Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга жил бүр улсын төсөвт хэсэгчилсэн болон бүхэлд нь хориг тавьдаг. Энэ удаад мөн л ирэх 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавьчихлаа. Учир нь, УИХ-ын гишүүд улсын төсвийн бодлогод хүйтэн хөндий, сэтгэлгүй хандсан гэж үзсэн учраас ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан байна. Нөгөө талаар Ерөнхийлөгчийн гаргасан өрх бүрд нэг сая төгрөг өгөх санал Засгийн газраас дэмжлэг аваагүй нь түүнийг ийм шийдвэр гаргахад түлхэц өгсөн ч байж ч мэдэх.
Түүний хоригийг маргаашийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм. Хэрвээ Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь хүлээж авахгүй бол уг хууль хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ. Ингэсэн тохиолдолд УИХ төсвөө яаралтай тодотгох шаардлагатай болж байгаа юм.
Харин Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын гишүүд хүлээж авбал хэд хэдэн томоохон өөрчлөлт хийхээр санал хүргүүлсэн байгаа. Мэдээж Ерөнхийлөгч өрх бүрд нэг сая төгрөг олгох саналаа хамгийн түрүүнд зүтгүүлж буй. Үүнийг олон нийт ерөнхийд нь дэмжиж байгаа. Иргэдэд сар бүр олгох хүүхдийн 100 мянган төгрөгөөс илүү нэг хэсэгтээ амьдралаа залгуулах бэлэн мөнгө хэрэгтэй байна. Тиймээс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, ирэх оны төсөвт суулгах ёстой гэж үзжээ. Ингэхдээ 200.000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800.000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг олгохоор зохицуулалт хийх юм байна.
Хэрвээ энэ санал дэмжигдвэл иргэдээр дамжуулж аж ахуйн нэгжүүдээ дэмжих том боломж гэж үзэж буй. Үүний хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон өдрийн орлогоороо амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч, тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх саналыг мөн хүргүүлжээ.
Үүнээс гадна вакцины асуудал хурцаар яригдаж байна. Гэтэл манай улсад вакцинд зориулах бэлэн мөнгө байхгүй гэдгийг Засгийн газар мэдэгдсэн. Тэд ДЭМБ-ын зээлд хамрагдаж, вакцин авах хүсэлтээ өгөөд буй. Харин үүнийг Ерөнхийлөгч болон УИХ-ын зарим гишүүн эсэргүүцэж байгаа юм. Бидэнд зээл авахгүйгээр вакцин авах боломж бий гэдгийг нэр бүхий гишүүд хэлж байна. Тэгвэл ирэх оны төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан “Эрсдэлийн сан” байгуулах ёстой хэмээн Ерөнхийлөгч үзсэн байна. Үүнээс коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авах хөрөнгө бий болгох асуудлыг шийдэж болох юм байна. Дээрх саналуудыг ирэх оны төсөвт заавал тусгах шаардлагатай гэж үзсэн учраас Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавиад байгаа юм.
Харин одоо УИХ-ын гишүүдээс дээрх шийдвэрүүд шалтгаалах нь. Өмнөх жилүүдэд Ерөнхийлөгчийн тавьсан зарим хоригийг гишүүд хүлээж авахаас татгалзсан байдаг. Тэгвэл энэ удаад хойшлуулж болшгүй саналууд тусгагдсан байгаа юм. Тиймээс Ерөнхийлөгчийн хориг талаар болчих вий. УИХ-ын гишүүд чуулганы хуралдаан болон УОК, Засгийн газраас “Өдрийн орлогоороо амьдардаг иргэдээ яаж дэмжих вэ” гэж өчнөөн асуусан. Тэгвэл одоо л Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, тухайн иргэд рүү чиглэсэн дэмжлэгийг төсөвт суулгах хэрэгтэй болох нь.
Мэдээж Ерөнхийлөгч өрх бүрд нэг сая төгрөг олгох саналаа хамгийн түрүүнд зүтгүүлж буй
| ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ ТАЛААР БОЛОХ ВИЙ |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |