УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.
-УИХ-аас нүүрсний сонсгол зохион байгуулах Түр хороо байгуулж эхний сонсголоо хийж эхэллээ. Та өмнөх Түр хороонд байсан. Энэ удаад яагаад ороогүй юм бэ?
-Нүүрсний сонсгол зохион байгуулах Г.Ганболд гишүүнээр ахлуулсан түр хороонд би байсан. Тэр түр хороог татан буулгаж, сүүлд Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатараар ахлуулсан Түр хороо байгуулж, одоо шинээр томилогдсон сайд Б.Энхбаяр даргалж байна. Манай намаас УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат, С.Ганбаатар нар энд орсон. Түр хороо байгуулах, нийтийн сонсгол зохион байгуулах ажил нь Их хурал дээр хийж байгаа шинэлэг үйл ажиллагаа боловч асуудлын гол мөн чанар алдагдаж эхэлж байна.
-Г.Ганболд гишүүнээр ахлуулсан нүүрсний Түр хороо яагаад нийтийн сонсголоо хийхгүй удаасан юм бэ?
-Нүүрсний Түр хороог анх Г.Ганболд гишүүн ахлахдаа асуудлаа гаргаж тавьж чадахгүй, удирдлагуудынхаа үгэнд орсоор байгаад мухардалд оруулчихсан. Одоо Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахалж байна. Гэхдээ би Б.Энхбаяр сайдад эргэлзэж байна. Өмнө нь Хөгжлийн банкны Түр хороог удирдахдаа шинжээч нарын дүгнэлтийг зөвхөн өөртөө л ашигласан. Өөрөөр хэлбэл, Түр хорооны ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүдэд мэдээллээ хуваалцаагүй хүн шүү дээ. Ингээд өөр өөртөө зориулж мэдээлэл бэлтгээд, өөрөө л ярьдаг хүн. Энд улс төрийн ашиг сонирхол байх магадлалтай.
Өнөөдөр ч гэсэн нүүрсний сонсголд гэрчээр дуудсан эхний хүмүүс нь дан Ардчилсан намынхан байна. Нүүрсний хулгай анх яагаад гарч ирсэн юм бэ, гэдгийг эргээд бодох хэрэгтэй. Ардын намыг эрх барьж байх долоон жилийн хугацаанд нүүрсний хулгай газар авсан. Тэр үеийн хулгайг илрүүлэх ёстой байтал өнгөрсөн 2010 оны асуудлыг сөхөж гаргаж тавьж байна.
-Сонсголыг хоёр үе шаттай хийнэ гээд байгаа шүү дээ?
-2010 оны асуудлыг гаргаж тавьж байгаа нь цаг хожиж байна. Хоёр үе шаттай явуулахдаа эхлээд Ардчилсан намын баахан гишүүдийг дуудаж яллана. Ингээд өнгөрсөн жил дуулиан тарьж байсан нүүрсний хэрэгт анхаарах иргэдийн хүч сулрана. Хоёрдугаарт, хоёрдугаар үе шатыг яг шинэ жилийн уур амьсгал орчихсон хүмүүсийн анхаарал баяр наадамд төлвөрчихсөн үед хийх гээд байна. Хүч суларсан, иргэдийн анхаарал сарнисан цаг хугацаанд Ардын намынхыг сонсголоор оруулж халтуурдсан байдлаар хийх гэж байна.
-Нүүрсний сонсголыг Ардчилсан нам руу чиглүүлж байгаа гэсэн үг үү?
-Нүүрсний сонсгол зохион байгуулах Түр хорооны гишүүд шинжээчийн дүгнэлттэй бүрэн танилцаагүй гэх асуудал байгаа. Энэ үнэн үү?
.jpg)
-Түр хорооны дарга бүх асуудлыг мэдэж байгаа. Б.Энхбаяр гишүүн ганцаараа бүх мэдээллээ авчихад Түр хорооны гишүүддээ мэдээллээ хуваалцдаггүй. Ямар нэг шинжийн дүгнэлттэй танилцаагүй бол гэрчээр хүмүүс дуудахгүй биз дээ. Тэгэхээр улс төрийн ямар нэг даалгавар байна. Ингэхдээ сөрөг хүчнээ нухчин дарах гэсэн оролдлого явж байна. Үнэхээр нүүрсний сонсголоор хулгайн асуудлаа яръя гэж байгаа бол хүний өөрийн гэж ялгалгүй бүгдийг нь гэрчээр дуудах байсан. Нүүрсний хулгайн асуудал дөнгөж сөхөгдөж эхэлэхэд нэр бүхий гишүүд өөрсдөө бүрэн эрхээсээ түдгэлзсэн. Заримынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж байгаа бол гишүүнээр ажиллаж байгаа нь ч шалгуулж байна. Төрийн өмчийн компани дээр ийм том хулгай гарч байгаа нь эрх мэдэлтэй хүний л хийх ажил шүү дээ. Түүнээс сөрөг хүчнийхэн ийм асуудалд оролцоно гэдэг чинь логикийн хувьд байж болохгүй зүйл.
Уг нь нүүрсний сонсгол хийж байгаа бол бүрэн эрхээсээ түдгэлзсэн УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын асуудал яригдах ёстой биз дээ.
-Нүүрсний сонсголыг үр дүнтэй байлгах нь сөрөг хүчний гишүүдийг үүрэг биш үү?
-Эрх баригчид сөрөг хүчинд ямар ч боломжийг нь нээж өгөхгүй байна. 62 гишүүнтэй үнэмлэхүй олонхоороо төрийн эрхийг барьж байгаа МАН-ынхан сөрөг хүчнээ үл хүндэтгэж, үл тоосон асуудал их гаргаж байна. Нүүрсний хулгай, цар тахлын үеийн хулгай энэ бүгдийг Ардчилсан нам эрх барьж байж л гаргаж ирэх юм байна. Түүнээс өөр боломж бидэнд алга. Тэгэхгүй бол өөрсдийнхөө хийсэн бүх хулгайг хамгаалсаар байгаад дуусах юм шиг байгаа. Нүүрс хэдэн онд үнэд орж, экспорт нь нэмэгдсэн бэ тэр үеэс л хулгай эхэлсэн. Эрх баригч нар хийж бүтээх, улс орноо хөгжүүлэх хүсэл эрмэлзлэл байна уу гэвэл эргэлзээтэй. Ардчилсан намынхны үзэл санааны ялгаа эндээс харагдаж байна.
-Тэгэхээр нүүрсний сонсголоос үр дүн хүлээх шаардлагагүй гэсэн үг үү?
-Үр дүнд хүрэх боломжийг бүрдгэрүүлж байна. Нүүрсний сонсголыг сөрөг хүчнээ намнах хэрэгсэл болгож байна. Уг нь ард түмэн бодит үр дүн хүлээж байгаа шүү дээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д долоон их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн гэж байгаа юм. Тэр худалдан авалтад ямар компани ялж, ямар худалдан авалт хийсэн бэ. Энэ нь үр дүнд хүрсэн юм уу гэдэг асуудлыг ил болгохыг шаардаж байгаа шүү дээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д иргэд хувьцаа эзэмшиж байгаа.
Өөрсдийн хөрөнгө дээрээ хяналт тавих эрхтэй шүү дээ. Хоёрдугаарт, төмөр замаар хийсэн нүүрс тээврийн мэдээллийг ил болгох хэрэгтэй. УБТЗ ХНН-ын газрын даргын гэрээс нь 10 тэрбум төгрөг гарч ирсэн. Үүний цаана байгаа эздүүдийг ил болгомоор байна. Гуравдугаарт, бөмбөлөгт тээврийн асуудлыг нээлттэй болгох. Тухайн үед нүүрсний үнээсээ давсан үнэтэй тээвэр бий болсон. 20 хүрэхгүй км зам дээр 80 сая төгрөгөөр тээвэр хийдэг мафи үүссэн гэж байгаа. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн оффтейк гэрээний талаарх мэдээллүүдийг ил тод өгмөөр байна. Гаалийн мэдүүлэггүй нүүрс гарсан гэж асуудал яригдсан. Энэ бүхнийг л иргэд мэдэхийг хүсээд байгаа юм.
-Оффтейк гэрээг нууцын зэрэглэлд оруулахад танай намын гишүүн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гэдэг шүү дээ?
-Орон нутгийн “Тавантолгой” ХКК дээр ч гэсэн нүүрсний хулгай байсан гэдэг асуудал яригдаж байгаа. Энэ тухайд?
-Төр хувийн хэвшлээр хийгдэж байгаа ганц бүтэлтэй төсөл нь энэ. Харамсалтай нь, орон нутгийн “Тавантолгой” ХХК-ийн гуя дагуулж хүзүү болгож оруулж ирж байна. Том асуудал яригдаж эхлэнгүүд түүнийг нь дарах жижиг асуудал гаргаж ирж байгаа хэлбэр. Гэтэл нүүрсний хулгайн гол асуудлаа ярихгүй байна.
Цаашид яаж үргэлжлэхийг нь сөрөг хүчнийхэн анхааралтай ажиглана. Зөв зүйлийг нь дэмжиж, бурууд хурц байна.
-Ярилцсанд баярлалаа.
| Н.ГАНИБАЛ: Б.Энхбаяр гишүүн ганцаараа бүх мэдээллээ авчихаад Түр хорооны гишүүддээ хуваалцдаггүй |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |