрийн хүчинд иргэд, олон нийт итгэл хүлээлгэдэг. Тиймээс энэ чиглэлд намынхаа журмын нөхөд, үе үеийн дарга нар, манлайлагчид, эмэгтэйчүүд, залуу үеийн төлөөллийг оролцуулж, нэгдүүлж нягтруулахын төлөө бүх хүч чадлаа дайчлан ажиллах болно.
Нийт гишүүдийнхээ саналаар намын даргаа сонгодог цорын ганц нам манай нам байх

Манай намын үе үеийн удирдлага, манлайлагчид Монголын ирээдүйд хэрэгтэй. Гэхдээ хүн бүр барьж авахаас зугтаж, айж, аль болох хол байхыг боддог хэцүү асуудлуудыг шийдэхийн төлөө өөрийнхөө нэр төрийг сэвтэхийг үл хайхран ажиллаж ирсэн түүхтэй. Алдаа оноо бий л байх. Гэхдээ алдсанаасаа оносон нь их юм шүү. Ажил хийсэн хүнийг үргэлж шүүмж, атаа хорсол, хэл ам дагадаг. Юу ч хийгээгүй хүний юуг нь шүүмжлэх билээ. Зөв зүйлийн төлөө, монголын тусгаар тогтнол, нийтлэг ашиг сонирхлыг төлөө зоригтой явж ирсэн тэр дайчин чанар, манлайлалыг бид үргэлжлүүлэх учиртай. Манай нам бол хоосон загвар, хиймэл дүрийг тэвчдэггүй юм. Тиймдээ ч ардчилсан намд дарангуйллын салхийг сөрөн зогсох хүч ямагт байдаг. Бас ард иргэдийнхээ хатуу үгс, шүүмжлэлийг дааж сурсан нам.
- Хэрвээ намын дарга болчихвол намдаа хамгийн түрүүнд ямар ажил хийхийг зорьж байгаа вэ?
-Одоо нэг намын гарт төрийн бүх эрх мэдэл орлоо. Олонхоороо хүч түрэн хууль баталж иргэдийн эрх чөлөө, боломжийг хулгайлж эхэллээ. Бүр ардчилсан Үндсэн хуулиар дахин оролдож, дүр эсгэсэн ардчиллыг бий болгох санаа сэм цухалзах болов. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль бол Ардчилсан намын хувьд бол алдаж болохгүй сонгууль. Учир нь ардчилсан нам бол Монголын ардчиллын дархлаа, иргэний эрх чөлөөний манаач нь юм. Төрийн эрх мэдэл харилцан хяналт тэнцвэртэй байгаа үед л Үндсэн хуульд заасан иргэдийн эрх чөлөө, хувийн өмч, хуулийн шударга ёс орших бололцоотой байдаг.
-Нөгөө талд өрсөлдөж байгаа дөрвөн нэр дэвшигч таны өрсөлдөгч мөн үү?
-Бүгд л миний журмын нөхөд. Бид нэг зорилго, үнэт зүйлийн төлөө л явж байна. Харин сонгуулиа нэг болгоод хамтдаа санал хураалгачих хэрэгтэй байна. Ардчилсан сонгуулийн зарчим бол нэг сонгогч-нэг санал байдаг. Гэхдээ энд аль нэг нэр дэвшигч буруугүй шүү. Сонгуулийг зохион байгуулагч намын нөхөд маань зөвшил, ойлголцолд хүрэх хэрэгтэй байна. Гэхдээ нийтлэг эрх ашиг, том зургаа харах байх гэж найдаж байгаа.
-Ардчилсан нам хоёр даргатай хоёр тамгатай болчихсон. Гэтэл үүнийгээ хуваагдаагүй гэж аль аль нь тайлбарлаад байгаа. Ингэж хагарал үүсэх гол шалтгаан нь юу байв?
-Миний хувьд Дээд шүүхэд бүртгэлтэй, нэг үзэл баримтлал, нэг үндсэн дүрэмтэй, УИХ-д нэг бүлэгтэй ганц л Ардчилсан нам бий.
Бид нэг зорилго, үнэт зүйлийн төлөө л явж байна. Харин сонгуулиа нэг болгоод хамтдаа санал хураалгачих хэрэгтэй байна
| Ч.ӨНӨРБАЯР: Дээд шүүхэд бүртгэлтэй, нэг үзэл баримтлал, нэг үндсэн дүрэмтэй ганц л Ардчилсан нам бий |
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
2025-12-11 10:45:41
Д.ГАНХУЯГ: Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд Оюутолгойн гэрээг зүтгүүлээгүй бол одоо хүртэл батлагдахгүй байсан гэдэг нь худлаа шүү
2025-12-11 10:41:27
“MONGOLIA–KOREA URBAN FORUM”
2025-12-11 10:22:00
ЭХЭМҮТ-д өдөрт 1,000 – 1,200 хүүхэд амбулаториор үзүүлж байна
2025-12-11 10:11:22
“MONGOLIA–KOREA URBAN FORUM”
2025-12-11 10:08:00
Боксчид ОХУ-ын цомын тэмцээнээс 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2025-12-11 10:06:02
“MONGOLIA–KOREA URBAN FORUM”-аар “Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040”
2025-12-11 10:00:00
Энэ онд автомашинаа хулгайд алдсан гэх 220 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
2025-12-11 09:48:23
Д.Сэлэнгээ “Бөртэ чоно-2025” наадмын пара спортын “Шилдэг тамирчин”-аар шалгарлаа
2025-12-11 08:18:26
МУГЖ Н.АШИД: Морин хуур, хөөмийгөөр хөглөгдсөн он жилүүдийг минь мялааж, Гавьяат цолоор шагнасанд талархал дүүрэн байна
2025-12-11 07:54:07
“Бөртэ чоно-2025” наадмын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар Т.Тулга тодорлоо
2025-12-11 07:22:19
ЗУРААЧ Г.БОЛД: БИЙРИЙН НУУР, ЭРДЭНИЙН ХӨНДИЙ, УЛААН УУЛ, ШАРГАЛЖУУТЫН ГОЛОО ЗУРЖ БАЙХДАА СЭТГЭЛ ЯМАР ТЭНҮҮН, САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2025-12-11 07:00:40
МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА “ГИШГЭЖ”, УЛСТӨРЧДӨД АВЛИГА ӨГДӨГӨӨРӨӨ АЛДАРТАЙ ОЮУТОЛГОЙ
2025-12-11 07:00:00
АТГ-ЫНХАНД БАРИВЧЛАГДСАН “ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Э.ГАНХҮҮ ГЭЖ ХЭН БЭ
2025-12-11 07:00:00
НЭРЭЭ СОЛИХООС ӨӨР АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ “ХҮННҮ ХОТ”-ЫН ТӨСВӨӨР М.БАТБАЯР ТУЙЛЖ, 1.3 ТЭРБУМЫН ЗАРЦУУЛАЛТ ХИЙЖЭЭ
2025-12-11 07:00:00
RUNAA: “THE VOICE OF MONGOLIA” ШОУНД ОРОЛЦООД ДУУЧИН БОЛОХ ЗОРИЛГОДОО ХҮРЭХ ИТГЭЛТЭЙ БОЛСОН
2025-12-11 07:00:00
ДУРСАХУЙ: ТАЙЗ ХООСОРСОН Ч ДУУ НЬ СЭТГЭЛД МӨНХӨД ОРШИНО
2025-12-11 07:00:00
Ш.ЖАВХЛАН: Магнай, “МС”, Заанаа энэ гурван ах маань “Маск” продакшны тулгын гурван чулуу
2025-12-11 07:00:00
“MONGOLIA–KOREA URBAN FORUM” АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2025-12-10 16:00:00
Муатайгийн тамирчид Зүүн Азийн аваргыг зорилоо
2025-12-10 15:01:54
Д.Мөнхцэцэг пауэлифтингийн Ази тивийн аваргаас алтан медаль хүртэв
2025-12-10 14:23:04
С.Ганчимэг пауэлифтингийн Ази тивийн аварга боллоо
2025-12-10 14:18:53
“MONGOLIA–KOREA URBAN FORUM-2025” зохион байгуулагдаж байна
2025-12-10 13:00:00
“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүүг АТГ-аас 48 цагийн хугацаатай баривчилжээ
2025-12-10 12:01:04
Вьетнам Улсад ой тогтоолтын дэлхийн аварга болно
2025-12-10 11:43:41
Р.Ууганбаяр дрон кодчиллын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2025-12-10 11:33:52
"Гоёл-2026" наадмын топ моделиор Т.Батцэцэг тодорлоо
2025-12-10 11:30:34
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 77 өргөдөл, гомдлыг хүлээн авав
2025-12-10 11:13:35
Спортын салбарын шилдгүүдийг өнөөдөр тодруулна
2025-12-10 11:10:54
Талбайн сүлд модны гэрлийг өнөөдөр асаана
2025-12-10 10:01:17
ОБЕГ: Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна
2025-12-10 09:55:05
Н.Бат-Эрдэнэ пауэрлифтингийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-12-10 09:49:05
Г.Өсөхбаярт МҮОХ-ны “Алтан-Од” одонг гардууллаа
2025-12-10 08:18:04
Х.Энх-Амар дэлхийн аваргын шигшээ найм үлдэж чадсангүй
2025-12-10 07:56:38
УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАРЫН НАЙЗ, “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”-ЫН ДАРГА Г.БАТЧУЛУУНЫ ТЕНДЕРИЙН ТААГҮЙ БАРИМТУУД
2025-12-10 07:30:41
ДУУ ТӨРСӨН ТҮҮХ: Сэтгэлд хоногшсон шинэ жил, зул сарын баярын тухай дуунууд хэрхэн бүтсэн бэ
2025-12-10 07:24:23
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-10 07:00:00
АУЗ Ү.ХҮРЭЛБААТАР: Зохиол, бүтээлтэй холбогдсон энэ амьдралаа би их говийн зэрэглээн дунд чавхдаж яваа зээрийн янзагатай зүйрлэнэ
2025-12-10 07:00:00
“БӨРТЭ ЧОНО” ЁСЛОЛЫН НЭР ХҮНД ЖИЛЭЭС ЖИЛД “БҮДГЭРЭХ” БОЛЛОО
2025-12-10 07:00:00
ТАТВАРТ ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ САНААЧЛАГА ЧИНЬ ТАТВАР ТӨЛЖ БАЙГАА ААН-ҮҮДЭЭ БООМИЛЖ ЭХЭЛНЭ ШҮҮ, АН-ЫНХААН
2025-12-10 06:59:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |