Нийслэлд зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламж, хууль зөрчсөн газар олголтод цэг тавих шийдвэр гаргаж буйгаа өнгөрсөн баасан гарагт хотын дарга албан ёсоор мэдэгдлээ. Ингэхдээ Улаанбаатар хотын хэмжээнд хууль зөрчин газар олгосон, зориулалтын дагуу бариагүй 720 байршлын 1600 гаруй барилга байгууламжийн зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргав. Өөрөөр хэлбэл энэ хэмжээний барилгыг нурааж, газрыг нь улсын орлого болгоно гэдгээ энэ үеэр мэдэгдсэн гэсэн үг.
Энд мөнөөх авлига, хахууль өгч зөвшөөрөл олгосон байж болзошгүй гэгдэх олны анхаарал татсан барилгууд ч багтав. Улс төрийн томчууд ард нь нуугдсан байж болзошгүй гэгдэх “Авлига” хороолол буюу Акуа гарден хотхон, “S outlets” зэрэг барилгын нэрс ч багтсан байна.
.jpg)
Нийслэлчүүдийн хувьд энэ хэрэгжиж чадвал чухал шийдвэр. Харин хотын даргын хувьд өөр дээрээ гал дуудсан, улс төрийн хүндхэн цаг үетэй нүүр тулж буй хэрэг. Нэг ёсондоо нийслэлд газар олгосон гэгдэх намынхаа томчуудтай, үе үеийн хотын дарга нартай, дайн зарлаад зогсохгүй, Монголын толгой бизнесмэнүүдтэй нүүр тулж байгаа улс төрийн том сорил юм. Тухайлбал, Акуа гарданы ард УИХ-ын гишүүн асан Б.Чойжилсүрэн, “S outlets” ард Сүхбаатар дүүрэг дэх МАН-ын толгой бизнесмэн, Их засаг их сургуулийн ард УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал гэх мэтчлэн багтаж байгаа юм.
Мэдээж хотын стандартыг зөрчиж барилга барих зөвшөөрөл энгийн нэг аж ахуйн нэгж, иргэд олдоод байна гэж байхгүй. Аль эрх мэдэлтэй, мөнгөтэй нэг нь л тусгай зөвшөөрөл авч, зарим нь тусгай зөвшөөрлийнхөө зориулалтыг өөрчилж, дураараа дургина. Цаашлаад үе үеийн хотын дарга нарын асуудал яригдах том сэдэв яалт үгүй энэ болоод байна. Тиймээс л хотын дарга 1600 гаруй барилга байгууламжийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан нь эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй намынхаа томчуудтай дайн зарлаж байгаа болж таарах нь. Тэр байтугай намын томоохон санхүүжүүлэгч нарынх нь эзэмшлийн барилга байгууламжууд ч энд багтаж байгаа нь анхаарал татаж байна.
AQUA GARDEN, S.OUTLET, ШУНХЛАЙ ШТС-ЫН БАРИЛГЫГ БУУЛГАНА
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “2016 он хүртэлх архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцлах шийдвэр гаргаж байна. Хот байгуулалтын тухай хуулиар ногоон байгууламж 30 хувь, барилгажих талбай 70 хувь байна. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо цементэн хэсэг гээд байгаа. Хуулийн дагуу энэ хэсэгт аж ахуй нэгжүүд барилгажилт, ногоон байгууламжийг хийсэн. Хуульд тусгасан төлөвлөлтөөр аж ахуй нэгжүүд барилга барьж байгаа учир бурууг хувийн хэвшил рүү шууд өгч болохгүй. Засгийн газраас Ерөнхий сайд үүрэг өгч, усны онцгой хамгаалалтын бүсийг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гарсан. Ингэхдээ онцгой бүсийн 50, 100 метр дотор тусгай хэрэгцээнд авах эсэхээ судалгаанд үндэслэн хэрэгжүүлнэ. Усны онцгой хамгаалалтын бүсийн 50 метр дотор гурван объект өртөж байгаа. Эдгээрийг хуулийн хүрээнд шууд буулгана. Авлига хороолол буюу Aqua garden, S.Outlet, Шунхлай ШТС-ын барилгыг буулгана. Хууль зөрчсөн үйлдэл байхгүйг судалж, тогтоосон. Барилгыг албадан нураах зардлыг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, дараа нь эдгээр компаниудаар нөхөн төлүүлнэ. Цаашид газар олголт, гудамж зам талбай талбай, авто зогсоол зэргийг стандартын дагуу шийдвэрлэж ажиллах шаардлагатай” хэмээн мэдэгдээд буй.
“Үйл ажиллагаагаа эхлүүлчихсэн ч хууль зөрчсөн бол барилгын тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргаж болдог юм байна” гэдгийг ард түмэн харж авлаа. Нэг ёсондоо шийдвэр аль ч шатандаа хууль ёсны дагуу хэрэгждэг байх ёстой хууль зөрчсөн бол түүнийхээ хариуцлагыг хүлээх ёстой юм байна гэдэг итгэл найдвар ард түмний дунд төрж эхэлж байна. Гагцхүү энэ шийдвэр хэрхэн биелэлээ олж, хэрхэн хэрэгжих вэ гэдэг дээр л ард түмэн чих тавин хүлээж сууж байна даа. Ухаандаа хотын даргын үг хэр хүчтэй вэ гэдгийг одоо л ард түмэн харах нь. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гэх албан тушаал нийт 1.6 сая монголчуудыг удирдан чиглүүлж буй хариуцлагатай алба. Тийм дээ ч хотын даргын гаргасан шийдвэр хэлсэн үг нь төдий чинээ хүчтэй, олны анхаарлыг татаж байна гэсэн үг. Дан ганц хотын даргын албыг хашиж буйнхаа хувьд ч гэлтгүй нийслэл дэх МАН-ын даргын албыг хашиж байгаагийн хувьд улс төрийн чухал шийдвэрийг тэр гаргалаа. Өөртөө дуудсан галаа сөрж зогсох уу, асаж чадалгүй унтрах уу гэдэг чухал шийдвэрийн өмнө хотын дарга ирчихсэн гэсэн үг.
Өнгөрсөн хугацаанд зөвшөөрөлгүй газар олголт, хууль бус барилгын ажил цэцэглэсний гороор нийслэлчүүд үерт автаж, хотоороо усанд үйхэд хүрсэн. Тэр байтугай хэдэн зуун өрх орох оронгүй болж, хэдэн гарааны бизнес эрхлэгч хоолноосоо салж, хэд хэдэн халуун амь ч тасарсан харамсмаар цаг хугацаа өнгөрсөн. Тиймээс үүнээс илүү хохирол амсахгүйн тулд нийслэлд бугшсан зөвшөөрөлгүй газар олголт, хууль зөрчиж барьсан барилга байгууламжийг цэгцлэх цаг нь болсон.

Үнэхээр хэлсэн дээ хүрч, гаргасан шийдвэр нь биелэлээ олчихвол нийслэлд хотын стандартыг мөрддөг болохоор байна. Угтаа бол Д.Сумъяабазар даргын ил шийдвэр ард түмний хувьд дэм болох, ирээдүйд сургамж болох түүхэн шийдвэр болох нь ээ. Тиймээс хотын даргын ил шийдвэр хоосон амлалт, улстөрийн шийдвэр биш байгаасай. Цаашид энэ эхлүүлсэн ажлыг ажил хэрэг болгож, үргэлжүүлж чадвал, зөвшөөрөлгүй газар олголтыг, барилга байгууламжийн стандартыг мөрдүүлэх том ажлын эхлэл болгох нь. Цаашлаад зөвшөөрөлгүй барилгуудыг нурааж, барилга барих зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудад хариуцлага тооцдог шинэ жишгийг тогтоомоор байна. Уг нь МАН-ынхан шат шатандаа авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хэнийг ч өршөөхгүй намаасаа хөөнө гэх амлалт өгч байсан. Тэд эндээс эхлэлийг ч тэд тавьж мэдэх юм.
Яг л ийм байдлаар хаа хаана нь хуулийн хариуцлага ярьдаг болчихвол иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах боломоор хангагдах нь. Энэ амлалт сонгууль дөхсөн үед хоосон амласан улс төрийн амлалт биш байгаасай.
| ХОТЫН ДАРГЫН ГАЛ ДУУДСАН ШИЙДВЭР БИЕЛЛЭЭ ОЛОХЫГ ХАРАХ ҮЛДЛЭЭ |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |