Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганы цахим хуралдаанд оролцож, Шүүхийн багц хуулийн талаар байр сууриа илэрхийллээ. Түүний онцлох үгнүүдийг хүргэж байна.
-Шүүхийн асуудал бол хэдхэн шүүгчийн асуудал биш, шударга ёс тогтоох, шударга нийгэм байгуулахад голлох нөлөөтэй, ард иргэдийн амьдрал, хувь заяаг шийдвэрлэх онцгой үр дагавартай шийдвэрүүд гаргадгаараа нийт иргэн, аж ахуйн нэгжүүдэд зүй ёсоор хамаарах өргөн хүрээний асуудал мөн.
-Тодорхой жишээ хэлье. Нийгмийн даатгалын санг тонож, татвар төлөгчдийн 340 гаруй тэрбум төгрөгийг зувчуулсан Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол ардын намын гишүүн Б.Ундармаа торгуулсан болоод хэргээс мултарч байхад айлын цонхоор нэвтэрч 50 мянган төгрөг хулгайлсан энгийн иргэн, мөн баавгайн арьс, савар авч яваад ял авч шоронд хоригдсон энгийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал гуйж байх жишээтэй.
-Харамсалтай нь Монгол ардын намын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн шүүхийн багц хуулийн төслийг хэлэлцэхгүй гэдгээ зарлан, төрийн ёсыг умартсан, илэрхий гүжирдсэн, олон нийтийг төөрөгдүүлэх тодорхой зорилготой, эрээ цээргүй дайрсан мэдэгдлүүд хийж, асуудалд хүч түрж, хэт улс төржсөн байдлаар туйлын бүдүүлэг хандсан нь эмгэнэлтэй гэхээс өөр дүгнэлтгүй болгож байна.
-Магадгүй үүгээрээ би шударга бусын хонгил байгуулж байсан, тийм хонгилыг удирдаж байсан Ерөнхийлөгчдөөс өөр, бүрэн эрхээ огт нэмэгдүүлж байгаагүйгээс гадна тодорхой бүрэн эрхүүдээс татгалзсан анхны Ерөнхийлөгч болж байна. Цаашид хэн нэгэн, хэсэг бүлэг этгээд, эсвэл улс төрийн аль нэг нам, уул уурхайгаар сүлбэлдсэн тодорхой бүлэглэл, фракцид шударга бусын хонгил үүсгэх, хонгилоо хамгаалах, сэргээн байгуулахыг би зөвшөөрөхгүй, бас тэвчихгүй ээ.
-Хуулиар хонгил бэлддэг нөхдүүд одоо ч мөн хуулийн аргаараа, мөн л шинэчлэлийн гоё сайхан уриагаар халхавчлан, нөгөө л зорилгынхоо төлөө улайран ажиллаж байгаа нь нууц биш, ил болсоор байна.
-Шүүхийн шинэчлэл аль хэдийн, тодорхой хэлбэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан өдрөөс эхэлсэн юм, УИХ-ын гишүүд ээ!
-Тиймээс шүүхийн асуудлыг хэт улс төржүүлж, шинэчлэл өөрчлөлтийг эхлүүлж, удирдаж байгаа мэтээр өөрийгөө дөвийлгөн бусдыг гутаах гэсэн өчүүхэн зорилгоо орхи, үлгэрээ зогсоо, ашиг сонирхлоо тат, асуудалд нухацтай ханд. Үүний тулд Та бүхэн нөхцөл байдлаа эргэн харж, дүгнэ.
-Дүн өвлийн хүйтнээр Улсын Их Хурлын 5 гишүүн МАНАН дэглэмийг нураах, шударга ёс тогтоох тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, 30 мянган иргэн дэмжин жагсаж байсныг Та бүхэн мартаагүй байх. Өнөөдөр эдгээр гишүүдийн зарим нь Улсын Их Хурлын дэд дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын өндөр албан тушаалд ажиллаж байна.
-Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг 2012 оны 3, 5 дугаар саруудад Монгол ардын намын гишүүдээс олонх нь бүрдсэн, Д.Дэмбэрэл даргатай Улсын Их Хурал батлуулж байсан. Эдгээр хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн ёс зүйн хорооны гишүүдийг томилж байх бүрэн эрхийг тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид олгож, үр дүн муутай, маш сул хариуцлагын тогтолцоог шүүхэд бий болгосон юм.
-Би Монгол төрийн тэргүүний хувьд өмнөх Засгийн газраас боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн шүүхийн тухай хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа.
-Энэ хуулийн төсөл одоо мөрдөгдөж байгаа Монгол Улсын шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг хуулан нэгтгэсэн, эдгээр хуульд байгаа ололт, дэвшилттэй зарим зохицуулалтуудыг хассан, хүчингүй болоод удаж байгаа 2002 оны Шүүхийн тухай хуулиас ашиг сонирхолдоо нийцсэн зарим зүйл, заалт, зохицуулалтыг сэргээн тусгаж, нэг ёсондоо ухралт хийсэн, шүүхийн хүрээний асуудал, шаардлагыг ул суурьтайгаар судлан дүгнээгүй, олон нийт, эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдээр огт хэлэлцүүлээгүй алдаа дутагдалтай, шударга ёс, өөрчлөлт, шинэчлэлтийг хүсэн хүлээж байгаа иргэд, олон нийтийн итгэл найдварыг бүр мөсөн бөхөөх хэмжээний нэн хариуцлагагүй төсөл болсон гэж дүгнэж байна.
-Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр ганц шүүх эрх мэдэлд биш нийгмийн бусад салбаруудын хүрээнд ч мөн шинэчлэл, өөрчлөлт хийгдэж, улс орны хөгжил, ард түмний ахуй, амьдралд ахиц дэвшил гарч, тодорхой үр дүнд хүрэх ёстой. Асуудалд ийм байдлаар хандаад байж хэрхэвч болохгүй.
-Ийм байхад шүүхийг шинэчилнэ хэмээн хөөрцөглөж, гоё сайхан уриа лоозон болж яваа эрхмүүд шүүгчийн хараат бус байдал хэмээн ярьж дөвчигнөхөөс сахилга, хариуцлагыг нь дээрдүүлэх асуудлыг ор тас хөндөхгүй, ярихгүй байгааг нь би үнэхээр гайхаж байна.
-Засгийн газрын төсөл нь эрүү, иргэний чиглэлийн анхан болон давж заалдах шатны шүүхийг аймаг, сум дундын шүүхэд тус бүр нэг шүүх болгон нэгтгэх зарчмыг баримталсан нь шүүхийг дагнан ажиллуулах чиглэлд нэгэнт хүрсэн өнөөдрийн амжилтаас ухарсан хэрэг болж байна.
-Нүдний эмчээр шүд эмчлүүлэх гээд байгаатай адилтгаж болмоор ийм ухралтыг хийх нь хууль ёсны шүүхээр шүүлгэх иргэний эрхийн баталгааг улам дордуулна гэдгийг бодох хэрэгтэй. Би өргөн барьсан төсөлдөө шүүхийг дагнан ажиллуулах зарчмыг алдагдуулахгүй байх зохицуулалтыг бүрэн тусгасан.
-Харамсалтай нь Засгийн газар энэ хуулийг амилуулах, иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал, үүрэг оролцоог боловсронгуй болгох чиглэлд огт санаачилга гаргасангүй.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх бол иргэн Х.Баттулгын эрх биш юм. Би энэ үүднээс, ирээдүйн олон Ерөнхийлөгчдийн өмнөөс асуудалд хандаж байна.
-Өнгөрсөн хугацаанд хууль, шүүхийн шинэчлэл гэх уриа лоозонд нийгмийг автуулдаг байсан боловч шударга ёс тогтох бодит өөрчлөлт гараагүйг иргэд олон нийт, ард түмэн мэдэж байгаа.
-Мөн бусармаг аргаар хөлжсөн, хөрөнгө орлогоо нотлон тайлбарлаж чадахгүйд хүрсэн, түүнийгээ нууж хаах боломжгүй болсон, уул уурхай, авлига, ашиг сонирхлоор сүлбэлдсэн тодорхой бүлэглэл, хэсэг улс төрчдийн явуулга гэж үзэхээс өөр арга алга.
-Мөнх тэнгэрийн хүчин дор шударга ёсны зам мөр цагаан байж бүх хүнд тэгш хүрэх болтугай” гэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын үгийг бүрэн эхээр нь https://president.mn/16845/ үзнэ үү.
| Х.БАТТУЛГА: Шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хөсөр хаяж, “шударга бусын хонгил”-ыг хамгаалж огт болохгүй |
|
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |