Монголын улстөрчид, УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчид цөмөөрөө сонгуулийн сурталчилгааны ухуулагч билээ. Өөрөөр хэлбэл, улс төрийн нам бүр өөрсдийн төлөөлөл, гар хөл бологчоо төрийн бүх шатны, байж болох бүх албан тушаалд “ухуулагч”-аа болгон томилдог. Тэд нь намынхаа сонгуульт ажил бүрийнх нь үнэнч албат, ухуулагч, сурталчилагч нь байж хариу барих үүргээ төрийн ажлаас ямагт дээгүүрт тавьдаг нь нууц биш. УИХ-ын сонгууль болох гэж байна, боллоо, болчихлоо гэсээр 2020 онд үндсэн ажлаа дорвитой хийж амжаагүй төрийн албан хаагчид энэ өдрүүдэд орон нутгийн сонгуулийн “ухуулагч” болчихоод тус бүртээ зав тун муутай гүйлдэж байна. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчид бүх шатандаа УИХ-ын болон орон нутгийн сонгуульд анхаарч, үндсэн ажлаа умартаад бүтэн жил болох гэж байна.
Ойрын өдрүүдэд л гэхэд намын даргаасаа үүрэг авсан яам, агентлаг, газрын дарга нар энд тэнд зам, байшин, сургууль, цэцэрлэг нээнгээ “Орон нутгийн сонгуулиар манай намын залуу боловсон хүчин тэрийг дэмжээд өгөөрэй. Бид багаараа байж байж үүнээс олон бүтээн байгуулалт хийх юм шүү” гэсэн утгатай ухуулга хийж явна. Бусад албан тушаалтан нь ч ард, иргэдийн ажлыг намын харьяаллаар бүтээж, бусад намынхныг урвуулсан хүндээ гавьяа, шагнал, одон, тэмдэг амласан шигээ сууж байна. Жишээ татвал, Цэцэрлэгийн багш л гэхэд хүүхдүүдийнхээ эцэг, эхчүүдтэй уулзах бүртээ орон нутгийн сонгуулийн үр дүн өөрийнх нь намын талд ирвэл ах дүү, хамаатан садных нь хүүхдийг харьяаллын биш байсан ч цэцэрлэгтээ оруулж өгөх санал ил далд цухалзуулж, дэмжихийг байнга сануулдаг гэж байгаа. Сонгууль дуустал багш нарт хүүхдүүдийнх нь эцэг, эх, ах дүү, хамаатан шиг хэрэгтэй хүн үгүй.
Эцэг, эхчүүд хүүхдээ багшид нь даатгадагтаа “барьцаалагдан” аль ч сонгуульд багшийн талд санал зурдаг гэх яриа түгээмэл. Энэ мэтээр төрийн албан хаагчид шат бүртээ, албан тушаалаа ашиглан намынхаа даалгаврыг биелүүлээд тун завгүй өдрүүд өнгөрч байна. Тэр ч бүү хэл, гар аргаар алт олборлогчдын дунд хүртэл улстөржилт дээд цэгтээ хүрч буй жишээ цөөнгүй байна. Дурдвал, саяхны нэгэн өдөр Сэлэнгэ аймгийн нэгэн нутагт гар аргаар алт олборлохоор очсон залууг нүхнийх нь эзэн “Чи чинь Ардчилсан намын гишүүн юм байна шүү дээ. Чамайг энэ хавийн нэг ч нүх рүү оруулахгүй. Орон нутгийн сонгуулиар АН-ынхныг дэмжинэ гэвэл оруулъя, үгүй гэвэл яв” хэмээн хөөсөн гэж байгаа.
Ард иргэд амь зуулгынхаа төлөө, үр хүүхдээ цэцэрлэг, сургуультай байлгахын төлөө, цаашлаад багшийг нь хүүхдэдээ сайн хандуулахын төлөө аль нэгэн намд заавал барьцаалагдахаас өөр сонголтгүй амьдарч байна. Энэ “барьцаа”-г хэн нэгэн ухуулагч, тодорхой хэмжээний урамшууллаар ажилладаг иргэн, намын идэвхтэн бус төрийн албан хаагчид хийж байна. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмэн төрийн албан хаагчдаар дамжсан намуудын барьцаанд амьдарч байна.
| Барьцаалагдсан ард түмэн ба ухуулагч төрийн алба |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
Амралтын өдрүүдээр Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана
2026-05-15 16:21:40
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг байгууллаа
2026-05-15 14:39:45
Өнөр хорооллын гудамжны авто замыг 23:00 цагаас хаана
2026-05-15 11:47:01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-05-15 10:44:44
Даваа гарагт зарим байршилд халуун ус тасарна
2026-05-15 10:41:52
Оросын Өвөрбайгалийн хязгаар хүнсний талонд шилжиж эхэллээ
2026-05-15 08:33:58
Элчин сайд Н.Энхтайван Унгарт ажиллаж буй компанийн төлөөлөлтэй уулзав
2026-05-15 07:57:05
Д.ТРАМП ШИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-05-15 07:15:58
2026-05-15 07:12:00
Олимпын боловсролын комиссын хурал боллоо
2026-05-15 07:10:00
“МИНИЙ ДЭЛГҮҮР”-ИЙН АЖИЛТАН “ДЭЛГҮҮРЭЭС ХУЛГАЙ ХИЙЛЭЭ” ГЭХ ШАЛТГААНААР БУСДЫГ ӨШИГЛӨЖ, АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-05-15 07:00:00
УНШИГЧДАД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БУЙ ШИНЭ БҮТЭЭЛҮҮД
2026-05-15 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
2026-05-15 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-05-15 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-05-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |