Хөхөө өвлийн хүйтэнд хөдсөн дээл, үнэгэн малгайтай таван улстөрч “Монголын улс төрд шудрага ёс тогтооно” хэмээн Төв талбайд гэр барьж, “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний жагсаал” гэгчийг зохион байгуулж байлаа. Одоогоос дөрвөн жилийн өмнө Монголд М.Энхболд тэргүүтэй МАНАН гэх айхтар том бүлэглэл төрд эзэн суучихсан, түүнээс нь болж Монгол Улс хөгжихгүй, хууль хяналтынхан тэр чигтэй МАНАН-гийн гар хөл болчихсон хэмээн тэмцэж байсан.
h
Үүний эсрэг одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэсэг нөхдийн хамт тэмцэж буйгаа илэрхийлж, М.Энхболдыг л улс төрөөс зайлуулчихвал Монгол Улс хөгжил цэцэглэлтийн дээд цэгтээ хүрч, нийгэмд шудрага ёс тогтох мэтээр ойлголт өгч байсан удаатай. Тэр байтугай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч, сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ, Чин үнэнч амрагтаа хэлж үзээгүй мөртлөө чиний төлөө үхье гэж эх орондоо хэлсэн юм” хэмээн шүлэглэж, “Шудрага тав” гэх бүлэг хүртэл байгуулж байв.
М.ЭНХБОЛДООС ХОЙШ МОНГОЛЫН УЛС ТӨРД ЮУ ӨРНӨВ
Гэтэл М.Энхболд тэргүүтэй улстөрчид улс төрөөс явж, халаагаа өгөөд даруй дөрвөн жил, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа тэргүүлээд гурван жилийн нүүр үзжээ. Улстөрчөөр бол нэг парламентад дөрвөн жил суугаад учраа мэддэг төрийн хүн болчихсон байх цаг хугацаа өнгөрчихсөн байна гэсэн үг. Харамсалтай нь, Ерөнхий сайд Л.Оюу-Эрдэнийн тухайн үед амлаж байсан шиг шудрага нийгэм энэ хугацаанд бүрдсэнгүй. Тэр ч бүү хэл, төрийн хулгай хэрээс хэтэрч, энгийн номхон иргэд энх цагт амиараа хохирох болсон нь энгийн үзэгдэл болов.
.jpg)
Улаанбаатарчууд зун нь усанд урсаж, өвөл нь утаанд угаартаж, сайд дарга нарын санаачилсан төсөл хөтөлбөрийн туршилт болж байгаа нь нууц биш. Төрийн албан төрлийн алба болж, төрийн худалдан авах үйл ажиллагаа хэдхэн улстөрч, хэдхэн бизнесмэнийн гарт оччихсон. Түүгээрээ төвсийн хөрөнгийг үргүй зардаг байдал газар авсан нь нууц биш. Түүнээс ганцхан жишээ дурдахад эрх баригч намынхан цар тахлын хэмнэлтийн төсөв хэмээн хүүхдийн мөнгөө хүртэл хасан байж 2023 онд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад жил 420 тэрбум төгрөг төсөвлөж, нийтийн тээвэрт нэгдсэн парк шинэчлэлт хийнэ гэж амлаж байлаа. Төрөөс төсөвлөсөн 420 тэрбум төгрөг төсвөөс аль хэдийнээ гараад явчихсан. Гэтэл нийслэлчүүд мөнөөх л утаа униар үнэртсэн хуучин, хөлдөө автобусандаа багталцахгүй замын түгжрэлд өдрийг барж байна.
ЭРХ БАРИГЧДЫН АМЛАЛТ БА ӨНӨӨГИЙН УЛС ТӨР
.jpg)
Өөрөөр хэлбэл, төрөөс зарласан сонгон шалгаруулалтад мөнөөх нийтийн тээврийн салбарт монополь болсон хэдхэн тээврийн компани шалгарч, төсвийн хөрнгөөр БНСУ-аас 30 жилийн өмнө үйлдвэрлэж байсан автобус оруулаад ирлээ. Тэр байутгай касситны оролттой хуучин автобусныхаа өнгийг будаж, арлын дугаарыг нь сольж байгаад ард түмэнд баригдчихлаа. Үүний хариуд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын дарга Д.Сумъяабазар, Хотын сайд Ж.Сүхбаатар нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нарыг сэлгэн томилов. Энэ мэтээр Монголын төр халаа сэлгээний ажил хийсээр дөрвөн жилийг барав. Тэр ч бүү хэл Үндсэн хуульд хоёр ч удаа гарч хүрч, эрх мэдэлд хүрэх бүх боломжийг ашигласан. Мөнөөх шударга ёсны тэмцэл, цэл залуу насны гал дөл, эх орон ч сэтгэл тунхаг төдий байсаар ард түмэн модоо барих дээрээ тулаад байна. Хэдэн жилийн өмнө ард түмний өмнө амлаж байсан ажлуудаас биелэлээ олсон нь тун цөөн. Уг нь бол эрх баригчдын амлсанаар өдийд бид нийслэлдээ метрогоор зорчиж, Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орчихсон, шатахуун, түлш хомстолд орохгүй байх байв. Эрдэнэбүрэн, Тавантолгой зэрэг цахилгаан станциудаа аль эрт босгочихоод дотоодоосоо эрчим хүчээ хангаж байгаа гээд даналзаж байх байлаа. Найман жил гацсан Дарханы зам бүрэн ашиглалтад орж, хоёр урсгалтай, дөрвөн эгнээ замаар саадгүй зорчих байв.
Түүхий эд, арьс шир боловсруулах үйлдвэрүүдээ ашиглалтад оруулаад монгол мал дэлхийд үнэлэгдэж, уул уурхайгаас гадна хөдөө аж ахуйн экспортоор төсвийн хөрөнгө оруулалтаа бүрдүүлэх байлаа. Хилийн боомтуудад хөрш орнуудтай хиллэх төмөр замаа барьчихсан нүүрсний экспортоор БНХАУ-ын гол түнш болох байв. Гэтэл М.Энхболдын бүлэглэл улс төрөөс буучихвал биелэлээ олчих юм шиг амлаж байсан эдгээр амлалтууд өнөөдөр ч гэсэн цаасан дээр бичсэн төлөвлөгөө хэвээр байна. Тэр байтугай эрх баригч намынхан сөрөг хүчнээ халаасандаа оруулж, өөрсдөө дотроо хэдэн тийш харчихаад эрх мэдлийн төлөө Монголын улс төрд “дайн” эхлүүлчихсэн. Эрх мэдлийн төлөөх эх адаггүй өрсөлдөөн дунд монголчууд нийтээрээ хохирч, үнийн өсөлт, инфляцад дарлуулсан иргэд хоногийн хоолоо арай хийж залгуулж байна. Монгол Улсын өрийн хэмжээ дэлхийд аюулын харанга дэлдэж, өнгөрсөн жил дефолт болох эрсдэлтэй хүртэл нүүр тулж байлаа. Ирээдүйдээ итгэх залуусын ганцхан мөрөөдөл гадаад улсад очиж амьдрах болж, хөгшчүүүд нь гудамжинд гуйлга гуйхаас наагуур шар нар бор хоногийг өнгөрөөж байгаа нь нууц биш.
| М.ЭНХБОЛДЫГ МОНГОЛЫН УЛС ТӨРӨӨС ЗАЙЛУУЛЧИХВАЛ МОНГОЛ ХӨГЖИНӨ ГЭСЭН ЯАСАН БЭ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ САЙД АА |
|
Олимпын уралдааны замд Б.Ачбадрах унах үед таяг нь хугарчээ
2026-02-14 13:28:10
ВАЛЕНТИНЫ БАЯРЫН СОНИРХОЛТОЙ БАРИМТ
2026-02-14 13:00:00
Ц.Раднаа гуай “Open Masters Games Abu Dhabi 2026”-аас 6 алтан медаль хүртэв
2026-02-14 12:07:07
Ган хайлуулах цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авахыг даалгав
2026-02-14 11:39:51
Дэлхийн “Шилдэг дөрвөн бөх”-ийн “Bishkek-2026” барилдаанд Т.Тулга түрүүллээ
2026-02-14 11:16:34
ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯРААР ҮЗЭХ ШИЛДЭГ ТАВАН КИНО
2026-02-14 10:00:00
“Монгол Улсын түүх 30 боть” бүтээх ажил эхэллээ
2026-02-14 07:10:00
Б.Ачбадрах “Милан-Кортина-2026” олимпын цанын 10 км-т уралдлаа
2026-02-14 07:00:00
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-02-14 07:00:00
ЭЦСИЙН АМЬСГАЛАА ТҮҮНИЙХЭЭ ГАР ДЭЭР...
2026-02-14 07:00:00
ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН
2026-02-14 07:00:00
ЯПОНД АМЬДАРДАГ “ӨНДӨР ЭЭЖ”
2026-02-14 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-02-14 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-02-14 07:00:00
Б.ЧАГНААДОРЖ: 2025 онд бид 72,1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс орон нутгийн төсөвт 246,6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь 33 жилийн түүхэнд дээд амжилт юм
2026-02-13 19:22:33
СОР-ын хуралд оролцогчдоос ямар төсөлд хөрөнгө оруулалт татах вэ?
2026-02-13 19:09:20
2026-02-13 17:17:00
Дарханы эрчим хүчний 2 дахь эх үүсвэр “ДДЦС-2”-ын ажлыг цэгцлэх үүрэг өглөө
2026-02-13 15:51:51
"Дархан төмөрлөгийн үйлдвэр " ХХК Хуст уулыг эдийн засгийн эргэлтэд оруулна
2026-02-13 15:28:57
Ч.Санжаадамба аварга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэнэ
2026-02-13 14:14:36
ЦДБЧ-ийн бүжигчид “GRAND AWARDS-2025” наадмын шагнал хүртлээ
2026-02-13 14:06:56
ЗУРВАС: Зүрхний гэрэл
2026-02-13 13:00:00
Өмнөд Солонгосын 17 настай охин Чой Га Он олимпын аварга боллоо
2026-02-13 12:37:16
Москва хотын Улсын консерваторит морин хуур бэлэглэв
2026-02-13 12:06:49
ХОСУУДАД САНАЛ БОЛГОХ БОЛЗООНЫ САНАА
2026-02-13 11:32:45
Бээжингийн олимпын "Баян ходоод" өвлийн олимпоос хүрэл медаль хүртлээ
2026-02-13 09:57:47
“Майдар бурхны авшиг” барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүллээ
2026-02-13 09:33:34
“Британи дахь Монголын түүх соёлын өв” ном хэвлэгдэн гарлаа
2026-02-13 07:20:00
Э.Ариунтунгалаг гүйлтийн цанын 10 км-ийн зайд уралдлаа
2026-02-13 07:10:00
ТАНИЛЦ: ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУНТАЙЖУУД
2026-02-13 07:00:00
2026-02-13 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-02-13 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-02-13 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-02-13 07:00:00
АМЬДРАХ, АВРАХЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ
2026-02-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |