УИХ чадамжгүй, улбайж сулбайсан унж дорой байгаа нь төсвийн төслийн хэлэлцүүлгээс тодорхой харагдаж байна. Тэд 126-уулаа болсон ч ямар ч чадамжгүй, эрх мэдэлгүй, кнопны гишүүдээр дүүрсэн гэдэгтэй санал нийлэх хүн олон байгаа биз.
Хэрэв зээ УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж, төлөөллийн зарчимаа хангах хэмжээний чадалтай, чансаатай байсан бол өнөөдөр төсвийн төсөлд тусгасан үр ашиггүй зардлуудыг тэр чигт нь танаж, хасаад тэр байтугай 2025 төсвийг унагаагаад, Засгийн газарт нь буцаагаад ч болов эдийн засгаа аврах байлаа. Гэтэл Засгийн газрын сайд нартаа зад загинуулаад, оруулж ирсэн төслийг нь үг дуугүй гар өргөн дэмжиж, цахим хаягаараа хүртэл сайд нарт таалагдах пост, мэдээлэл түгээж хүртэл дулдуйдаж байгаагаас харахад 126 гишүүнтэй УИХ ямар ч чадамжгүй гэдгээ баталж, нотолж байна.
ТӨСӨВТ ОРСОН БУЛХАЙНЫ НЭГ ХЭСГИЙГ НЬ ИЛ БОЛГОЖ, ЭСЭРГҮҮЦЭЭД “АРД ТҮМЭНТЭЙ ХАМТ ШҮҮ” ГЭЭД УРИА ЛООЗОН БАРЬЖ ОНОО АВАХ ЧАДАМЖТАЙ ГИШҮҮН ЭНЭ ПАРЛАМЕНТАД АЛГА
2025 оны төсөв түүхэнд байгаагүй өндөр төсөөлөлтэй, хэт өөдрөг төсөл орж ирсэн. Түүгээр ч зогсохгүй үр ашиггүй зардлууд маш их байгаа нь төсвийн төслийн хэлэлцүүлгүүдээс тодорхой харагдаж байхад түүнийг нь эсэргүүцэх гишүүн энэ парламентад байсангүй. “Том төслүүдээ хөдөлгөж, шинэ 30 жилийг эхлүүлнэ” гэх хоосон амлалтын ард эдийн засаг элгээрээ хэвтэж, ард түмэн бүсээ чангалах өдрүүд эхэлж байгааг анзаарч харах сөхөөтэй гишүүн тун цөөн байна.
Үнэхээр л эдийн засаг сэргэж, түүхэнд байгаагүй орлого олох боломжтой байгаа юм бол ирээдүйн эдийн засгаа харж, Засгийн газар өрөө бууруулах, татвар татаасаа багасгах эдийн засгийн үр өгөөжөө дээшлүүлэх гарц гаргалааг олмоор. Тэгээд зогсохгүй төсвийн төсөлд тусгасан бусдаар гүйцэтгүүлэх ажил гэх 1.9 их наяд төгрөгийн үр ашиггүй зардлыг хэн, хаанаас, ямар учиртай оруулж ирснийг нь баталж нотлоод учрыг нь олж, хужрыг нь тунгаагаад ард түмний өмнө ийм хэмжээний хөрөнгө мөнгийг Засгийн газар ил далдаар нууж хаадаг юм шүү гэдгийг ил болгох байлаа. Адаглаад төсөвт орсон булхайны нэг хэсгийг нь ил болгож, эсэргүүцээд “Ард түмэнтэй хамт шүү” гээд уриа лоозон барьж попроод ч болов оноо авах чадамжтай гишүүн энэ парламентад алга.
Засгийн газрын энэ их ашиггүй төсвийг илчлээд, эсэргүүцээд зогсож байвал ард түмэн дуртайяа дэмжиж, ёстой хэдэн парламент дамжуулж, өргөмжлөхөд буцахааргүй байгаа. Харин Засгийн газрын энэ хяналтгүй төсөв, хариуцлагагүй төсвүүдэд хяналт тавих үүрэгтэй УИХ Засгийн газрын сайд нартаа атгуулчихсан эсрэг үг хэлж, эсрэг санал өгөхөөс ч айж бэмбэгнэж байх юм.
Ч.НОМИН САЙДЫН ӨМНӨ 126 ГИШҮҮН ХҮЧГҮЙДЭВ ҮҮ

Өнгөрсөн баасан гарагт гэхэд л Соёл, спорт, залуучуудын сайд Ч.Номин 18.3 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр хүүхдүүдэд кино, жүжиг үзүүлэх ваучер олгох төсөл оруулж ирэхэд УИХ-ын гишүүдийн олонх нь гар өргөн дэмжиж батлахыг ард түмэн нүдээрээ үзлээ.
Тэр байтугай санал хураах төхөөрөмжийнхөө учрыг ч олж чадаагүйгээрээ далимдуулж, сайд нарынх нь өмнө УИХ-ын гишүүдийг гар өргүүлээд нэг бүрчлэн тоолж, саналыг нь хураалгаж байна. Хуулиараа УИХ Засгийн газарт хяналт тавих, танхимаар нь огцруулах бүрэн эрх нь бий. Гэтэл анхны чуулганы хуралдаан дээрээ л УИХ-ын гишүүд Засгийн газарт амаа “үдүүлж” сайд нарынх нь өмнө бөхөлзөж байгаа нь өнөөдрийн бодит үнэн болоод байна.
Үнэхээр л УИХ Засгийн газрын сайд нарын өмнө эсрэг санал өгч чадахгүй жижигхэн байгаа нь эндээс нэвт шувт харагдаж байна. Уг нь улс орны ирээдүй болсон хүүхдийн хөгжилд жүжиг, кино үзэхээс илүү хоолойд тулсан хэдэн мянган асуудал бий. Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэж, сургуулийнх нь байр ашиглалтад орж чадаагүй зориулалтын бус түрээсийн байранд толгой хорогдож байгаа сургууль захын гэр хороолол гэлтгүй хотын төвөөр дүүрэн байна. Кино, жүжиг үнэгүй үзэх нь битгий хэл өвлийн хүйтэнд гал түлж, анги танхимаа дулаацуулдаг сургууль, цэцэрлэгийн байр хөдөө орон нутагт байсаар байна. Цаашлаад ханиад томууны үед эмнэлгийн шалан дээр өвчинтэйгээ тэмцэх мянган мянган хүүхдүүдийн өмнө хүлээсэн хариуцлагаа умартаж, Засгийн газрын сайдын залжин үгэнд хууртаж, өөдөөс нь харж суугаад гар өргөн дэмждэг жижигхэн УИХ-тай болчихлоо монголчууд.
126 гишүүнтэй таван намын төлөөлөлтэй байгаад ч монголын төр сэхэл авахаасаа өнгөрсөн гэдэг нь ийн харагдаж байна. Эцэст нь задарсан засгийн газарт загнуулсан ядарсан УИХ-аас ирэх дөрвөн жил хүлээх хүлээлт үнэндээ алга даа.
| ЗАДАРСАН ЗАСАГТАА ЗАГНУУЛСАН ЯДАРСАН УИХ |
|
Олимпын уралдааны замд Б.Ачбадрах унах үед таяг нь хугарчээ
2026-02-14 13:28:10
ВАЛЕНТИНЫ БАЯРЫН СОНИРХОЛТОЙ БАРИМТ
2026-02-14 13:00:00
Ц.Раднаа гуай “Open Masters Games Abu Dhabi 2026”-аас 6 алтан медаль хүртэв
2026-02-14 12:07:07
Ган хайлуулах цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авахыг даалгав
2026-02-14 11:39:51
Дэлхийн “Шилдэг дөрвөн бөх”-ийн “Bishkek-2026” барилдаанд Т.Тулга түрүүллээ
2026-02-14 11:16:34
ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯРААР ҮЗЭХ ШИЛДЭГ ТАВАН КИНО
2026-02-14 10:00:00
“Монгол Улсын түүх 30 боть” бүтээх ажил эхэллээ
2026-02-14 07:10:00
Б.Ачбадрах “Милан-Кортина-2026” олимпын цанын 10 км-т уралдлаа
2026-02-14 07:00:00
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-02-14 07:00:00
ЭЦСИЙН АМЬСГАЛАА ТҮҮНИЙХЭЭ ГАР ДЭЭР...
2026-02-14 07:00:00
ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН
2026-02-14 07:00:00
ЯПОНД АМЬДАРДАГ “ӨНДӨР ЭЭЖ”
2026-02-14 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-02-14 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-02-14 07:00:00
Б.ЧАГНААДОРЖ: 2025 онд бид 72,1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс орон нутгийн төсөвт 246,6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь 33 жилийн түүхэнд дээд амжилт юм
2026-02-13 19:22:33
СОР-ын хуралд оролцогчдоос ямар төсөлд хөрөнгө оруулалт татах вэ?
2026-02-13 19:09:20
2026-02-13 17:17:00
Дарханы эрчим хүчний 2 дахь эх үүсвэр “ДДЦС-2”-ын ажлыг цэгцлэх үүрэг өглөө
2026-02-13 15:51:51
"Дархан төмөрлөгийн үйлдвэр " ХХК Хуст уулыг эдийн засгийн эргэлтэд оруулна
2026-02-13 15:28:57
Ч.Санжаадамба аварга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэнэ
2026-02-13 14:14:36
ЦДБЧ-ийн бүжигчид “GRAND AWARDS-2025” наадмын шагнал хүртлээ
2026-02-13 14:06:56
ЗУРВАС: Зүрхний гэрэл
2026-02-13 13:00:00
Өмнөд Солонгосын 17 настай охин Чой Га Он олимпын аварга боллоо
2026-02-13 12:37:16
Москва хотын Улсын консерваторит морин хуур бэлэглэв
2026-02-13 12:06:49
ХОСУУДАД САНАЛ БОЛГОХ БОЛЗООНЫ САНАА
2026-02-13 11:32:45
Бээжингийн олимпын "Баян ходоод" өвлийн олимпоос хүрэл медаль хүртлээ
2026-02-13 09:57:47
“Майдар бурхны авшиг” барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүллээ
2026-02-13 09:33:34
“Британи дахь Монголын түүх соёлын өв” ном хэвлэгдэн гарлаа
2026-02-13 07:20:00
Э.Ариунтунгалаг гүйлтийн цанын 10 км-ийн зайд уралдлаа
2026-02-13 07:10:00
ТАНИЛЦ: ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУНТАЙЖУУД
2026-02-13 07:00:00
2026-02-13 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-02-13 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-02-13 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-02-13 07:00:00
АМЬДРАХ, АВРАХЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ
2026-02-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |