- ҮЕРИЙН ГАМШИГТ ӨРТСӨН АРД ИРГЭДИЙН УЙ ГАШУУ, ХАРУУЛСАЛ ДУУСААГҮЙ БАЙХАД НИЙСЛЭЛИЙН ХУРАЛДААН ДЭЭР ХЭРЭЛДЭЖ, УЛСТӨРЖӨӨД СУУЖ БАЙГАА НЬ ЗҮЙД НИЙЦЭХ ҮҮ, Н.БАЯРМӨНХ ДАРГА АА-
Хариуцсан дүүрэг нь хэсэгхэн зуурын аадар борооны үеэр үерт автаж, хэд хэдэн хүний амь эрсдэж, иргэд эд хөрөнгөөрөө хохирчихоод байхад дүүргийн Засаг дарга нь намынхаа бодлого шийдвэрийг дэмжих гээд Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр тэнхээгээрээ хашгирч, тэр байтугай ёс зүйг авирлаж, төлөөлөгчийнхөө өөдөөс салаавч гаргаад сууж байгаа бичлэг олон нийтэд ил боллоо.
Тодруулбал, өчигдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар нийслэлийн төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж, энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүргийнхээ Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Тулгаттай маргалдаж, бие биенээ элдвээр хэлж байгаа нь үнэхээр ёс зүйгүй үйлдэл байв. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөлгч М.Тулгат “Ардчилсан намын зүгээс үерийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл сонсоё гэдэг хүсэлт тавьсан. Гэтэл та нар цаг бидэнд өгөөгүй. Өнөөдөр хотын дарга Д.Сумъяабазар ирсэн байна. Би иргэдийн дуу хоолой болж байгаа” гэхэд Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх ийн ёс зүйгээ аүйлдэл гаргахад нь М.Тулгат Баянзүрх дүүргийн Засаг дарга та наад салаавчаа иргэдэд гаргаж байгаа шүү” хэмээн маргаад амжив.
Гэвч тэд үерийн гамшиг тохиолдсон ард иргэдийн уй гашуу, харуулсал дуусаагүй байхад нийслэлийн хуралдаан дээр хэрэлдэж, биенээ элдэвлээд улстөржөөд завгүй сууцгааж байна. Бүхэл бүтэн дүүргийг хариуцаж байгаа төрийн алба хаагчаас гарахааргүй авирыг Н.Баянмөнх дарга гаргаж суугаа нь дэндүү увайгүй байлаа.
Өнгөрсөн хугацаанд Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэвлэлээр мөн ч их өөрийгөө магтуулах ажлыг хийсэн дээ уг нь. Түүнийг цахим орчинд “Зангаргатай, хийсэн ажилтай хэлэх үгтэй жинхэнэ төрийн алба хаагч” хэмээн магтаж, зангиа зүүсэн иргэдтэй уулзаж яваа постыг олон ч удаа цацсан. Харамсалтай нь өнгөрсөн нэг сар гаруй хугацаанд Баянзүрх дүүргийн Засаг даргын ажилд байгаль өөрөө дүнгээ тавьчихлаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн долдугаар сараас хойш нийслэлд орсон аадар борооны үеэр усанд автаж, хамгийн их хохирол амссан дүүргээр Баянзүрх дүүрэг тэргүүлж, жагсаалтын эхэнд бичигдэх болзлоо хэдийнэ хангачихаад байна. Гэтэл үерийн талаар мэдээлэл өгөхийг шаардсан төлөөлөгчийнхөө өөдөөс ёс зүйгүй авирлаж, жинхэнэ зангараггүй улстөрч гэдгээ олон нийтийн өмнө тэр өөрөө зарлачихав.

Тэр байтугай цар тахлын үед улс даяараа өндөржүүлсэн бэлэн байдлын мэдээллийг нэг эх сурвалжаас хүргэж байхад дүүргийнхээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өөрийгөө суртчилсан даа. Гэвч өнөөдөр түүний хийсэн ажил, хэлсэн амлалтанд нь байгаль өөрөө дүн тавьчихлаа. Уг нь эрх баригч намынхан өнгөрсөн хоёр удаагийн сонгуульд ялалт байгуулахдаа “Хамгийн ёс зүйтэй, хариуцлагатай алба хаагч нарыг Засаг дарга болон удирдах албан тушаалд томилно” гэх амлалт өгч байсан санагдана. Тэгвэл энэ мэтээр бүхэл бүтэн дүүрэг удирдаж байгаа дарга нар ёс зүйгүй авирлаж, ард түмнээ тохуурхаж байгааг юм гэж үзэх вэ дарга нараа. Ард түмний амьдрал амь наана там цаана байхад Ардын намын дарга нар мөн ч аархуу байгаа нь эндээс харагдаж байна. Ардын намын дарга нар энэ мэтээр аархаад эхэлэхээрээ л ард түмэнд дүнгээ тавиулдаг даа.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Н.БАЯРМӨНХ ГЭЖ ХЭН БЭ
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нь 2020 оноос хойш тус дүүргийн даргаар ажиллаж байна. Тэрбээр урьд нь мөн зодоон, цохионы хэрэгт нэр холбогдож, олон нийтийг шуугиулж амжсан нэгэн. Өөрийгөө Баянзүрх дүүргийн унаган иргэн хэмээн тодорхойлдог тэрбээр 2012 оноос хойш дүүрэг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилллаж байгаа. Түүний ажлын товч намтрыг танилцуулахад 1992 онд Дархан хотын Цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан. 2008 оноос МАН-ын Бага хурлын гишүүн болсноор орон нутгийн сонгуульд өрсөлдөн, БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч болсон, 2012 онд тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр, 2016 онд дүүргээсээ НИТХ-ын төлөөлөгчөөр тус, тус сонгогдон ажиллажээ.
Тэрбээр 2011-2012 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, 2016 онд Монгол наадам цогцолбор орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргаар томилогдон ажиллаж байжээ. Тэрбээр одоогийн УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн зөвлөхөөс дүүргийн Засаг дарга болж, халааг нь авсан нэгэн юм.
6.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРОН СУУЦ, 1.2 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЭГДЭХ ГАЗАРТАЙ Н.БАЯНМӨНХИЙН ХӨРӨНГӨ ОРЛОГЫГ МЭДҮҮЛЭГ
1990-1992 он Дотоодын цэргийн 05 дугаар анги байлдагч түрүүчээс ажлын гараагаа эхлүүлж, 1992 он Дархан хотын Цагдаагийн хэлтэст. Эргүүлийн цагдаагийн алба хаагаар ажиллаж байсан түүний хөрөнгө орлого хэдэн тэрбумаар яригддаг, чамгүй хөрөнгөтэй нэгэн аж. Тэрбээр 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нийт 296 сая төгрөгийн хөрөнгөтэй, гэр бүлийн орлого нь 369 сая төгрөг хэмээн мэдүүлж байжээ. Мөн тэрбээр зургаан 6.5 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн гурав, үйлчилгээний зориулалттай гурван орон сууцтай аж. 167 сая төгрөгийн үнэлгээ бүхий жийп болон туулах чадвар өндөр,Toyota, LEXUS RX330- 1 загварын автомашин 1.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий газартай хэмээн өнгөрсөн онд хөрөнгө орлогоо мэдүүлж байжээ.
Улмаар 65 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, ТИ Эйч Холдингс ХХК, Монголын цахилгаан холбоо ХК, Эрдэнэс таван толгой ХК-д хувьцаа эзэмшдэг хэмээжээ.

| АРДЫН НАМЫНХАН ААРХААД ЭХЛЭХЭЭРЭЭ Л АРД ТҮМЭНД ДҮНГЭЭ ТАВИУЛДАГ ДАА |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |