Маргаан дагуулсан гаднын иргэнд газар эзэмшүүлж, ашиглуулах асуудалд УИХ энэ хаврын чуулганаар цэг тавина гэдгээ мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгасан гаднын иргэнд газар эзэмшүүлэх, ашиглуулах хуулийн зүйл заалтыг энэ парламентын үед УИХ-ын босго давуулахгүй байх хуулийн төслийг ирэх хаврын отгон чуулганаар оруулж ирэх юм байна.
Цаашлаад УИХ-ын дарга газартай холбоотой, газар эзэмших ашиглах асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах болсноо ч зарлав. Гаднын иргэнд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудал иргэдийн хувьд хэзээний эмзэг сэдэв байсаар ирсэн. Тэр чинээгээр энэ асуудлаар улс төр хийх нь ч их. Энэ удаагийн парламентын үед гэхэд л Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй хамт газрын асуудал хэд хэдэн удаа орж ирээд УИХ-ын босгыг давж чадалгүй буцаж байгаа.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хугацааг дуусгахаас өмнө олны шүүмжлэл дагуулсан газрын асуудлыг энэ парламентын үед нэг мөр болгох том амбиц тээж яваа нь энэ бололтой. Нэг ёсондоо түүний энэ амбиц дараагийн сонгуульд оноо авч ирэх гол тактик болох нь гарцаагүй. Энэ талаар тэрбээр өчигдөр “Монгол Улсын иргэн Н.Номун-Эрдэнэ Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэхн, ашиглуулах тухай 2013 онд батлагдсан хуулийг хүчингүй болгох саналыг цахим өргөдлийн системд буланд байршуулж, долоо хоногийн хугацаанд 100157 иргэн дэмжиж, гарын үсэг зурсан. УИХ-ын нэгдсэн чуулганы Дэгийн тухай хуульд заасны дагуу иргэдийн засаглах эрхийн хүрээнд уг саналыг заавал авч хэлэлцэх, санал санаачилгыг холбогдох байгууллагуудад уламжлах хуультай. Тиймээс УИХ-аас иргэний санаачилгатай холбоотой буюу Газрыг 100 жилээр гадаадын иргэнд эзэмшүүлж, ашиглуулахгүй байх хуулийн төслийг санаачилж УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлж, Байнгын хороодын бүх дарга нар дэмжлээ. Тиймээс Хөрөнгө оруулалтын хуульд байгаа газрыг 100 хүртэл жилээр эзэишүүлж, ашиглуулахгүй байх хуулийн төслийг боловсруулж, Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн. Хаврын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл байдлыг хангаад байна. Мөн Газрын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуультай холбоотойгоор Газрын тухай хуулийн ашиглалт, хэрэгжилтийг шалгах зайлшгүй шаардлага байна. Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн ашиглалт, хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, Ашигт малтмалын зөвшөөрөл олголт түүний хэрэгжилт АМНАТ-ын тооллого төсөвт төвлөрүүлж байгаа орлогын тооцоо, Газрын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх нь зүйтэй гэж үзлээ. Иймд энэ асуудлаар Хяналт шалгалтын түр хороо байгуулж, уг асуудлыг нээлттэй сонсголоор хэлэлцэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Байнгын хороодын дарга нар, Засгийн газрын холбогдох бүрэлдэхүүнтэй байгуулж байна” хэмээн мэдэгдсэн.
УИХ-ын даргаар хоёр парламент дамжин ажилласан Г.Занданшатар зургаан жилийнхээ ажлыг дүгнүүлэх гээд хэрэндээ зүтгэж байгаа нь энэ бололтой. М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаа хүлээлгэж өгөхөд Г.Занданшатар УИХ-ын даргаар томилогдсон нь олны анхаарал татаж байлаа. Өөрөөр хэлбэл, тухайн үед 32, 33-ын бүлэглэлээрээ хуваагдчихсан байсан МАН-ынхны эгзэгтэй цаг үед томчуудаасаа тодорч гарч ирсэн нь улс төрийнхний таамгийг эвдэж байв.
Хэдийгээр намынхаа гишүүдийг бужигнуулж, улс төрд шуугиан тарих хүртлээ улс төрд “том” байж чадаагүй ч хоёр идэхгүй, хоосон хонохгүй гэгчээр алтан дунджийг барьсаар өдийг хүргэлээ.
Г.Занданшатарын ангийнхан дунд манлайлал үзүүлж, унтаа улс улс төрийг өөд татсан сүйхээтэй гишүүн ч байсангүй. Гэвч өнгөрсөн зургаан жилийн хугацаанд түүний даргалсан парламентын гишүүд Үндсэн хулуьд хоёр удаа гар хүрч, олон жил дуншсан ч парламентын босго давж чадаагүй хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулсан. Цаашлаад цахим парламентыг бий болгож, чуулганыг цахимаар хуралдуулсан гээд парламентын түүхэнд тэмдэглэгдэх онцлох үйл явдал үлдэв. Үүнээс УИХ Хянан шалгах түр хороо байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлж, УИХ-ын нээлттэй сонсгол явуулах боломжтой болгосон Г.Занданшатарын гэх тодотголтой үлдэх гол амбиц болж үлдэж мэдэх юм.
Тодруулбал, 2020 оны сонгуулийн үр дүнгээр бүрдсэн парламентын гишүүд Хөгжлийн банк, нүүрсний хулгайн асуудлаар сонсгол явуулсан. Харин энэ хаврын чуулганаар “Ногоон автобус”-ны гэх, газрын асуудлаар сонсгол явуулж хаврын чуулганаа өндөрлүүлэх товтой байна. Нэг ёсондоо сонсгол явуулж, Түр хороо байгуулах ажил Г.Занданшатарын гэх тодтголтойгоор парламентын түүхэнд түүхэнд бичигдэх биз. УИХ-ын даргын үүргийг гүйцэтгэхдээ нөлөөтэй байж чадсан эсэх нь тун эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн зургаан жилийн хугацаанд санаачилсан ганц хууль болох Г.Занданшатарын гэх тодотголтой үлдэх НӨАТ-ын буцаан олголтыг таван хувьд асуудал өнөөдрийг хүртэл Их хурлаар орж чадаагүй л байна. Аргаа барьсан Их хурлын дарга хуулийн төслөө Их хурлаар оруулах гэж Сангийн сайдтай ам мурийж, чуулганы хуралдаанаа даргалахгүй орхиж гарч байсан удаатай.
| ПАРЛАМЕНТАД ТОГТООСОН Г.ЗАНДАНШАТАРЫН АМБИЦ |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |