Засгийн газрын нэр хүндийг ковидоос хамгаалах “Эрсдэлийн мэдээллийн хороо”-г Ч.Номин, Б.Болор-Эрдэнэ нар хариуцна гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Тодруулбал, "Эрсдэлийн мэдээллийн хороо"-г байгуулж, даргаар нь Соёлын сайд Ч.Номин, Нарийн бичгийн даргаар нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар ажиллахаар болжээ. Тэд өнгөрөгч пүрэв гарагт буюу битүүний өдөр яамдын удирдлагууд болон МХЕГ-ын дарга нарыг оролцуулж цахимаар хуралдсан байна. Улмаар тус "Эрсдэлийн мэдээллийн хороо" нь иргэдэд хүрэх мэдээллийг цензурдаж, нөлөөллийн контент түгээх, Засгийн газрын нэр хүндийг хамгаалах, мэдээллийн нууцын сан бий болгох зэрэг чиглэлд ажиллах талаараа ярилцсан байна.
Тэгвэл энэ мэдээлэлтэй холбоотойгоор Соёлын сайд Ч.Номин өөрийн цахим хуудастаа хариу тайлбар хийжээ. Тэрбээр "Маш буруу ойлголт явж байна. Технологи хөгжиж, хүн бүр нийтлэгч болсон энэ цаг үед аливаа мэдээллийг цензурдах, цензурдуулах ямар ч боломжгүй юм. Харин эрсдэлийн үед төрөөс иргэддээ хүргэж байгаа мэдээ мэдээлэл үнэн бодитой, ойлгомжтой, хүртээмжтэй байх ёстой. Буруу, ойлгомжгүй мэдээллээс үүдэж иргэд маш ихээр бухимддаг. Зарим тохиолдолд энэ нь хүний амь настай ч холбоотой байдаг. Ийм үүднээс Засгийн газар дэргэдээ "Эрсдэлийн мэдээллийн хороо" байгуулан ажиллаж байна. Уг хороог олон улсад Risk Communication and Community Engagement (RCCE) гэдэг бөгөөд ДЭМБ-с арга зүйн зөвлөмж гаргасан байдагтай танилцана уу. https://www.who.int/.../risk-communication-and-community..." гэжээ.
| Соёлын сайд Ч.НОМИН: Мэдээлэлд цензур тавих боломжгүй |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |