Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ үнэмлэхээ гардан авлаа. Энэ үеэр тэрбээр “Ялалтын талбайд цугласан эрхэм журмын нөхдөө, ард иргэдээ, итгэл хүлээлгэсэн Ардчилсан намын гишүүдээ, би өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсонд сэтгэл хөдөлж байна. Би түүхийн энэ эмзэг үед хоёргүй сэтгэлээр зүтгэх Ерөнхийлөгч болохоо мэдэгдэж байна. Ардчилсан намд шургалсан хар хүчийг давж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр боллоо. Энэ тулаанд итгэл төгс ялах болно” гэлээ.
Мөн тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Өнөөдрийн сонгууль бол туйлын хариуцлагатай сонгууль. Хэн нэгэн хувь хүнийг сонгох биш Монголын төрийг тогтвортой, аливаа эрсдэлгүй байх сонголтыг хийнэ. СЕХ Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагатай хандана гэдэгт итгэж байна. 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шударга иргэдийн зүгээс нотлох баримт мэдээллийн хамт гаргаж тавьж байгаа. Энэ үйлдэлд СЕХ хариуцлагатай хандана гэдэгт итгэж байна. Миний хувьд, АН-ын өмнө үүрэг хариуцлага хүлээж байгаа хүний хувьд 200 гаруй гишүүнийхээ итгэл сонголтыг хүндэтгэж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох шийдвэрээсээ татгалзахгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. СЕХ хууль дээдлэх эрхээ шударгаар биелүүлнэ гэж итгэж байгаа учраас нэрээ дэвшүүлсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 2020 онд гарсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарахгүй гэдэгт итгэж байна. Өмнөх сонгуулийн үед байгаагүй хяналтын тогтолцоог нэвтрүүлсэн учир сонгуульд оролцохоор шийдсэн. Аль нэг улстөрийн нам, хэн нэгэн албан тушаалтны нөлөөнд автах биш, хуулиа дээдэлж ажиллаасай гэж хүсэж байна" гэлээ.
| С.ЭРДЭНЭ: Энэ тулаанд итгэл төгс ялах болно |
|
2026-08-15 07:20:00
2026-08-15 07:10:00
Элчин сайд Орда Михаил Сергеевичийг хүлээн авч уулзлаа
2026-08-15 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал баялаг төгөлдөр болно
2026-08-15 06:00:00
COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ
2026-08-14 14:24:40
2026-08-14 13:22:26
Тайландын Элчин Дарм Бунтам Монгол Улсын Элчин сайдын яаманд зочлов
2026-08-14 08:41:36
Олон улсын эрдмийн чуулган эртний нийслэл Хархорумд эхэллээ
2026-08-14 08:13:05
“Ажиа Гэгээнтэн” Элчин садын яаманд зочилжээ
2026-08-14 08:01:36
2026-08-14 07:55:15
Дэлхийн банк группийн Монгол дахь суурин төлөөлөгч Викториа Делмон уулзав
2026-08-14 07:20:00
Элчин сайд Ө.Батбаяр “The Wicks Group”-ийн Гленн Виксийг хүлээн авч уулзав
2026-08-14 07:15:00
Сэлэнгэ аймгийн 16 суманд 105 морины хүчтэй “Lovol” трактор гардууллаа
2026-08-14 07:10:26
Сэлэнгийн эмч нар Хөх хотын эмч нараас туршлага судалж эхэллээ
2026-08-14 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэл, ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-08-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |