-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛЬД ТАВЬСАН ДӨНГӨ ҮҮ, Ч.ХҮРЭЛБААТАРТ ТАВЬСАН ТЭЭГ ҮҮ-
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын хуульд гаднын иргэнд газрыг 60 жилээр ашиглуулж, 40 жилээр сунгана гэсэн заалт оруулахаар төсөл өргөн мэдүүлсэн ч, УИХ-аар хэлэлцүүлж чадалгүй хойшлуулаад байв. Тэгвэл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн газартай холбоотой асуудлыг энэ удаагийн парламентын босго давуулахгүй гэдгийг Их хурлын дарга мэдэгдчихлээ.
Мөн одоогийн хэрэгжиж байгаа хуульд заасан "Газрыг гаднын иргэнд 100 жилээр ашиглуулах, эзэмшүүлэх" заалтыг хүчингүй болгох тогтоолын төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлэх юм байна.
Ингэснээр улс төрд өрнөөд байсан газартай холбоотой дуулиан хэсэг намжих нь. Улмаар улс төрд хэзээнээс түнжин хагарч, ам зөрж ирсэн Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нарын нэг удаагийн хэрүүл хэсэг намжив бололтой. Улс төрд орсон цагаасаа л хэзээний таардаггүй байсан тэдний хэрүүл Хөрөнгө оруулалтын хуулийн газрын асуудлаас болж улам бүр өндрөө авсан.
Тэд удам угсаагаа шалгуулах дээрээ хүртлээ хоорондоо түнжин хагарсан. Гэхдээ энэ нь тэдний хоорондын маргаан өрнөсөн үү, улс төрийн том эрх ашиг байсан уу гэдэг нь иргэдийн дунд асуулт хэвээрэй үлдэж байна. Ямартай ч газрын асуудлаас болж одоогийн хэрэгжиж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт орж, хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлээд байсан Ч.Хүрэлбаатарын гэх тодотголтой хууль ч дахин хойшилж байна.
Хөрөнгө оруулалтын хуулийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар учирлаж, нэг уурлаж нэг үзээд ч хуудуутай байсан нь илчлэгдсэн үү, ямартай ч энэ паралментын үед хэлэлцүүлэхгүй гэдэг нь тодорхой болов. УИХ-ын даргын өнгөрсөн даваа гарагт хийсэн мэдэгдлийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талд үйлчилсэн гэж хардах нэгэн ч байна.
Хэрэв зээ тийм байсан бол Эдийн засгийн хөгжлийн сайд гараа хумихаад, чихээ бөглөөд чимээгүй суухгүй нь лавтай. УИХ-ын даргын мэдэгдлээс анзаарахад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд УИХ-ын дарга гээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөн тэр чигтэй газартай холбоотой заалт дээр санал нэгдсэн гэх. Тэгэхээр Эдийн засгийн хөгжлийн сайд хуулиа зүтгүүлэх санаа байвч, гартаа “дөнгө”-тэй байгаагаас ялгаагүй болж байгаа юм.

“Хотгор шанага”-ын дуулианаас хэл амтай ч хэрэг хүлээлгүй "мултарч" чадсан Ч.Хүрэлбаатар сүүлийн хэдэн жил Их хуралд Увсаас ногоон гэрлээр сонгогдож ирсэн. Цаашлаад Засгийн газарт сайдаар томилогдож, “давхар дээл” хэдэнтэй нөмрөөд амжсан тэрбээр сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засгийг “базаж” эхэлсэн нь ч нууц биш. Ёстой л Монголын төр Ч.Хүрэлбаатарт өртэй юм шиг сайдын суудлаас хоцорч үзээгүй нэгэн юм. Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөс Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Сангийн сайд, Төсвийн байнгын хорооны дарга, Эдийн засгийн хөгжлийн сайд гээд сүүлийн хэдэн жил Монголын төсөв санхүүтэй холбоотой бүх албан тушаалд Ч.Хүрэлбаатар очиж, Монгол Улсыг нэг айлаар төсөөлбөл гол санхүүг нь баригч нь тэр байв.
Тиймдээ ч эдийн засагт орж байгаа хөрөнгө мөнгө сүүлийн жилүүдэд Ч.Хүрэлбаатарын гараар дамжиж ирсэн нь ч нууц биш юм. Ямарсайндаа "Тогтворжуулалтын сангийн мөнгө, Ирээдүйн өв сангийн хөрөнгө Ч.Хүрэлбаатарын гараар орсон" гэх шүүмжлэл ч улс төрийнхөн дунд өрнөж байлаа.
Ийн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбатар одоогийн парламентад баавар сууж, оруулсан хууль болгон нь саадгүй батлагддаг болсон нь ч нууц биш юм. Харин энэ удаад Хөрөнгө оруулалтын хууль нь Их хурлын босго давж чадалгүй өнжив. Харин ирэх сонгуулиар томсгосон тойргоос Ч.Хүрэлбаатар сонгогдож чадах эсэх нь эргэлзээтэй болж байх шиг байна. Өөрөөр бол Хөрөнгө оруулалтын хууль нь бүдэрсэн шиг Ч.Хүрэлбаатар томсгосон тойрог дээр бүдрэх нь гэх таамаг олны дунд хөврөх боллоо.
Нэг хэсэг Увсын МАН-ыг Ц.Нямдорж баздаг байсан бол одоо Ч.Хүрэлбаатар тэр чигт нь хөдөлгөлдөг болсон гэх яриа ч олны дунд гарах болсон. Увсын тойргоос өнгөрсөн удаагийн сонгуулиар Ардын намынхан олонх болж тэр чинээгээрээ төрийн албыг дөвхүүлсэн гэдэг. Түүгээр ч зогсохгүй Увсын төрийг албыг төрийн алба болтол хүч сэлбэж, цүнх баригчаас, дарга цэрэг хүртэл “Ургийн мод” цэцэглүүлсэн гэх нь бий.
Ингээд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй Увсын гишүүд тойргоо услах гээд тэрүүхэндээ завгүй байгаа сурагтай. Тэр байтугай нам дотор нь ч ширүүхэн өрсөлдөөн өрнөж байгаа гэх. Томсгосон тойргоор сонгууль хийх нь нам доторх гишүүдийн өрсөлдөөнийг нэмэгдүүлдэг гэж нэг бус удаа улс төр судлаачид сануулж байсан. Тиймдээ ч МАН-ынхан том, жижиггүй дотроо холхилдож, тойргоо тордох гээд хэрэндээ зүтгэж байгаа гэнэ.
Харин “Хотгор Шанага”-ын хэргээс “мултарсан” Ч.Хүрэлбаатар Хөрөнгө оруулалтын хуулиар бүдэрсэн шигээ сонгуульд бүрдрэх дээрээ тулж байх шиг байна.
| “ХОТГОР ШАНАГА”-ЫН ХЭРГЭЭС “МУЛТАРСАН” Ч.ХҮРЭЛБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛИАР БҮДРЭХ ҮҮ |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |