• Өнөөдөр 2024-05-11

Ерөнхийлөгч Х.Баттулгын захидлыг Ясүхиро Ямашитад гардууллаа

2021-04-18,   619

Япон дахь Монголын Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал Японы Үндэсний олимпийн хороо болон Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Ясүхиро Ямашитатай Японы ҮОХ-ны байранд уулзав.
 
Ямашита Элчин сайдыг Японы Үндэсний олимпын хорооны байранд морилон ирсэнд таатай байгаагаа илэрхийлээд, “Олимпын наадмын үеэр гадаадаас үзэгчид, хөгжөөн дэмжигчдийг хүлээн авахгүй байхаар шийдвэр гаргасан. Харин дотоодын үзэгчдийн тоог 50 хувь хүртэл бууруулах, үзэгчдийн тоог цөөлөх зэрэг арга хэмжээг авахаар ажиллаж байна. Шийдвэрийг дөрөвдүгээр сард багтаан албан ёсоор гаргана. Ямар ч “үзэгчгүй”, “хөгжөөн дэмжигчгүй” олимпийн наадам гэдэг бол тамирчдын хувьд үнэхээр хэцүү зүйл шүү дээ” хэмээв.
 
Элчин сайд Д.Батжаргал Я.Ямашита-д Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Японы домогт жүдочин Т.Кога таалал төгссөнд түүний гэр бүл, төрөл төрөгсөд болон дэмжигч нарт гүн эмгэнэл илэрхийлсэн захидлыг гардуулжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын захидлыг Ясүхиро Ямашитад гардууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188