Арслантай тамганы хэрүүлээс хэтэрдэггүй Ардчилсан нам жирийн гишүүдийнхээ ирээдүйг мөн ч их баллаж байна. Угтаа бол АН-ын хэрүүл намынхаа гишүүдэд хамгийн халтай байгааг нуух юун.
Тэд фракцаараа талцаж, намын тамга тэмдгээ булаацалдсан хэрүүлээс болж шат шатны сонгуулиудад ялагдал хүлээснээр жирийн гишүүдээ ажил ч үгүй, орлого ч үгүй, намын “пайз” зүүсэн нэгэн болгочихоод ирээдүйгээ зөнд нь хаячихсан салхинд хийссэн хамхуул шиг л байх юм, бидит байдал дээрээ. Ардчилсан намын хэрүүл маргаан дунд жирийн гишүүд нь хүчээ тарамдаж дууслаа. Эд зүйгээ олох олохгүй гишүүдийнхээ үзэл бодлыг нь ч үнэндээ үе үеийн удирдлагууд нь хоёр хуваачихсан. Угтаа бол хоёр жилийн өмнө Ардчилсан намын гишүүд анх гараагаа эхлүүлсэн Төв талбай дээр туг далбаагаа булаацалдаж, ардчиллын лидэрүүдээ үсдэж, алиагаа алдаж байсан. Одоо ч тэдний энэ дотоод тэмцэл бүрэн цэгцэндээ орж чадахгүй дотроо тэмцсэлдсээр байгаа нь олны нүдэнд ил байна.
(1)(1).jpg)
Өнөөдөр сумын төв, баг хороонд хэн ажилгүй байна вэ, гээд хайгаад үзвэл Ардчилсан намын гишүүд л байна. Адаглаад өнөөдөр Ардчилсан намын гишүүд хороо дүүрэгт ажилъя гэсэн ч ажлын байр олдохгүйдээ хүрчихсэн. Хоёр сонгууль дараалж үнэмлэхүй ялагдал хүлээснээр шат шатны хороодын дарга нараас эхлээд төрийн алба хаагчид, эгэл жирийн гишүүд нь намын харъяаллаар төрийн албанаас шахагдаж, хавчигдаж, дараагийн сонгуулиа хүлээж гудамжинд “лааз” өшиглөж яваа гэдэгтэй маргах хүн байхгү биз. Ажилтай нэг нь албан тушаал нь ахидаггүй, МАН-ын гишүүдийн хараа дор бөндөгнөж, амь зогоож байгаа хүн ч олон бий.
Гэтэл МАН-ын багачууд аль хэзээний сайд, дэд сайдаас эхлээд төрийн албаны “хурган” дарга нар болчихсон тодорч яваа.
Уг нь Ардчилсан намд туршлагатай, мэдлэгтэй, залуу боловсон хүчин өч дөчнөөнөөрөө бий. Арай туршлагатай амхад гишүүд нь төрийн албанд тэсэж үлдсэн ч Ардчилсан намын гишүүн гэх нэр зүүснээсээ болоод албан тушаал нь ахидаггүй, урагшладаг ч үгүй, унтаа болчихсон нь олон гэсэн үг.
Тиймээс л Ардчилсан намын удирдлагууд гишүүдийнхээ хувь заяаг дээсэн дөрөөн дээр дэнжигнүүлчихээд улс төрд тэсэж үлдэх үү, бүрэн мөсөн унах уу гэдэг дээрээ тулчихаад амь тэмцэж явна.
Хэрэв зээ ирэх сонгуулиар Ардчилсан нам үнэмлэхүй ялагдал хүлээвэл гишүүдээ ч алдаж дуусах биз. Алийн болгон тэд Ардчилсан нам гэх малгайн дор ажилгүй, албан тушаалгүй гудамжинд гарах билээ. Уг нь 30 гаруй жилийн түүхтэй Ардчилсан нам хүнээр бол эд хийж бүтээх залуу насандаа гялалзаж явах баймаар. Тэр байтугай эрх баригч МАН-тай ан мана ач тач өрсөлддөг, хүчтэй сөрөг хүчин, эвслийн Засгийн газар байгуулах хүртэл нь эрх баригчдыг айлгаж, Засгийн эрхийг барихдаа чамгүй чамбай Засгийн газартай байсан гээд тоочоод байвал Ардчилсан намд бүтээсэн зүйл их бий.
Сүйхээтэйхэн улстөрч байсан бол цахим орчин хөгжсөн энэ үед олныг бухимдуулж байгаа энэ их улс төрийн булайг бүгдийг илчилж, хуудуутай баримтыг ээлж дараалан ил дэлгэж тавиад жинхэнэ мандаж байхаар цаг үе байна даа.
(2).jpg)
Харамсалтай нь Ардчилсан намын улстөрчдөөс нүүрсний хулгай, Хөгжлийн банк, автобусны хэргээс нэгийг нь ч шүүрээд авчих анхиатай улстөрч үзье гэсэн ч алга даа. УИХ-д сөрөг хүчнийг төлөөлж суугаа бүхэл бүтэн 11 гишүүн бүлэг байгуулчихаад сууж байгаа. Гэтэл бодит байдал дээрээ “Сөрөг хүчний үгийг сонсохгүй байна” хэмээн чуулганы хуралдаан дээр микрофоноо хаалгаад матрын нулимс унагааж, амаа үдүүлчих нүдэн балай чихэн дүлий сууцгааж байх.
Тэр байтугаа сонгууль дөхсөн энэ үед амиа борлуулж, довоо шарлуулсан шиг ээ, эрх баригчдыг царайчлан кнопны эрх мэдлээс хэтрэхгүй сууцгааж байгаа нь ч бодит үнэн болоод байна. Тиймдээ ч намын жирийн гишүүд нь хэнд ч тоогдохоо больж, Ардчилсан намыг дагасныхаа төлөө амьдрал нь ахидаггүй тогтоол ус шиг болчихоод гэлдэрч байгаа нь нууц биш юм.
Тэртээх 30 жилийн өмнө дүрэлзсэн хүсэл, мөрөөдөлтэй хэсэг залуус Монголчуудыг ийн эрх, эрх чөлөөнийхөө төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж, өнөөдрийн ардчилсан Монгол Улсыг бүтээсэн. Харин тэд 30 жилийн дараа энэ байр сууриа “Ах” намынхандаа тавьж өгөөд, өөрсдөө улс төрийн давцангаас бүр мөсөн буух дээрээ тулаад байна.
Ирэх сонгуулиар ахиад үнэмлэхүй ялагдал хүлээвэл ардчилсан үзэл санааг дэмжигч мянга мянган гишүүдийнхээ урам зоргийг тэр чигт нь үгүй хийх нь
| АРДЧИЛСАН НАМЫГ ДАГАСНЫХАА ТӨЛӨӨ ЖИРИЙН ГИШҮҮД НЬ АЖИЛ Ч ҮГҮЙ, АЛБАН ТУШААЛ Ч ҮГҮЙ ХОЦОРЧ БАЙНА ДАА |
|
АТГ: Эрүүгийн 983 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2026-05-19 17:38:49
2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ
2026-05-19 16:15:41
Кураш бөхийн УАШТ-д “Тэргүүн хүчтэн” дэвжээ тэргүүлэв
2026-05-19 15:55:29
Нийслэлийн боловсролын салбар цахим гэрээний шилжилт хийж хоёр сая хуудас цаас хэмнэжээ
2026-05-19 14:00:25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
2026-05-19 13:30:34
ЦЕГ: Хог ачиж байхдаа гавлын яс олдохоор нь машиныхаа ард зүүсэн гэх байдал тогтоогдсон
2026-05-19 13:24:13
Б.МӨНХБАТ: Туулын хурдны замтай холбоотой асуудалд шийдэл гаргана
2026-05-19 12:50:14
С.Янжиндулам таеквондо-гийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-05-19 12:07:02
ХОТЫН ДАРГАД ЯРИГДАЖ БУЙ Б.ПҮРЭВДАГВА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-19 12:02:40
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-05-19 10:43:04
2026-05-19 09:25:50
2026-05-19 08:53:20
2026-05-19 08:35:19
Чех Улс хүүхдэд олгох эцэг, эхийн тэтгэмжийг нэмэгдүүлэв
2026-05-19 08:23:38
Оттава дахь Монгол хүүхдүүд “ГРУВИ ЮРТС” танилцах аялал хийв
2026-05-19 07:52:24
2026-05-19 07:35:00
2026-05-19 07:30:00
Монгол Улсад Азийн таеквондо-гийн холбооны чуулган боллоо
2026-05-19 07:20:00
МҮОХ-ныхон Япон Улсын Элчин сайдтай уулзалт хийв
2026-05-19 07:10:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-05-19 07:00:00
МАН-ЫНХАН ЭРХ МЭДЛИЙН БЯЛУУГАА ХУВААЖ ДУУСААД, БҮХ ХУЛГАЙЧАА "ӨРШӨӨНӨ ДӨӨ"
2026-05-19 07:00:00
2026-05-19 07:00:00
НИТХ-ЫН ДАРГА Д.ИХБАЯРЫН ҮЕЭЛ НИЙСЛЭЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД ТОЛГОЙ ЦОХИЖ БАЙНА
2026-05-19 07:00:00
ҮХСЭН ХҮН ҮГ ХЭЛДЭГГҮЙ
2026-05-19 07:00:00
ТАЙЗНАА “ХАЙРЫГ ХАЙРЛА”, ДЭЛГЭЦНЭЭ “ГАРЫН ТАВАН ХУРУУ” ТЭРГҮҮТЭЙ ҮЗЭГЧДИЙН СЭТГЭЛД ХОНОГШСОН БҮТЭЭЛИЙН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-05-19 07:00:00
Х.НЯМБААТАР: Нийслэл Улаанбаатар хотыг 950 хоног удирдсан байна, нийслэлчүүддээ баярлалаа
2026-05-18 19:03:46
Ж.БАТЖАРГАЛ: Санал тоолдог хар машины ашиглалтын хугацаа дууссан, хөрөнгө нь 2026 оны төсөв дээр байгаа
2026-05-18 16:22:02
Б.ЭНХБАЯР: МАХНЫ ҮНИЙН ӨСӨЛТӨД ЗОРИУДААР НӨЛӨӨЛСӨН ХЭМЭЭН Х.НЯМБААТАР ДАРГЫГ ОГЦРУУЛСАН
2026-05-18 16:00:22
2026-05-18 15:05:34
“GS25” таван нас хүрлээ
2026-05-18 12:06:05
2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад орууллаа
2026-05-18 09:37:06
ЖҮЖИГЧИН Э.БАТХҮҮГИЙН ЭРГЭН ИРЭЛТ
2026-05-18 08:17:31
0132 ДУГААР АНГИЙН ДЭД АХЛАГЧ Б.ТЭМҮЖИНГИЙН ДОЛООН БАЙЛДАГЧИЙГ ХЭРЦГИЙГЭЭР ЗОДОЖ, ЯРГАЛСАН ХЭРГИЙГ ХХЕГ-ЫНХАН НУУЖ БАЙНА
2026-05-18 08:04:07
2026-05-18 07:39:38
Арслан цолны хүндэтгэлийн барилдаанд Ц.Содномдорж арслан түрүүлэв
2026-05-18 07:10:00
ТӨРД “М СИ ЭС” ГРУППИЙГ ТӨЛӨӨЛЖ СУУГАА УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР “ПЕТРОВИС”-ТЭЙ ХАЛААС НЭГТЭЙ
2026-05-18 07:00:17
ХУУЛЬЧ Б.ЦЭНД-АЮУШ: 1072 хувьцааны өвийн хөдөлгөөний бүртгэл хийхийг зөвшөөрч байгаа нь чухал шийдвэр болсон
2026-05-18 07:00:11
ОДООХОНДОО Н.УЧРАЛ ЯЛЛАА
2026-05-18 07:00:00
Ш.ХҮСЛЭН: ХҮҮХЭД НАСНЫ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЖ, “MISS MONGOLIA-2026” ТЭМЦЭЭНИЙ ТЭРГҮҮН МИСС БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-05-18 07:00:00
Ц.ЭНХЛЭН: Дөрвөн настайгаасаа бадминтоноор хичээллэсэн
2026-05-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |