АН-ЫНХАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУУДЛАА АЛДВАЛ УЛС ТӨРИЙН ТОГЛООМООС ОЙРЫН ХЭДЭН ЖИЛДЭЭ БОСОЖ ИРЭХЭЭРГҮЙ “СУЛЬДАА”-ТАЙ БАЙГАА
Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж чадахгүй байж мэдэхээр нөхцөл байдалд хүрчихээд, дотроо тэмцэлдсээр байна. Гэтэл гол өрсөлдөгч МАН аль хэдийн жижиг намуудаа дороо элсүүлж, МАХН-тай ч нэгдэж, хүчээ зузаатгачихлаа. Эрх баригч намынхны тоглоомонд орж, намын дотоод асуудлаа шийдэж чадахгүй байгаа Ардчилсан намынхан Ерөнхийлөгчийн сонгуулийг өнжиж ч магад болоод буй. Парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ ердөө гуравхан хоногийн дараа зарлах учиртай. Харамсалтай нь, АН-ынхан дотроо зөвшилцөлд хүрч чадахгүй хоёр намын дарга нь тус тусдаа нэр дэвшигчээ тодруулахаар бэлтгэлээ базааж байгаа сурагтай. Хоёр тусдаа намын даргын сонгууль зохион байгуулж, хоёр намын даргатай болчихсон тус намынхан хоёр талд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулж, түүнийгээ зарлах нь олны цочирдоод байх асуудал биш болтлоо дасал болжээ. Гэвч энэ тийм ч дасал болоод байх энгийн асуудал биш билээ.
Ерөнхийлөгч л биш бол АН-д У.Хүрэлсүхийн өрсөлдөгч болчихоор лидер улстөрч байгаа юу гэдэг нь эргэлзээтэй. УИХ-ын сонгуульд нэг ч тойргоос ялалт үзээгүй нэр дэвшигчид Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадах уу гэх хошигнол олны дунд гараад байгаа. Цагтаа Ардчиллын алтан хараацай хэмээн үнэлэгдэж байсан улс төрийн хүчин олны дунд ингэтлээ нэр нүүргүй болно гэдэг харамсалтай хэмээн халаглах хүн ч олон байна.
Үүнээс гадна О.Цогтгэрэл, М.Тулгат хоёр эв зүйгээ олчихвол нам эмх цэгцэндээ орчих юм шиг харагдавч, гол эрх ашиг нь хаалганы цаана өрнөж байгаад учир байгаа юм. Залуу улстөрчдийн тухайд нэгдэх, намаа хөл дээр нь босгох хүсэл эрмэлзэл хэн хэнд нь байвч өөрсдийнх нь эрх ашгаас илүү өрөөлийн эрх ашиг тэдэнд саад болж байгаа.
Олонд ил болсноор М.Тулгатын арыг С.Эрдэнэ дааж байгаа бол О.Цогтгэрэлийн ар талд Ц.Туваан байгаа гэнэ. Харин хаалганы дотор талд С.Эрдэнийн ард МАН, Ц.Тувааны ард З.Энхболд байгаа гэдэг бор шувуу нисэх боллоо. Ардчилсан намын хагарал энэ хоёрын шидсэн хэрүүлийн алимнаас эхлэлтэй гэх яриа ч бий.
Улсын дээд шүүхээс Ардчилсан намын даргаар М.Тулгат, О.Цогтгэрэл нарын алийг нь ч бүртгэхгүй гэсэн шийдвэр гарсны дараа О.Цогтгэрэл намаа нэгтгэж, хамтарч ажиллах саналыг М.Тулгатад тавьсан. Тэд зөвшилцлийн ширээний ард суугаад ч үр дүнд хүрээгүй гол шалтгаан нь мөнөөх Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг маргаанаас үүдэлтэйгээр нэгдэж чадаагүй гэх. Угтаа бол О.Цогтгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд З.Энхболдыг өрсөлдүүлнэ гэж зөрүүдэлснээр хэлэлцээр үр дүнгүй болж, тэд дахин хоёр тийш болсон сурагтай.
Ардчилсан намын цаашдын хувь заяа хаашаа эргэх вэ гэдэг нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар шийдэгдэх нь тодорхой байгаа. Хэрэвзээ тэд энэ удаагийн Ерөнхийлөгчийн суудлаа МАН-д алдвал улс төрийн тоглоомоос ойрын хэдэн жилдээ босож ирэхээргүйгээр хасагдахаар “сульдаа”-тай байгаа билээ.
| Ерөнхийлөгчид З.ЭНХБОЛД нэр дэвшиж, С.ЭРДЭНЭ МАН-д нэгдэхээ эртнээс тохирсон гэв үү |
|
"Хувьсал" продакшны уран бүтээлчид арав дахь бүтээлээ нээнэ
2026-04-02 12:25:36
А.АРИУНЗАЯА: Улс төрийн өшөө авалтаа болимоор байна
2026-04-02 11:43:49
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-04-02 11:30:38
П.НАРАНБАЯР: Засаг холбирсон нь МАН-ын хариуцлагагүй байдалтай холбоотой
2026-04-02 11:02:42
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
"Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна
2026-04-02 10:12:12
2026-04-02 09:00:00
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |