• Өнөөдөр 2024-04-24

Д.АМАРБАЯСГАЛАН: Өрхүүдийн мэдээлэл зөрүүтэй байгаа асуудлыг 14 хоногт багтаан цэгцэлнэ

2023-01-17,   310

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хүүхдийн мөнгөн тэтгэмжийн бүртгэлийн асуудлаар тайлбар хийлээ. 
      Тэрбээр “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн бүртгэлийн асуудаас болж иргэд бухимдалтай байна. Өрхийн мэдээллийн санг байгаа иргэдийн мэдээлэл зөрүүтэй байгаа нь төрийн байгууллагуудын алдаа дутагдлыг ил олгож өглөө. Иргэдийн мэдээлэл шинэчлэгдээгүй, зөрүүтэй байдал үүсэж, алдаа гарсныг бид хүлээн зөвшөөрч байна. Төрийн яам, агентлагууд хоорондоо мэдээллээ солилцдоггүй, уялдаа муутай ажиллаж байгаа нь харагдаж байна. Цаашид Засгийн газар бүх шатны байгууллагуудыг бүрэн цахимжуулах ажлаа эрчимжүүлнэ гэдгээ хэлмээр байна. Иргэдийн байр, орон сууц, автомашины бүртгэлийн зөрүүтэй байдлаас болж үүссэн асуудлыг 14 хоногийн хугацаанд цэгцэлнэ. Энэ хугацаанд төр иргэдтэйгээ хамтарч ажиллана. Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах ёстой буюу 91 хувьд хамрагдах ёстой айлуудыг бүрэн хамруулж, хийдлийг арилна. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлийг шинэчлэх ажилд иргэдийг идэвхтэй оролцохыг Засгийн газрын зүгээс уриалж байна. 
 
Засгийн газраас сүүлийн хоёр жил цахим шилжилтийг амжилттай хийж байгаа. Гэхдээ амаргүй байгааг хаа хаанаа ойлголцох хэрэгтэй. Иргэд байр, машинаа зарж, борлуулахдаа бүртгэлээсээ хасуулдаггүй, хаягаа албан ёсоор шилжүүлдэггүй, мэдээллээ шинэчилдэггүй нь асуудал үүсгэж байгааг бас дурдах нь зүйтэй. Төр иргэнийхээ мэдээллийг дураараа өөрчилж болохгүй учраас иргэд өөрсдөө санаачилгатай байх хэрэгтэй. Бид өрхийн мэдээллийг санг иж бүрэн ажилд оруулснаар аливаа төрлийн халамж, тэтгэмжийг олгоход асуудал үүсэхгүй болно” гэлээ. 
 

Д.АМАРБАЯСГАЛАН: Өрхүүдийн мэдээлэл зөрүүтэй байгаа асуудлыг 14 хоногт багтаан цэгцэлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188