• Өнөөдөр 2024-04-25

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, түүнийг ажлыг Д.Амарбаясгалан хүлээж авах уу

2021-03-20,   2091

Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгч хэн байх вэ. Энэ асуултын хариу ердөө гурван сарын дараа шийдэгдэх гэж байна. Ээлжит сонгуульд дөрвөн хүн нэр дэвших эрхтэй. Өөрөөр хэлбэл, УИХ-д суудалтай дөрвөн намын төлөөлөл сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлнэ гэсэн үг. Гэвч гол өрсөлдөөн уламжлал ёсоор МАН АН хоёрын дунд өрнөх нь гэх таамаг иргэдийн дунд яваад эхэлжээ. Харин хэн хэний эсрэг өрсөлдөх вэ гэдэг нь хамгийн анхаарал татсан сэдэв болоод буй.
 
Эрх баригч намыхан ээлжит сонгуульд их ач холбогдол өгч, намын гишүүддээ тус бүрд нь даалгавар хүлээлгэсэн гэх. Уг нь МАН-ын талд төрийн аппарат бүтнээрээ ажиллаж, өрсөлдөгч нам нь дотроо хагаралтай байгаа гээд давуу тал ихтэй ч тэд цаанаасаа л нэг айдастай байх шиг.

МАН-ын генсек Б.Амарбаясгалан оны өмнө намаасаа нэр дэвших боломжтой хэд хэдэн хүнийг нэр зохож зарласан. Түүний нэрлэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Батболд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшин нар өрсөлдөх боломжтой. Д.Амарбаясгалангийн эл мэдээллийн дараа “Ц.Нямдоржийг улс төрөөс арай гэж явуулсан буцааж авч болохгүй, Сү.Батболд оффшорчин Г.Занданшатар хэтэрхий унж дорой” гэх сэтгэгдлүүд хөвөрч, олонх нь иргэдийн таалалд нийцээгүй.

 Гагцхүү тухайн үед Ерөнхий сайдын албыг хашиж байсан У.Хүрэлсүх рейтинг өндөртэй байв. Уг мэдэгдлийг “У.Хүрэлсүхийн нэр хүндийг өсгөх явуулга ч байж мэднэ” гэж хардах нэгэн ч байсан. Харин өнөөдөр эрх баригч намынхан тохиролцоонд хүрч, Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг сойхоо эцэслэсэн бололтой.
 
Намын удирдлагууд сүүлийн үед ойр ойрхон нууц уулзалт зохион байгуулах болсон гэх мэдээлэл цахимд түгэх болсон. Хэд хэдэн удаагийн уулзалтад намын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, намын генсек Д.Амарбаясгалан нар голлон оролцож, саяхнаас албан тушаалаа хуваарилж дууссан гэх бор шувуу намын байраар нисэх болжээ. Угаасаа МАН-д нөлөө бүхий гол тоглогчийн үүргийг тэд гүйцэтгэж буй. Хамгийн сүүлийн уулзалтаараа У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд сойхоор  санал нэгдсэн гэнэ. Мөн энэ үеэр эрх баригч намд “Ерөнхий сайд нь намын дарга байна” гэдэг дүрмээ өөрчилж, Л.Оюун-Эрдэнийг намын даргын албан тушаалаас нь түр хойшлуулахаар болсон сурагтай. 100 жилийн ойн тэмдэглэлт өдөр буюу гуравдугаар сарын 1-нд намын Их хурлаараа намын даргаа сонгож, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах байсан ч хурлаа хойшлуулж, Бага хурлаараа дээрх асуудлуудыг шийдвэрлэхээр болсон юм. Гэвч намын удирдлагууд нууц уулзалтаар асуудлаа нэг тийш болгож, сонгуулийн кампанит ажилтай шуурхайлах ажил руугаа ханцуй шамлан орсон гэнэ.

 У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл намын даргаар одоогийн МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг томилох тохироо хийжээ. МАН-ын өнөөгийн амжилтыг Д.Амарбаясгалантай салшгүй холбоотой гэж улс төрийн хүрээнийхэн үздэг учир ийн дараагийн даргад яригдаж эхэлсэн байна. Засгийн газар солигдоход түүнийг шинэ Засгийн газарт сайдаар томилогдоно гэх таамгууд хөрөвч байсан. Харин Д.Амарбаясгалан үүнийг нь үгүйсгэж, сайд болох амбицгүй гэдгээ илэрхийлсэн. Тэрбээр “МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд намын шинэчлэлийг өндөр түвшинд аваачиж, ард түмэн улс төрийн намын шинэчлэлийг алга ташиж хүлээж авах хүртэл Ерөнхий нарийн бичгийн даргын үүргээ гүйцэтгэнэ” гэсэн удаатай.

Энэ нь дээд албан тушаалаас татгалзсан анхны тохиолдол нь биш юм. Өнгөрсөн намар хотын даргад өрсөлдөгчдийн нэр тодроход түүний нэр нэлээд дээгүүрт нэрлэгдэж байсан. Гэвч тухайн үед Д.Амарбаясгалан "МАН-д эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлэх шаардлага бий. Улс төрийн нам ард түмнийхээ дунд өндөр нэр хүнтэй, өндөр зарчимтай, шударга ажилладаг болохын төлөө бид эхлүүлсэн ажлаа дуусгана. Тиймээс би намын ерөнхий нарийн бичгийн даргаараа үргэлжлүүлж ажиллана" гэх тайлбарыг өгч байв. Удаа дараа албан тушаалаас татгалзсан тэрбээр намдаа Ерөнхийлөгчийн суудал авчрах том амлалт өгсөн бололтой.
 
У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, түүнийг ажлыг Д.Амарбаясгалан хүлээж авах уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 27
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-17 22:09:24
    Zochin: Ene MAN n zasag bsrij bga 26 jiliin nuuren deer mon ch ih um bolj bnda.Uls oron suirle.Ard tumen tuilda hurle.Ovchin tahal eh zahaa aldlaa.Udirdj chadhguig n medser bj dahin dahin songood bdg n yamr uchirtai um be.Ene uls oron chin daranguilalru gulsad orchlooshde.Hoit solongos tsasha um bolj bn.Yaj bj uharh uls ve.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-17 18:26:44
    зочин: Хүрэлсүх шиг эх оронч зоримог хийсэн бүтээсэн юмтай хүнийг дэмжинэ.Тэр ард түмнээ хаяагүй.Ковидын үeд шөнөжин жагсаж огцрохыг хүссэн хүмүүсыг 7сарын 1 шиг болохоос сэргийлж.алдаагаа ухамсарлан засгаа өгсөн гэдгийг мэднэ.Энэ нь ч зөв байсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-17 17:28:27
    Зочин: Овилоггүй, орк бацааныг их өөд нь татаж байнаа энэ Хүрэлсүх. Ийм байхад Монгол улс хөгжихгүй шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-16 20:43:03
    zochin: Odoo tegeed Hurelsuh eronhiiligch bolood, mongoliin ard tumen MAH-d nasaaraa darluulah uu. Ugui shuu. Ard tumniihee toloo yu ch hiigeegui bj. 3 saya huniig yaduu amidaruulj bj, ta nart erh medel dutaagui, harin ta nar ardchilaliig ulandaa gishgej, ard tumniig tuilduulj bgaa shuu. Ard tumniihee amidraliig saijruulna gej sanal abchihaad, hayad yavsan, odoo tegeed eronhiilogch bolgoh uu. Bitgii morood
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-16 20:41:52
    zochin: Odoo tegeed Hurelsuh eronhiiligch bolood, mongoliin ard tumen MAH-d nasaaraa darluulah uu. Ugui shuu. Ard tumniihee toloo yu ch hiigeegui bj. 3 saya huniig yaduu amidaruulj bj, ta nart erh medel dutaagui, harin ta nar ardchilaliig ulandaa gishgej, ard tumniig tuilduulj bgaa shuu. Ard tumniihee amidraliig saijruulna gej sanal abchihaad, hayad yavsan, odoo tegeed eronhiilogch bolgoh uu. Bitgii morood
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-16 20:41:45
    zochin: Odoo tegeed Hurelsuh eronhiiligch bolood, mongoliin ard tumen MAH-d nasaaraa darluulah uu. Ugui shuu. Ard tumniihee toloo yu ch hiigeegui bj. 3 saya huniig yaduu amidaruulj bj, ta nart erh medel dutaagui, harin ta nar ardchilaliig ulandaa gishgej, ard tumniig tuilduulj bgaa shuu. Ard tumniihee amidraliig saijruulna gej sanal abchihaad, hayad yavsan, odoo tegeed eronhiilogch bolgoh uu. Bitgii morood
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-16 15:09:43
    Kkk: Demjinee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-16 15:09:35
    Болд-Эрдэнэ: Хүчирхэг , тууштай улс төрчдийн аль нь ч байсан яах вээ. Хамаагүй дэмжинэ. АН-ыг бодвол МАН хамаагүй чадварлаг дайчин хүмүүс ихтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-16 15:07:36
    Маа: Амарбаясгалын намын дарга болвол буруулах юм байхгүээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-16 15:06:57
    Budka: Ooo tgd oorsdoo dotroo huraldd shiideh blgvde ymrc shiidwer garsn erh medliin toloo ngnige tasddg ardcilsn nam shg bish ymcn ewtei nairtai shiidegdh l bh
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-16 15:05:48
    Chuluunaa: Hvrelsvh songuulid ner dewshwel bi l law huwidaa sain demjnee. Tog , usnii mungu teglehed mnai ger bvld vneheer ix uurchlult garsan♡♡♡
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-16 15:05:03
    Би: Ман-бн дарга болох гэж АН-ынхан шиг чичирж намаа бусинуулах бишдээ ямар эрх биш 100жилийн тангараг байгаа учираас асуудлаа нэг их сүр харлуулахгүй шийдчих байхөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-16 15:04:58
    Би: Ман-бн дарга болох гэж АН-ынхан шиг чичирж намаа бусинуулах бишдээ ямар эрх биш 100жилийн тангараг байгаа учираас асуудлаа нэг их сүр харлуулахгүй шийдчих байхөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-16 15:03:29
    Tooroi: Ардчилсан намынхан алдаа өө сэвээ өөрсдөөсөө хайсан нь дээр яджил АН-ы хажууд МАН хамаагүй эв нэгдэл нэгтэй сайн байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-16 15:03:09
    Budka: Ardcilsan nam shg erh medel ashig honjoonii toloo taltsaj chichren dairdaggv bolhoor snaa zowohgvi bnoo dotroo zohitsuulcih blgvde
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-16 15:01:39
    zochin: ugiin l hvrelsukh ner devshih ni todorhoi. Harin namiin darga hen baihiig ter ih hural ni l shiideh bailgui dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-16 15:01:07
    Түвшин: Яс хаях гээд л байж ядаад байнуу даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-16 15:00:19
    Саруул: Амарбаясгалан амбиц багатай хүн. Энэ асуудалд өөрийн гэсэн шал өөр байр суурьтай байгаа байхаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-16 14:59:52
    Bbbb: Demjij bn vnher sain ajillaj cadna gdgt itgej bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-16 14:58:46
    Zochin: Nam dotor n taltsuulah gj hiceegd bga ymu haashaa iin hicneen iimrhvv mdeelel taraasnc ocij ocij ardcilsn nam shg uwaigvi zan gargahgvilde
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-16 14:42:48
    Бор: Хүүк Оюун эрдэнэдээ итгэхгүйл байнадаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-16 09:30:35
    Amarbayasgalan : Amarbayasgalan namiin darga bolbol chonond honi hadgaluulab gedeg ulger bolno doo Yana daa MAN iinhan Mon ch hun muutai har sanaatai hun shuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-16 09:30:35
    Amarbayasgalan : Amarbayasgalan namiin darga bolbol chonond honi hadgaluulab gedeg ulger bolno doo Yana daa MAN iinhan Mon ch hun muutai har sanaatai hun shuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-16 09:30:33
    Amarbayasgalan : Amarbayasgalan namiin darga bolbol chonond honi hadgaluulab gedeg ulger bolno doo Yana daa MAN iinhan Mon ch hun muutai har sanaatai hun shuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-16 09:30:32
    Amarbayasgalan : Amarbayasgalan namiin darga bolbol chonond honi hadgaluulab gedeg ulger bolno doo Yana daa MAN iinhan Mon ch hun muutai har sanaatai hun shuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-16 09:30:08

Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188