Н.Номтойбаяр эвсэл байгуулж, улс төрд эргэн ирж байгаагаа саяхан зарласан. Өнгөрсөн сонгуулиар бие даан нэр дэвших эрхээ өвөртлөөд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хэцүү нэрт рүү ачигдсан тэрбээр энэ сонгуулиар даагаа нэхнэ. Нэхэх нэхэхдээ МАН-ын одоогийн удирдагч нарыг “Хорхойтой араандаа зууж”, нэхэл хатуутайхан үзэх гээд тун дуулиантай байгаа сурагтай Ирэх сонгуулиар дахин олонх болох гэж зүтгэж буй МАН-ынхан дунд тооцоолоогүй санал гарч ирсэн нь Н.Номтбаяр тэргүүтэй, Үндэсний эвслийнхэн байв.
Тэд МАН-ын саналыг хуваагаад зогсохгүй МАН-ын хуучин гишүүдийг нэгтгэж, МАН-д гомдогсод Үндэсний эвсэл рүү хошуураад эхэлсэн гэх. Өөрөөр хэлбэл, намдаа гомдсон МАН-ын хууччуул Н.Номтойбаярын эвсэлд нэгдэж, нэр дэвших эрхээ өвөртлөхөөр дугаарлаж эхэлсэн гэх яриа улс төрийн хүрээнийхэн дунд өрнөх боллоо. Түүгээр ч зогсохгүй Н.Номтойбаярын ард М.Энхболдын бүлэглэл хүчээ авч, М.Энхболд улс төрд эргэж ирэхээр бэлтгэлээ хангачихсан гэх. Дүү нартаа гомдсон М.Энхболд улс төрөөс бүр мөсөн яваагүй гэдгээ энэ сонгуулиар харуулахаар тунчиг завгүй яваа гэнэ.
Харин өнгөрсөн сонгуулийн өмнө дуулиан, шуугиантайгаар аавын хаалга татсан Н.Номтойбаяр гарч ирмэгцээ “Та бүгд сайн байна уу. “Улс төрийн хөл хорио”-нд 307, ажилласны шагналд 57 хоног авч хилс ялыг шоронд дуусгав. Надад итгэсэн баярлалаа. Таны зөв гэдгийг би удахгүй батална. Би та бүгдийн адил сураггүй болсон шударга ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улс төрөөр маш их цангаж байна” хэмээн мэдэгдэж, улс төрд дахин орж ирэхээ зарласан. Хэдийгээр хэцүү нэртээс гарч ирснээсээ хойш улс төрийн дуулиан шуугианаас хол, спорт сонирхсон шиг ээ явж байгаа тэрбээр сонгуулийн үеэр шинэ дуулианы эзэн болох бэлтгэлдээ ороод байгаа.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн сонгуулиас хойш чимээгүй байсан МАН дахь 32 бүлэглэл буюу М.Энхболд тэргүүтэй “60 тэрбумын” фракцынхан амь орох гээд улс төрийн уулзалтууд хийж, сэм уулзалдах болсон. М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаа хүлээлгэж эхэлснээс хойш намынхандаа гадуурхагдаж, олонх нь нэр дэвших эрхээ өвөртлөж чадаагүй. Нэг хэсэг нам дотроо сөрөг хүчин болох хүртлээ хүчтэй байсан 32 –ынхон ирэх сонгуулиар парламентад сөрөг хүчин болох том зорилготой байгаа гэх яриа улс төрийн хүрээнийхэн дунд өрнөх болов. Өмнөх сонгуулиар М.Энхболдын бүлэглэлээс олонхыг нь нэр дэвшүүлэлгүй хаалганы гадна үлдээж, Төрийн өмчит компанийн захиралд томилохыг нь томилж, ам хаасанд нь 32-ын бүлэглэлийнхэн ихэд дургүйлэхсэн гэх.
Түүнээс гадна Хөгжлийн банк, Нүүрсний хулгайд нэр холбогдож, туг тахиулсан хэсэг гишүүд Н.Номтойбаярын эвсэл рүү хошуурцгааж, найр тавьж эхэлсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны хэргээр шүүхээс ял сонссон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Н.Номтойбаяртай нэг танхимд ажиллаж байсан. Намынхан дундаа 32-ын бүлэглэлд багтдаг хэмээн сүүлд Хөгжлийн банкны хэргээр туг тахиулсан тэрбээр ирэх сонгуулиар Н.Номтойбаярыг бараадахаар хаяагаа манаад эхэлсэн гэдэг. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Д.Хянхярваа тэргүүтэй өнгөрсөн сонгуулиар нэр дэвших эрхээ хасуулсан МАН-ын гишүүд ирэх сонгуулиар Үндэсний эсвэлийг бараадах бэлтгэлээ базааж эхэлсэн байна.
Н.Номтойбаярын тэргүүлсэн Үндэсний эвсэлд АН-аас С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар нэгдэж магадгүй гэх таамагууд ч өрнөөд эхэлсэн.
МҮАН тэргүүтэй МҮНН зэрэг Үндэсний эвсэлд нэгээд буй намууд Н.Номтойбаяраар эвслээ удирдуулсан нь учиртай. Улс төрийн нөлөөллөөрөө дээгүүрт бичигддэг тэрбээр яалт ч үгүй Үндэсний эвслийн гол санхүүжүүлэгч болох нь. Үүнийг ч МАҮН-ыэ дарга Б.Цогтгэрэл зарлаж байлаа. Олон жилийн сонгуулиар ялагдал хүлээж, халаасны нам гэгдэж ирсэн МАҮН зэрэг УИХ-д суудалгүй намууд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр гишүүдийн тоо нэмэгдсэн даруйд парламентад суудал горилж эхэлсэн нь ч нууц биш. Тиймдээ ч цагтаа МАН-ын урдаа барьдаг залуучуудын нэг гэгдэж явсан Н.Номтойбаяр тэргүүтэй улстөрчдийг бараадаж, бөөрөнд нь наалдаж, суудал горилж эхэлсэн нь энэ бололтой.
Гэвч начир дээрээ улс төрийн жижиг намуудыг нэгтгэсэн Үндэсний эвсэлийн ард М.Энхболд тэргүүтэй нэгэн цагт МАН-ын хаан шиг явсан улстөрчид нуугдчихаад улс төрд ширүүхэн тоглолт өрнүүлэхээр бэлтгэлээ базааж байна. Ийн ирэх хаврын улс төр улам бүр сонирхолтой болох нь.
| Н.НОМТОЙБАЯРЫН АРААС М.ЭНХБОЛД УЛС ТӨРД ЭРГЭН ИРНЭ |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |