Сонгуулийн өмнөх жилүүдэд төрийн албанд халаа, сэлгээ хийгдэж, намын дарга нарын хүрээллийнхэн том албан тушаалд очдог бичигдээгүй хууль манайд үйлчилж ирсэн. Өөрөөр хэлбэл, эрх мэдэлтнүүд сонгуулийн бэлтгэл ажлын урьтал болгож, төрийн албыг төвхнүүлж, гартаа оруулж аваад гол ажилдаа ордог байдал олон жил төрийн албанд өрнөлөө.
Тэгвэл ойрын өдрүүдэд энэ томилгоо нэлээд эрчимжиж, төрийн албанд халаа сэлгээний ажил нэлээд өрнөх бололтой. Түүний нэг нь яалт ч үгүй өнгөрсөн долоо хоногт өрнөсөн Цагдаагийн ерөнхий газрын томилгоо байв. Өөрөөр хэлбэл, сонгуулийн өмнө хууль хүчний байгууллагынхан хөлөө олж, ажлаа гартаа оруулах үүрэг хүлээж байгаа эхний ээлжийн томилгоо Цагдаагийн ерөнхий газраас эхэлсэн нь энэ.
Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын шинэ дарга Т.Сүхболд нь Хэнтийх бөгөөд Ерөнхий сайдтай нэг үе. Сонгууль ойртсон энэ үед элдэв жагсаал цуглаанаас эхлээд хууль хүчний байгууллагын үйл ажиллагаа эрчимжихтэй зэрэгцээд өөрийн хүнээ томилох зайлшгүй шаардлага үүснэ. Тиймдээ ч Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд албан томилгоо хийж, үүрэгт ажлыг өөрийн хүрээлэлдээ даатгаж өгсөн нь энэ байж. Уг томилгоог хийснээр хууль хүчний байгууллагынхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бүрэн мэдэлд очиж байгаа гэхэд ч хилсдэхээргүй боллоо. Тухайлбал, ШШГЕГ, ХХЕГ, ЦЕГ гэх мэтчилэн хууль хүчнийнхэн Хэнтийн гаралтай хурандаа нараар дүүрч байгаа нь илт байна.
Харин дараагийн томилгоог хаана хийх вэ гэдэг таамгууд ч олны дунд өрнөөд эхэлсэн байна. Үе үеийн Засгийн эрхийг баригчид Сонгуулийн ерөнхий хороонд томилгоо хийж, өөрт ашигтай хувилбараар сонгуулийн компанит ажил өрнөдөг нь нууц биш юм. Тиймдээ ч Сонгуулийн ерөнхий хороонд дараагийн томилгоог хийнэ гэх таамаг олны дунд байсаар байна. Гэхдээ Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болдыг томилуулна гэх яриа ч бий. Харин одоогийн дарга Н.Дэлгэрнаранг дэд даргаар ажиллуулах кампанит ажил өрнөж эхэлсэн гэх. Мэдээж ийм хувилбар байж болох ч Ерөнхий сайдад энэ нь тийм ч ашигтай хувилбар болж чадахгүй. Харин Ерөнхийлөгчийн хувьд “бай”-гаа оносон томилгоо болж байгаа юм. Тиймээ Ерөнхий сайд энэ томилгоог түр хойш тавьж, өөрийн хүмүүсээ саналд оруулах дараагийн хувилбарыг бодож эхэлсэн сурагтай.
Нэг ёсондоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн албыг төрлөх нутгийнхаа “ах, дүү” нараар төвхнүүлээд ээлжит сонгуулийн кампанит ажилдаа хуулийн байгууллагаас эмээлгүй орох бэлтгэлээ хэдийнэ хангачихлаа.
Харин одоо Үндсэн хуулийн цэцэд өөрийн багийн хүнээ оруулах сонирхол байгаа нь тодорхой. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнтэй. Хуулийн дагуу Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилох хуулийн зохицуулалттай.
Харин одоогийн байдлаар Цэцэд найман гишүүн үүрэг гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл, Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийг УИХ-аас үүрэгт ажлаас нь өнгөрсөн хавар чөлөөлсөн. Тэрбээр тэтгэвэрт гарах насанд хүрсэн, гэр бүлийн хүнээ асрах шаардлагатай байгаа тул Цэцийн гишүүнээс чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг УИХ хүлээн авсан юм. Одоогийн байдлаар Цэцийн найман гишүүнээс УИХ-ын санал болгосноор Цэцийн гишүүн Д.Одбаяр, Цэцийн гишүүн Ш.Солонго, Цэцийн гишүүн Г.Баясгалан нар ажиллаж байна. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр Цэцийн гишүүн Г.Туулхүү нар Үндсэн хуулийн цэцэд үүрэг гүйцэтгэж байна. Харин Улсын дээд шүүхийн санал болгосон Цэцийн даргаар Н.Чинбат, Д.Гангабаатар, Ж.Эрдэнэбулган нар ажиллаж байгаа юм. Үндсэндээ Ерөнхийлөгчөөс санал болгох нэг орон тоо Үндсэн хуулийн цэцэд сул үгүйлэгдэж байгаа гэж ойлгож болох нь.
Үүнээс гадна Үндсэн хуулийн Цэцийн дарга, Н.Чинбат, Д.Одбаяр нарын бүрэн эрхийн хугацаа энэ жил дуусгавар болж буй. Тодруулбал, тэд 2016 оны арваннэгдүгээр сард Цэцийн гишүүнээр томилогдож байв. Цэцийн дарга Н.Чинбатыг орлох орон тоонд Улсын дээд шүүхээс нэр дэвшигчдийг бүртгэхэд дөрвөн хүн нэрээ дэвшүүлсэн. Тодруулбал, хуульч Б.Гүнбилэг, Н.Отгончимэг, Ч.Тунгалаг, Х.Эрдэм-Ундрах нарын дөрвөн хүн Цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэн материалуудаа хүргүүлсэн байдаг. Тэднээс нэгийг нь л Улсын дээд шүүх Цэцэд суулгахаар УИХ-д санал болсноор УИХ-аар хэлэлцүүлэх юм.
Харин Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусч буй Д.Одбаярын тухайд хэзээ хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлэх нь тодорхойгүй байна. Түүнийг УИХ-аас нэр дэвшүүлж, томилсон. Цэцийн гишүүн Д.Одбаярын тухайд ч хараахан чөлөөлөгдөх хүсэлтэй гаргаагүй байгаа юм. Он дуусаж, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох хүртэл түүнийг хүлээж магадгүй гэх таамаг ч байна. Харин тэдний оронд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүмүүсээ оруулахаар дугаарлаж эхэлсэн сурагтай.
| ЕРӨНХИЙ САЙД ЭЭЛЖИТ ТОМИЛГООГОО ХИЙХЭЭР ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙГ ТОЙГЛОЖ ЭХЛЭХ ҮҮ |
|
Сагсан бөмбөгийн өсвөр үеийн “U11” насны улсын аварга өндөрлөв
2025-10-25 07:30:00
“БАХРЕЙН-2025”-ын элсний волейболд манай охидын баг шигшээ наймд шалгарлаа
2025-10-25 07:20:00
БГД-ийн үндэсний бөхийн баг хотын аваргын дэд байрт шалгарлаа
2025-10-25 07:10:00
“БАХРЕЙН 2025” наадмын таеквондо-гийн тамирчдын тулаан эхэллээ
2025-10-24 17:48:32
Дугуйчид “БАХРЕЙН-2025” наадмын холимог багийн төрөлд өрсөлдлөө
2025-10-24 17:40:12
Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж өгнө гэдэг хууль бус, худал ташаа мэдээлэл
2025-10-24 17:34:59
2025-10-24 17:30:10
2025-10-24 17:24:58
Эрчим хүчний гудамжны уулзварыг хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
2025-10-24 17:23:29
ХУУЛЬ БУСААР НОГООН ХАШ ОЛБОРЛОСОН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЛЭЭ
2025-10-24 16:59:53
Томуугийн эсрэг вакцинд хамрагдвал өвчлөх эрсдэлийг 76 хувиар бууруулна
2025-10-24 16:55:42
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд дөрвөн сарын хугацаанд хоёр сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо
2025-10-24 16:31:59
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих төслийн түншлэлийн гэрээ байгуулав
2025-10-24 15:33:16
“Ulaanbaatar MMC Energy” баг “Abu Dhabi World Tour” тэмцээнд өрсөлдөнө
2025-10-24 15:32:40
2025-10-24 15:00:00
Азийн залуучуудын “БАХРЕЙН-2025” наадмын өнөөдрийн хуваарь
2025-10-24 14:13:14
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: Өдий зэрэгт хүргэсэн багш нар минь тэнгэрээс хараад баярлаж байгаа хэмээн найдаж байна
2025-10-24 13:17:52
АРДЫН ЭМЧ Д.НЯМСҮРЭН: Авралын бурхадуудтай хамт ажиллаж өдий хүрсэндээ маш их баярлаж байна
2025-10-24 12:48:08
Залилангийн хэргээр 64 удаа эрэн сурвалжлагдаж байсан 33 настай эмэгтэйг саатуулжээ
2025-10-24 12:42:32
М:1А, Ү:24, Х:18 чиглэлийн замналд шинээр автобусны зогсоол нэмлээ
2025-10-24 10:56:09
Ц.Азжаргал, Өмнөд Солонгосын Sung Hyon Jang-тай тулалдана
2025-10-24 10:43:15
2025-10-24 10:25:43
Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилээр хасах санал хүргүүлжээ
2025-10-24 10:18:29
М.Мөнхгэрэл чөлөөт бөхийн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
2025-10-24 10:13:50
Азийн залуучуудын "БАХРЕЙН-2025"-ын таеквондо-гийн тулаан эхэлнэ
2025-10-24 09:37:15
2025-10-24 09:27:17
Нийт нутгийн 46 хувь цастай байна
2025-10-24 09:25:07
Манай волейболын баг, Саудын Арабын багт 3:1-ээр хожигдлоо
2025-10-24 09:16:18
СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина
2025-10-24 09:14:21
Сагсан бөмбөгийн баг Шанхайд болох Азийн оюутны аваргыг зорилоо
2025-10-24 08:43:56
Б.АМАРСАЙХАНЫ БҮТЭЭСЭН "ШАЛЗ"
2025-10-24 08:41:52
2025-10-24 08:36:21
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг Тайванийн багийг 21:11-ээр хожив
2025-10-24 07:40:00
Хүмүүжигчид хорих байгууллагын ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ
2025-10-24 07:30:00
Пара хөнгөн атлетикийн тамирчдад “361” брэндийн иж бүрэн хувцас гардууллаа
2025-10-24 07:20:00
Дэлхийн таеквондо-гийн холбооны Ерөнхий ассемблей боллоо
2025-10-24 07:09:00
“ОЮУ ТОЛГОЙ”-Д ТУХАЛСАН ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ГЭР БҮЛИЙНХЭН
2025-10-24 07:00:00
М.СОЛОНГО: БЭЛЛИДЭЙНС МИНИЙ ХУВЬД ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЙР, ГУНИГ, АЗ ЖАРГАЛ
2025-10-24 07:00:00
2025-10-24 07:00:00
УЛС ТӨРИЙН ДУУЛИАН ДУНД УЛСЫН ТӨСӨВ УТГАА АЛДАЖ БАЙНА
2025-10-24 06:59:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |