• Өнөөдөр 2024-05-05

СЕХ: Бүх саналын хуудсыг гараар тоолно

2021-05-21,   621

СЕХ-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Мэдээлэл технологийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан "Сонгууль болгоны дараа санал тоолох төхөөрөмжтэй холбоотой худал мэдээлэл цацагддаг. Тиймээс энэ сонгуулийн бүх саналын хуудсыг гараар тоолно. Өмнө нь саналын 50 хүртэлх хувийг гараар тоолдог байсан бөгөөд дүн зөрж байгаагүй" гэлээ.
 
Мөн "2012 оноос хойш санал тоолох төхөөрөмжийг ашиглаж буй. Автоматжуулсан төхөөрөмжийг шалгахад баримт ихтэй. Тухайлбал, цаасаар саналын хуудас үлдэнэ, мөн давхар саналын хуудасны зургийг СD дээр хуулдаг. Энэ мэт маш олон баримт үлддэг учраас хакердах боломжгүй. Санал тоолох төхөөрөмжийг ашиглах бүрд лицензийн төлбөрийг төлдөг учир хугацаа нь дуусна гэх ойлголт байхгүй. Өчигдөр АН-аас санал тоолох төхөөрөмжид хөндлөнгийн нөлөөлөл ордог байж болзошгүй гэж мэдээлсэн. Энэ бичгийн хувийг Тагнуулын ерөнхий газарт хүргүүлсэн. Энэ нь Эрүүгийн хуульд заасан сонгууль будлиантуулах зорилготой гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй тул нийслэлийн прокурорын газарт хандсан" гэв.

СЕХ: Бүх саналын хуудсыг гараар тоолно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188