Л.Оюун-Эрдэнэ сайд нараа дагуулж хөдөөг зорьсон нь цахилгаан станц нээж, үйлдвэр үйлчилгээний үйл ажиллагаатай танилцах төдий ажил биш байжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд баруун аймгуудаар Засгийн газрын бодлого шийдвэр, үйл ажиллагаагаа танилцуулах далимаараа сонгуулийн кампанит ажлаа албан бусаар эхлүүлж явна. Цаашлаад аймгуудаа бүс бүсээр нь хувааж, энэ намар Засгийн газрын үйл ажиллагаагаа танилцуулах нэрээр тойргуудаа тордож, тарж унасан намынхаа нэр хүндийг сэргээх ажилд орчихсон ард түмнээс дэмжлэг авах гээд тун чиг завгүй байх нь ээ.
Ардчилсан намынхан алиалагч гаргаж, нэгнээ мэтгэлцээнд дуудан алиа алдаж байх хооронд Ардын намынхан ажилдаа орж, сонгуулийн “пи-ар”-аа эхлүүлчихлээ. Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймагт очиж, бүтээн байгуулалтын хэд хэдэн төслүүдтэй танилцаж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаатай танилцах зуураа намын “пи-ар”-аа хийгээд амжив.
Өөрөөр хэлбэл, МАН сонгуулийн кампанит ажлаа сэм эхэлж, баруун бүсийн аймгуудад намын бодлогоо танилцуулж яваагаа ийн мэдэгдэв. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамж, сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ авах, амьдрах, ажиллаж, хөдөлмөрлөх таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Монгол Улс, бидний амьдарч буй нийгэм бүгдэд тэгш хүртээмжтэй байж иргэн бүр улс орныхоо хөгжилд оролцоотой, нэгдэн нягтарч хамтдаа урагшлах ёстой. Ерөнхий сайд, МАН-ын даргын хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаана” хэмээн ам гарав.
Энэ бол МАН болон Л.Оюун-Эрдэнийн хувьд сонгуулийн том сурталчилгаа, ард түмнээс оноо авах том боломж болох нь ээ. Өөрөөр хэлбэл, нийгмийн зорилтод бүлгийнхэн аль ч шатны сонгуульд улс төрөөс ангид үлддэг ужгирсан тогтолцоо манайд үйлчилж ирсэн. Тэгвэл энэ удаад Ерөнхий сайд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг намын жагсаалтаар ногоон гэрлээр оруулна” хэмээн зорилтод бүлгийхнийг онцлосон нь сонгуулийн том пи-ар болох нь дамжиггүй болов.
Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар ирэх жил багаа удирдаж, намаа ахалж сонгуульд оролцох гээд хэрэндээ л шинэчлэл хийх гэж үзэж байна. Ингэхдээ тэд нам дотроо цусгүй “дайн” эхлүүлж, хууччуулаа “намнах”, шинэ үеийнхнийг бэлдэж эхэлсэн нь ийн нам дотроо том хагарал бий болгоод байаа гэх нь ч бий. Цаашлаад тэд намынхантайгаа үзэлцээд, гал усан дундуур туулаад ч хамаагүй ирэх сонгуульд ялалт байгуулах нь юу юунаас илүү чухал байгаа.
Ингэхдээ намын дарга Л.Оюун-Эрдэнэ “Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдийг намаасаа нэр дэвшүүлэхгүй. Тэр байтугай хөөх хүртэл арга хэмжээ авна” гэх амлалтандаа хүрэх гээд ард түмнээс дэмжлэг авах гээд зүтгэж яваа бололтой. Цаад агуулгаараа МАН-ын хуучин гишүүдээ базах, алдаан дээр нь дөрөөлж тойргоо суллах нэг технологи ч өрнөж байж мэдэх нь. Өөрөөр хэлбэл, МАН долоон жил төрийн эрхэнд сууж, Засгийн эрхийг барихдаа дахиж сонгогдохгүй болтлоо ард түмнийг хашраачихсан. Тиймээс хуучин гишүүдээ соёлтойгоор явуулж, дараагийн үеэ танилцуулах нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын намаа аврах найвдар нь болоод буй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ 30 жилийг эхлүүлнэ гээд ам гарчихсан. Тиймдээ ч хуучин улстөрчдөө Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэргээр шахаж, тойргуудаа чөлөөлж эхлээд байна. Тухайлбал, Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар Архангайгаас хоёр удаа сонгогдсон. Цар тахлын үед МАН сонгуульд ялах боломж өндөр байсны дээр тус тойрогт өрсөлдөөн бага, манлайлагч болох улстөрч ховор байсан нь тэднийг дахин сонгогдоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн Завхан, Увс, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх зэрэг дүүрэгт ч өрсөлдөөн бага байлаа. Тиймээс 100 чавганц уралдахад нэг нь түрүүлнэ гэдгийн үлгэрээр МАН-д боломж их байсан. Харин ирэх жилийн сонгуульд иргэдийн санал өөрөөр эргэх, тойргоо алдаж мэдэх нөхцөл байдал МАН-д хангалттай үүссэн. Тиймдээ ч МАН-ын гал тогоог баригчид шинэ хүмүүс зүтгүүж, шинэ бодлого уралдуулж, намынхаа хуучин багийг хуулж ирэх сонгуульд хүч үзэх бэлтгэлээ базааж эхэлсэн нь энэ байлаа.
| СОНГУУЛЬД БЭЛДЭЖ, ШИНЭ БАГАА БҮРДҮҮЛЭХ МАН-ЫН НАМРЫН УЛС ТӨР |
|
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |