• Өнөөдөр 2024-04-19

МАН-ын сонгуулийн сэлэм Ц.Анандбазарыг "цавчив"

2021-05-14,   895

        МАН нэг гишүүнээ намаасаа хөөснөөр УИХ-д 61-үүлээ боллоо. Тодруулбал, сүүлийн үед олны анхаарлын төвд байсан УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлэхээр тус намын Хяналтын дэд хороо өчигдөр хуралдав. Улмаар тус хуралдаанаар  2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд Булган аймгаас ялалт байгуулсан гишүүн Ц.Анандбазарыг намын нэр хүнд унагасан хэмээн гишүүнчлэлээс нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Түүний тухайд ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудалд нэр холбогдож, олны анхааралд өртсөн билээ.

Намын дарга У.Хүрэлсүх гишүүддээ ёс зүйн хариуцлага тооцож байгаа нэртэйгээр өөрт нь таалагдахгүй нэгнийг цэвэрхэн намаасаа гаргачихдаг уламжлалттай. Өмнөх парламентад УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг хариуцлагын сэлмээрээ “цавчсан” бол энэ удаад түүний байнд Ц.Анандбазар өртөв. Угтаа бол түүний талаарх баримтыг МАН-ынхан өөрсдөө буюу дотроосоо гаргасан гэх мэдээлэл олны нийтийн сүлжээнд явж байгаа харагдсан. Энэ нь ч үнэний ортой болж таарав бололтой. Хэрэв зээ Ц.Анандбазарыг явуулахыг хүсээгүй бол буруу зүйл хийсэн ч аваад л үлдэх байсан биз. Харин түүнийг хамгаалж нэг ч үг дуугаралгүй намаасаа явуулчихлаа. Энэ талаар МАН-ын дарга У.Хүрэлсүх “Би Ц.Анандбазарыг холбогдох газарт нь хэлж байгаа. Гишүүнээс нь түдгэлзүүлээд шалгуулах ёстой. Гэхдээ гишүүнээс түдгэлзэх эсэх нь тухайн  гишүүний өөрийнх нь асуудал. Ц.Анандбазар өөрөө өргөдлөө өгч байж түдгэлзэнэ.

        Эсвэл хууль хяналтын байгууллага энэ хүнийг түдгэлзүүлж шалгана гэх хоёр зам байгаа. Нөхөр Ц.Анандбазарыг хүмүүсийн гаргасан гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Хэрвээ энэ хүн үнэхээр тэр нь тогтоогдвол хариуцлага үүрэх ёстой. Буруугүй бол буцаад л ороод ирэх ёстой. Тийм учраас энэ хүн түдгэлзэж байгаад шалгуулах ёстой гэж намын даргын  хувьд өөрийнхөө зарчмын байр суурийг илэрхийлсэн. Үгүй юм бол намаас нь түдгэлзүүлэх асуудлыг ярьж байгаа. Тэгээд шалгуул, үнэхээр гэм буруугүй гэвэл намдаа эргүүлж авна” хэмээн байр сууриа илэрсэн билээ.
         Түүнтэй холбоотой мэдээллийг анх иргэн Б.Сүндэръяа цахим хаягаараа дамжуулан гаргаснаар ийн хүчээ авч, намаасаа хөөгдөх дээрээ тулав. Тэрбээр “Ц.Анандбазар гишүүн болохоосоо өмнө өөрийг нь хүчиндэхийг завдсан, түүгээр ч зогсохгүй өнөөдрийг хүртэл тэвчишгүй дарамтад оруулж байгаа” хэмээн мэдэгдсэн. Түүний энэ мэдэгдлээс хойш нийгмийн сүлжээнд “Me Too” гэх хүчирхийллийн эсрэг давлагаа өрнөж, хүчирхийллийн золиос болсон олон охин ар араасаа гарч ирсэн. Тэдний олонх нь Өргөө кино театрт ажиллаж байгаад, Бага тэнгэрийн аманд байрлах Ц.Анандбазарын хаусанд очиж ажиллах үеэрээ ийн бэлгийн дарамтад өртдөг гэх мэдээлэл ч гарсан юм. Тодруулбал, Б.Сүндэръяа “Ц.Анандбазарын хүчирхийлэлд өртсөн 1000 охин байна” хэмээн мэдэгдсэн удаатай. Үүнтэй холбоотой ХЭҮК-оос гишүүн Ц.Анандбазарыг тайлбар хийхийг зөвлөсөн ч, эрхэм төрийн түшээд үүгээр нь даажигнаж, “Би 1000 бүсгүйг xvчиpxийлэx чaлxтaй эр биш л дээ. Тооноос нь эхлээд л зохион байгуулалттай хуурамч гүтгэдэг гэдэг нь нoтлогдоод эхэллээ. Яг баримттайгаа гарч ирээд, нотлоод батлаад, надад хүчирхийлүүлсэн ганц ч атугай бүсгүй байвал бүх насаар нь “Сод монгол”-оор үнэгүй үйлчлүүлье” гэж охид, эмэгтэйчүүдээр тохуурхсан удаатай. 
 
         Түүнчлэн 25 дугаар телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгөх үеэрээ “Эхнэрээсээ өөр хүнтэй буудалд орж үзээгүй” хэмээн олны дургүйцлийг хүргээд амжсан. Харин анх мэдээлэл гаргасан иргэн Б.Сүндэръяагийн тухайд олон нийтийн сүлжээнд багагүй шуугиан тарьсан нэгэн.
        Тэрбээр өөрийгөө Дандарбаатарын үр удам хэмээгээд олны анхааралд өртсөн бөгөөд МАН-ынхантай ойр харилцаатай нэгэн гэгддэг.
         Түүгээр ч зогсохгүй УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр Ц.Анандбазартай нэг тойрогт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй хамт авахуулсан зураг нь олон нийтийн сүлжээнд цацагдсанаар шүүмжлэлд өртөөд байсан юм.
 
Ийн Монголын толгой баяны нэг, бизнесийн салбар өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн нэгнийг унагах баримтын гол гэрч болж, Ц.Анандбазарыг МАН-аас явуулчихсан гэхэд хилсдэхгүй биз.
 

МАН-ын сонгуулийн сэлэм Ц.Анандбазарыг "цавчив"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-14 11:00:54
    Зөв юм зөвлөгч: Алалцаач ээ, нэрээ цэвэрлэж авахгүй бол, чиний өөрийн хэлснээр чалх муутай, Сүндэрьяа гэж хүүхдийн хэлснээр гаж донтой "Монгол Чикатило" нэртэй хоцрох нь ээ. Хариуг нь жинтэйхэн барь. Зөвхөн ҮХЦ-с иргэдийн анхаарлыг холдуулахын тулд нэр хүндээр чинь тоглоод байна шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-14 08:55:14
    ffg: zuv shdee MAN shudarga bn
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188