Торгон дээл өмсөж, тогос шиг гоёод найр наадмын хойморт хүндлүүлдэг хэрнээ хүнд хэцүү цагт хамраа ч цухуйлгахгүй алга болчихдог УИХ-ын эмэгтэй гишүүдийг хайж байна, энэ цаг үед.
Уг нь одоогийн УИХ-д 13 эмэгтэй гишүүн төрийн үйл хэрэгт оролцож, түмэн олныхоо өмнөөс шийдвэр гаргалцаж, хууль сахиулах үүрэг хүлээчихсэн. Тэр ч бүү хэл энэ том хариуцлагыг хүлээгээд бүхэл бүтэн гурван жилийн нүүрийг үзчихсэн байна. Гэвч начир дээрээ энэ удаагийн парламентын эмэгтэй гишүүдээс “Энэ л нэг зөв зүйтэй санаачилга гаргачихсан. Ийм л хууль хэрэгтэй хуулийг санаачлан батлуулчихсан. Эмэгтэй гишүүдийн нэгдэж нийлсэн энэ санаа Монголын ирээдүйд хэрэгтэй шийдвэр байлаа” гээд шүүрээд авчих нэг ч санаачилгатай, самбаатай гишүүн гарч ирсэнгүй, энэ гурван жилийн хугацаанд.

Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд орсон аадар борооны улмаас таван хүн үерийн усанд үйж, тэр дунд нь хоёрын хоёр бяцхан зүрх зогсов. Түүнчлэн нэг дүүргийн гурван хорооны иргэд тэр чигтэй усанд автаж, орох орон оочих аягагүй толгой өөд татах сэхэлгүй шавартай ноцолдож, усанд урссан гэрээсээ хүнд хэрэгтэй нэг аяга ч болов аваад үлдэх сэн гэсээр бүтэн хоёр өдөр амсхийх чөлөөгүй өнжлөө. Өнгөрсөн сарын хугацаанд аадар борооны улмаас үерийн гамшиг хаа сайгүй нүүрлэж, иргэд тэр дундаа бага насны хүүхдүүд амиа алдсан харамсалтай үйл явдал ээлж дараалан гарсан.(1).jpg)
Хэрэв зээ үнэхээр тийм сүйхээтэй эмэгтэй улстөрч байсан бол өнөөдөр энэ бүх байгалийн гамшигийг үед төр төлөөлж, хууль сахиулж байгаа хүний хувьд Засгийн газраас, хариуцсан алба хаагчдаас хариуцлага нэхээд даналзаад сууж байлаа. Үгүй ядаж, Засгийн газраас хариуцлага нэхэж чаддаггүй юм аа гэхэд “Ард түмний амьдралд дэм болъё” гээд уриалга гаргаад, улс төржсөн шоу хийгээд ч хамаагүй ард түмний нүдэнд өртчихсөн гүйж явах байв. Үгүй ядахнаа хэдэн мянган дагагчтай фэйж хуудас, твиттер хаяг дээрээ амиа алдсан хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө эмгэнэл ч болов гаргах байв. Гэвч хаврын чуулган хаахтай зэрэгцээд л УИХ-ын гишүүд “Хоёр яс саллаа” гэсэн шиг хэдэн тийшээ тарж, өнөөдрийг хүртэл нүдэн балай, чихэн дүлий чимээгүй алга болчихсон нь нууц биш юм.
Ийм л хүнд үед УИХ-ын гишүүд хаана нь чухам хариуцлага алдаж, хэний буруутай үйлдлээс ийм их хэмжээний хохирол гарав. Хэн үүнд хариуцлага хүлээх вэ гэдгийг шүүгээд, хэлэлцүүлээд ард түмэндээ дэм болог гэж сонгож, төрд төлөөлж явуулсан байлтай. Хатуухан хэлэхэд ийм нөхцөл байдалд УИХ-д эмэгтэй гишүүдийг ч сонгоод нэмэр байхгүй юм байна. Юун дэлхийн жишигт нийцэх, жендерийн тэгш эрхийг хангах, улс төрд эмэгтэй гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах.
Уг нь ийм хүнд цаг үед “Хүүхдийн эрх, хүний эрхийг соргогоор харж, асуудлыг эмэгтэй хүний холч ухаан, эх хүний нинжин сэтгэлээр шийднэ дээ. Түүнийхээ төлөө шийдвэр гаргана даа” гэж итгэсэндээ мянга мянган эхчүүд, ээжүүд УИХ-д эмэгтэйчүүдийг төрд төлөөлөл болгож явуулдаг байлтай. Гэтэл УИХ-д суугаа 13 эмэгтэй гишүүн кнопны эрх мэдлээс хэтрэхгүй, өөрийн гэсэн үзэл санаатай нэг ч үйл хийхгүй байсаар өдийг хүргэж байна даа.
Ийм хүмүүсээс иргэд улс төрийн манлайлал, улстөрчийн зангараг, горьдоод, хүлээгээд ч хэрэггүй юм байна. Үнэн хэрэг дээрээ үе үеийн Сонгуулийн хуулийг хэлэлцүүлэхэд манайх эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэхийг зорьж, сонгууль болгоноор эмэгтэй гишүүдийн тоог нэмэх, жендерийн тэгш харилцааг хангах шаардлага тавьж түүнийх нь төлөө эмэгтэйчүүд тэмцэж ирсэн. Тийм дээ ч үе үеийн сонгуулиар эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдэж, анхны парламентад гуравхан эмэгтэй гишүүн байсан бол өдгөө 13 болж өссөн байна. Түүнчлэн 2012 оны сонгуулийн үеэс жендерийн тэгш эрхийг хангах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг ярьж, үр дүнд нь УИХ-ын 76 гишүүний 20 хүртэлх нь эмэгтэй байх шийдвэр гаргасан бол өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эмэгтэйчүүдийн квотыг 40 хүртэлх хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, 2028 оноос хэрэгжүүлэхээр болсон.

Харамсалтай нь, тэр итгэл, тэмцэл нь эцсийн дүндээ хэнд ч хэрэггүй, ямар ч үр дүнгүй байгаа нь эндээс бэлэхнээ харагдаж байна. Өөрөөр хэлбэл, дараа дараагийн сонгуульд дээр хэлсэнчлэн кнопны эрх мэдлээс хэтрэхгүй, томчуудынхаа гар хөл болчихсон, нийт ард түмний төлөө биш юм аа гэхэд хүүхэд эмэгтэйчүүдийнхээ төлөө ч дуугарч чаддаггүй бахь байдгаараа бусдаасаа ялгарахгүй эмэгтэй гишүүд Их хуралд суувал эмэгтэйчүүдийн квот нэмэгдээд ямар хэрэггүй, үр дүнгүй гэдгийн тод жишээ энэ боллоо.
Хэдийгээр байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулж, амаргүй цаг үеийг өнгөрөөж байгаа ч энэ цаг үед хэн үнээс илүү, сэтгэлийн дэм, урмыг үг хэрэгтэй байна.
Ийм хүнд цаг үед иргэдэд тулгамдсан асуудлыг нь тэр дор нь шийдэж өгөх боломж байдаггүй юм аа гэхэд “Хүнд цагт хамт байна, тэсээд гараарай” гээд сэтгэлийн дэм ч болов өгөх эмэгтэй гишүүд үгүйлэгдэж байна даа ард түмэнд. Үнэхээр л улс орны эрх ашгийн төлөө ажиллахад хүч нь хүрдэггүй хаагдмал, боогдмол байдаг бол энэ мэт нийгмийн жижиг асуудалд ч гэсэн анхаарал хандуулж, эмэгтэйчүүддээ улс төрийн манлайлал гэдгийг харуулмаар байна. Өөрөөр хэлбэл, ард түмэн тэр дундаа эмэгтэйчүүд, ээжүүд элдэв гамшиг, эрсдэлт өвчин, зовлонгийн ийм хүнд цаг үед хамгийн түрүүнд сэтгэл нь өвдөж, тусламжийн гар, энэрлийн сэтгэлээ ард түмэнд дэлгэх учиртай хүмүүс нь эмэгтэйчүүд байна гэж УИХ-д 13 эмэгтэй гишүүнийг илгээсэн юм шүү дээ. Уг нь бол УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд анх ард түмэнд ямар амлалт өгч, ямар сайн сайхан зүйл ярьж одоогийн эрх мэдэлд хүрсэн билээ. Хэлсэндээ хүрдэггүй юм аа гэхэд хүнлэг баймаар байна эмэгтэй гишүүдээ.
| ХЭЛСЭНДЭЭ ХҮРДЭГГҮЙ ЮМ АА ГЭХЭД ХАРИУЦАГАТАЙ БАЙЯ ЭМЭГТЭЙ ГИШҮҮДЭЭ |
|
Олимпын уралдааны замд Б.Ачбадрах унах үед таяг нь хугарчээ
2026-02-14 13:28:10
ВАЛЕНТИНЫ БАЯРЫН СОНИРХОЛТОЙ БАРИМТ
2026-02-14 13:00:00
Ц.Раднаа гуай “Open Masters Games Abu Dhabi 2026”-аас 6 алтан медаль хүртэв
2026-02-14 12:07:07
Ган хайлуулах цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авахыг даалгав
2026-02-14 11:39:51
Дэлхийн “Шилдэг дөрвөн бөх”-ийн “Bishkek-2026” барилдаанд Т.Тулга түрүүллээ
2026-02-14 11:16:34
ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯРААР ҮЗЭХ ШИЛДЭГ ТАВАН КИНО
2026-02-14 10:00:00
“Монгол Улсын түүх 30 боть” бүтээх ажил эхэллээ
2026-02-14 07:10:00
Б.Ачбадрах “Милан-Кортина-2026” олимпын цанын 10 км-т уралдлаа
2026-02-14 07:00:00
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-02-14 07:00:00
ЭЦСИЙН АМЬСГАЛАА ТҮҮНИЙХЭЭ ГАР ДЭЭР...
2026-02-14 07:00:00
ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН
2026-02-14 07:00:00
ЯПОНД АМЬДАРДАГ “ӨНДӨР ЭЭЖ”
2026-02-14 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-02-14 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-02-14 07:00:00
Б.ЧАГНААДОРЖ: 2025 онд бид 72,1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс орон нутгийн төсөвт 246,6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь 33 жилийн түүхэнд дээд амжилт юм
2026-02-13 19:22:33
СОР-ын хуралд оролцогчдоос ямар төсөлд хөрөнгө оруулалт татах вэ?
2026-02-13 19:09:20
2026-02-13 17:17:00
Дарханы эрчим хүчний 2 дахь эх үүсвэр “ДДЦС-2”-ын ажлыг цэгцлэх үүрэг өглөө
2026-02-13 15:51:51
"Дархан төмөрлөгийн үйлдвэр " ХХК Хуст уулыг эдийн засгийн эргэлтэд оруулна
2026-02-13 15:28:57
Ч.Санжаадамба аварга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэнэ
2026-02-13 14:14:36
ЦДБЧ-ийн бүжигчид “GRAND AWARDS-2025” наадмын шагнал хүртлээ
2026-02-13 14:06:56
ЗУРВАС: Зүрхний гэрэл
2026-02-13 13:00:00
Өмнөд Солонгосын 17 настай охин Чой Га Он олимпын аварга боллоо
2026-02-13 12:37:16
Москва хотын Улсын консерваторит морин хуур бэлэглэв
2026-02-13 12:06:49
ХОСУУДАД САНАЛ БОЛГОХ БОЛЗООНЫ САНАА
2026-02-13 11:32:45
Бээжингийн олимпын "Баян ходоод" өвлийн олимпоос хүрэл медаль хүртлээ
2026-02-13 09:57:47
“Майдар бурхны авшиг” барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүллээ
2026-02-13 09:33:34
“Британи дахь Монголын түүх соёлын өв” ном хэвлэгдэн гарлаа
2026-02-13 07:20:00
Э.Ариунтунгалаг гүйлтийн цанын 10 км-ийн зайд уралдлаа
2026-02-13 07:10:00
ТАНИЛЦ: ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУНТАЙЖУУД
2026-02-13 07:00:00
2026-02-13 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-02-13 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-02-13 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-02-13 07:00:00
АМЬДРАХ, АВРАХЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ
2026-02-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |