“...УИХ-ын нэгэн гишүүнийг “Хүрэлбаатар гишүүн ээ” гэж хэлд орлоо” гээд саарал ордноор нэг онигоо гарсан даа. Угтаа бол өнгөрсөн гурван жилийн хугацаанд нам жим байсан УИХ “амь” орж, хэнд ч танигдаагүй гишүүд нь хэлд орж эхэллээ, саяхнаас. Дөрвөн жил төр түшилцэж, түмэн олныг төлөөлж суух 76 гишүүн дунд байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй, ганц ч үг ганхийдэггүй хэлгүй гишүүн олон бий. Шинэ парламент бүрдээд гурван жил, ээлжит чуулган зургаан удаа, ээлжит бус чуулган хэд хэдэн удаа хуралдаад, төрд сонгогдсон гишүүд аль хэдийнэ учраа олохтойгоо болсон байтал ард түмний нүдэнд өртөөгүй, өртөх нь битгий хэл нэрийг нь ч мэдэхгүй гишүүн цөөнгүй байгаа.
Угтаа бол дөрвөн жил ард түмнийг төлөөлж, хууль батлан, иргэдийнхээ дуу хоолойг төрд хүргэх үүрэгтэй түшээд ажлаа хийхгүй, үүргээ гүйцэтгэхгүй байгаагийн илрэл нь хэнд ч танигдахгүй гурван жилийг давах юм байна. Тэд зөвхөн сонгогдсон тойрогтоо цөөн хэдэн төгрөг тусгуулаад, хэл ам татлалгүй өөр өөрийн фракцынхаа үзэл баримтлалыг дагаад, хуулийн төслүүдийг кнопдоод суух үүрэг хүлээж сууна. Үндсэндээ бол тэд томчуудынхаа гар хөл болж, хүссэн хуулийн төслийг нь дэмжих, дэмжихгүйн үүрэг л хүлээчихсэн гар, хөл нь тушаатай “амьгүй” албатууд гэсэн үг. Дөрвөн жилийн бүрэн эрхийнхээ хугацаанд нэг хууль санаачлах нь битгий хэл хуралдаандаа суухгүй, хувийн бизнесээ божийлгож аваад л алга болчихдог увайгүй төрх улс төрд улиг болтлоо ужгирчээ.
Уг нь бол парламентын засаглалаараа тойрог тус бүрээс сонгогдсон гишүүд нийт ард түмний эрх ашгийг хамгаалах, хууль санаачлах, хууль боловсруулах, хуулийн төсөл батлах үүргийг гүйцэтгэнэ. Тиймдээ ч ажлаа мэддэггүй эрх дархтнуудаас хариуцлага нэхэх эрх ард түмэнд бий. Саарал ордонд УИХ-ын гишүүн гэгдээд гурван жилийн нүүр үзсэн ч байгуулсан гавьяагаараа битгий хэл тарьсан балгаараа ч олонд танигдаагүй, үзэгддэггүй гишүүдийг танилцуулъя.
БАЯН-ӨЛГИЙН НАМЗХ-ООС УЛС ТӨРД ОРЖ ИРСЭН АВАРГА ТАРИАЛАНЧ Т.АУБАКИР

Өнгөрсөн удаагийн ээлжит сонгуульд Баян-Өлгий аймгийн МАН-аас “битүү морь” болж, Их хуралд дэвшсэн нь тус аймгийн НАМЗХ-ын дарга Т.Аубакир байв. Уг нь намаас нэр дэвшүүлэх гишүүдийн нэр яригдаж эхлэхэд тус аймагт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд асан Ж.Саулег УИХ-д дэвшүүлнэ гэж байсан. Гэвч намын Бага хурлын дараа Т.Аубакирыг нэр дэвшүүлэхээр болсныг танилцуулсан. Ингээд 2020 оны ээлжит сонгуульд Т.Аубакир гишүүн Баян-Өлгий аймгаас сонгогдож, төр түшилцэх эрхээ олж авсан билээ. Төр түшилцээд гурван жил болсон Т.Аубаукир гишүүн өдгөө ч УИХ-ын гишүүн гэдгээрээ олонд танигдаж амжаагүй л явна.
Түүний аав Тилеухан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын уугуул ч Сэлэнгэ аймагт ажиллаж, амьдарсан гэдэг. Т.Аубакир нь газар тариалангийн салбарт 20 гаруй жил ажилласан “Тариан цацал” ХХК-ийг хариуцан ажиллуулж байжээ.
Улс төрд бол Т.Аубакирыг ураг төрөл, хамаатан садныхаа нөлөөгөөр орж ирсэн гэх нь бий. Энэ талаар ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Сауле УИХ-ын сонгуулийн үеэр “Т.Аубакир бол УИХ-ын гишүүн Г.Солтаны төрсөн ахынх нь хүүхэд. Х.Баделхан гишүүний эгчийнх нь хүүхэд. Сүүлийн эхнэр нь УИХ-ын гишүүн асан А.Тлейханы хамаатны хүүхэд юм. Баян-Өлгийн Засаг дарга А.Гылымхан нь Х.Баделхантай нэг удмын хүмүүс. Энэ мафийн сүлжээ намайг унагасан” хэмээж байв.
Ц.НЯМДОРЖИЙГ “УНАГАЖ”, ИХ ХУРАЛД СОНГОГДСОН Д.БАТЛУТ
.jpg)
Өнгөрсөн удаагийн сонгуулиар нэг бие даагч, МАХН-аас нэг, МАН-аас нэг гишүүн сонгосон аймаг нь Орхон байлаа. Харин МАН-аас торойж сонгогдсон, сонгогдох сонгогдохдоо Ц.Нямдоржийг “унагаж”, сонгогдсон дуулиантай гишүүн бол П.Батлут. Гэхдээ тэр Их хуралд гурван жил болсон ч өнөөдрийг хүртэл олонд танигдаагүй сул гишүүний нэг хэвээр байна.
Орхон аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа Тамгын газрын ажилтнуудаа байр өгсөн хэрэгт холбогдож багагүй дуулиан тарьж явсан нэгэн. Ингээд зогсохгүй Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж, хугацаандаа төлөөгүй торгуулийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх хууль санаачлан иргэдийн дургүйцлийг хүргэсэн ч өдгөө түүнийг гишүүнээр нь мэддэг, адаглаад гишүүний хувиар хийсэн ажлаар нь танимхайрах ч хэмжээнд танигдаагүй л явна.
1992 оноос хойш 2020 он хүртэл тасралтгүй УИХ-д сонгогдож, ажилласан Ц.Нямдоржийг бут цохиж гарч ирсэн хэдий ч бүтэн гурван жилийн хугацаанд тэр олны хүлээлтэд хүрсэнгүй ээ.
ГУЯ ДАГАЖ, ХҮЗҮҮ БОЛСОН Э.БАТ-АМГАЛАН
.jpg)
Гуя дагаж хүзүү гэгч болж Их хуралд суусан МАН-ын гишүүд энэ парламентад цөөнгүй бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан гэгддэг. Ямар сайндаа л УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар жигтэйхэн уурлаж, “Чи энэ УИХ-д суугаад өдийг хүрэхдээ ердөө л Хүрэлбаатар гишүүн ээ гэж хэлд орлоо” хэмээн шүүмжлэх юм билээ.
НИТХ-ын төлөөлөгчөөс УИХ-ын гишүүн болтлоо дэвшсэн Э.Бат-Амгалан нь төрд ажилласан туршлагын хувьд тун нимгэн намтартай. Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргүүдийн нэгд тооцогдох Баянзүрхээс сонгогдсон тэрбээр өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд Их хуралд амаа үдүүлсэн гишүүдийн нэг байв. Харин саяхнаас түүнийг дуу орж, нийслэлийн төсөвт нэлээд анхаарах болсонд ахмад гишүүд нь ихэд дургүйцэж, хорхойтой араанд нь зуугдсан гэх бор шувуу нисэх болжээ.
Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанд согтуу оролцож, Б.Пүрэвдорж гишүүнийг ална хэмээн хуралдаан үймүүлж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гишүүдийг маргааныг зохицуулсан гэх шуугиан дэгдэж байлаа. Энэ талаар тэрбээр “Би согтуу байгаагүй. Огт архи уудаггүй. Тэр үед найтааж байхад зураг авчихсан байна лээ” гэх тайлбар өгч, өөрийгөө өмгөөлж “хэлд” орсон билээ.
НАМ ДАГАВАЛ АМ ТОСДОХ Г.ГАНБОЛД

Өвөрхангай аймгийн Холбооны газрын гол шугамын монтёр, “Скайтел” ХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын менежер, Өвөрхангай аймгийн ИТХ төлөөлөгч, Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажилласан гэх нимгэн намтартай, ч нам дагасны хүчинд Их хурлын гишүүн болтлоо дэвшсэн нэгэн бол Г.Ганболд. Их хуралд орж ирсэн ч ахмад гишүүдийнхээ харцаар хөдөлдөг гэх Г.Ганболд мөн л улс төрд танигдаагүй, хэлгүй гишүүн билээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ховорхон үзэгдэх түүнд Өвөрхангайхан тийм ч ам сайтай биш сурагтай. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө авлигын хэрэгт холбогдож, дуулиан тарьсан нь нэр хүндэд нь багагүй нөлөөлсөн биз ээ.
АМАА ҮДҮҮЛСЭН ГИШҮҮН Т.ЭНХТҮВШИН

Тойрогтоо танигдсан ч ард түмэнд танигдаагүй, “хэлгүй” гишүүдийн буухиаг Дорноговь аймгаас сонгогдсон Т.Энхтүвшин гишүүн үргэлжлүүлж байна. Аймгийн Засаг дарга болон НМХГ-т дарга гэх мэтчилэн төрд ажилласан туршлага нь бусад гишүүнээсээ арай илүү ч Их хуралд орж ирснээсээ хойш амаа үдүүлсэн аятай ирцээ бүртгүүлж, кноп дардаг, төрийн ажлаас хойш суудаг гэмээр гишүүдийн нэг нь Т.Энхтүвшин болоод байна. Хоёр жил гаруйн хугацаанд Их хурлын гишүүнээр ажиллахдаа тэр бусадтайгаа хамтран таван хуулийн төсөл санаачлан Их хуралд өргөн бариад байгаа юм байна. Гэсэн ч түүний нэр өнөөдрийг хүртэл үзэгдээгүй гишүүдийн жагсаалтын дээгүүрт давхиж явна.
ГАЙ Ч ҮГҮЙ, ГАВЬЯА Ч ҮГҮЙ Ж.БАТЖАРГАЛ

Төв аймгаас Их хуралд шинээр хоёр гишүүн орж ирсний нэг нь Ж.Батжаргал. Өнжүүлийн Батжаргал нэрээрээ аймагтаа танигдсан тэрбээр ИТХ-ын төлөөлөгчөөс аймгийн Засаг даргын суудалд очиж, удалгүй Их хурлын гишүүн болж дэвшсэн зайтай эр. Түүнийг МАН дотроо М.Энхболдын хүн гэх нь ч бий. Мөн л Их хуралд үзэгдэл болсон гишүүдийн нэг.
Эдийн засагч мэргэжилтэй тэрбээр Их хуралд сууснаасаа хойш мэргэжлийнхээ ур чадварыг төдийлөн олонд харуулж чадаагүй явна. Харин тойргоо усалж, дахин сонгогдох аргаа бодсон уу, эсвэл хүч хүрч дуугарах сэдэв нь тэр байв уу ямартай ч газар тариалан, хөдөө аж ахуйн асуудлаар хааяа нэг дуугарч харагдах болсон. Их хуралд орж ирснээсээ хойш гай ч тариагүй, гавьяа ч байгуулаагүй гишүүдийн нэг нь Ж.Батжаргал.
| “ХЭЛ”-ГҮЙ ГИШҮҮД ЯРЬЖ ЭХЛЭХ ЦАГ |
|
“БАХРЕЙН 2025” наадмын таеквондо-гийн тамирчдын тулаан эхэллээ
2025-10-24 17:48:32
Дугуйчид “БАХРЕЙН-2025” наадмын холимог багийн төрөлд өрсөлдлөө
2025-10-24 17:40:12
Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж өгнө гэдэг хууль бус, худал ташаа мэдээлэл
2025-10-24 17:34:59
2025-10-24 17:30:10
2025-10-24 17:24:58
Эрчим хүчний гудамжны уулзварыг хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
2025-10-24 17:23:29
ХУУЛЬ БУСААР НОГООН ХАШ ОЛБОРЛОСОН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЛЭЭ
2025-10-24 16:59:53
Томуугийн эсрэг вакцинд хамрагдвал өвчлөх эрсдэлийг 76 хувиар бууруулна
2025-10-24 16:55:42
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд дөрвөн сарын хугацаанд хоёр сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо
2025-10-24 16:31:59
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих төслийн түншлэлийн гэрээ байгуулав
2025-10-24 15:33:16
“Ulaanbaatar MMC Energy” баг “Abu Dhabi World Tour” тэмцээнд өрсөлдөнө
2025-10-24 15:32:40
2025-10-24 15:00:00
Азийн залуучуудын “БАХРЕЙН-2025” наадмын өнөөдрийн хуваарь
2025-10-24 14:13:14
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: Өдий зэрэгт хүргэсэн багш нар минь тэнгэрээс хараад баярлаж байгаа хэмээн найдаж байна
2025-10-24 13:17:52
АРДЫН ЭМЧ Д.НЯМСҮРЭН: Авралын бурхадуудтай хамт ажиллаж өдий хүрсэндээ маш их баярлаж байна
2025-10-24 12:48:08
Залилангийн хэргээр 64 удаа эрэн сурвалжлагдаж байсан 33 настай эмэгтэйг саатуулжээ
2025-10-24 12:42:32
М:1А, Ү:24, Х:18 чиглэлийн замналд шинээр автобусны зогсоол нэмлээ
2025-10-24 10:56:09
Ц.Азжаргал, Өмнөд Солонгосын Sung Hyon Jang-тай тулалдана
2025-10-24 10:43:15
2025-10-24 10:25:43
Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилээр хасах санал хүргүүлжээ
2025-10-24 10:18:29
М.Мөнхгэрэл чөлөөт бөхийн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
2025-10-24 10:13:50
Азийн залуучуудын "БАХРЕЙН-2025"-ын таеквондо-гийн тулаан эхэлнэ
2025-10-24 09:37:15
2025-10-24 09:27:17
Нийт нутгийн 46 хувь цастай байна
2025-10-24 09:25:07
Манай волейболын баг, Саудын Арабын багт 3:1-ээр хожигдлоо
2025-10-24 09:16:18
СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина
2025-10-24 09:14:21
Сагсан бөмбөгийн баг Шанхайд болох Азийн оюутны аваргыг зорилоо
2025-10-24 08:43:56
Б.АМАРСАЙХАНЫ БҮТЭЭСЭН "ШАЛЗ"
2025-10-24 08:41:52
2025-10-24 08:36:21
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг Тайванийн багийг 21:11-ээр хожив
2025-10-24 07:40:00
Хүмүүжигчид хорих байгууллагын ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ
2025-10-24 07:30:00
Пара хөнгөн атлетикийн тамирчдад “361” брэндийн иж бүрэн хувцас гардууллаа
2025-10-24 07:20:00
Дэлхийн таеквондо-гийн холбооны Ерөнхий ассемблей боллоо
2025-10-24 07:09:00
“ОЮУ ТОЛГОЙ”-Д ТУХАЛСАН ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ГЭР БҮЛИЙНХЭН
2025-10-24 07:00:00
М.СОЛОНГО: БЭЛЛИДЭЙНС МИНИЙ ХУВЬД ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЙР, ГУНИГ, АЗ ЖАРГАЛ
2025-10-24 07:00:00
2025-10-24 07:00:00
УЛС ТӨРИЙН ДУУЛИАН ДУНД УЛСЫН ТӨСӨВ УТГАА АЛДАЖ БАЙНА
2025-10-24 06:59:00
Нэг шуудай нь 3750 төгрөгийн үнэтэй шахмал түлшийг 15 мянган төгрөгөөр дамлан борлуулж байжээ
2025-10-23 17:52:37
Т.Баяр БАХРЕЙН-2025” триатлоны тэмцээнд 30-р байрт орлоо
2025-10-23 17:08:55
Монголын 3х3-ын баг Туркменистаны багийг 21:11-ээр хожлоо
2025-10-23 17:02:09
“АЛДАР” спорт хорооны удирдлагууд МҮОХ-д зочиллоо
2025-10-23 16:46:55
П.И.Чайковскийн "Цөмөөхэй" балет МУГЖ Д.Алтанхуягийн дэглэлтээр тайзнаа амилна
2025-10-23 16:36:24
Азийн залуучуудын спортын “БАХРЕЙН 2025” наадмын хуваарь гарлаа
2025-10-23 16:24:25
Нийт нутгийн 46 хувьд цастай байна
2025-10-23 16:19:07
2025-10-23 16:00:00
Монгол Улс Пусаны боомтоор далайн шинэ гарцтай боллоо
2025-10-23 15:24:17
Ц.САНДАГ-ОЧИР: ТББХ-оог хуралдуулж Ерөнхий сайдын хоригийг хэлэлцэхийг УИХ-ын даргын зөвлөлөөс дэмжлээ
2025-10-23 14:31:46
ХУД-ийн уран хөдөлгөөнт гимнастик, нийтийн аэробикийн тэмцээн боллоо
2025-10-23 14:28:41
"Хунт нуур" балетыг энэ сарын 24, 25-нд тоглоно
2025-10-23 13:43:05
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав
2025-10-23 13:19:16
М.Зулькафиль багшид МУИС-ийн Эмерит профессор цол олгоно
2025-10-23 12:21:58
COP17 хурлын төр байгууламжийн төслийн талбайд есөн нэр төрлийн 4500 мод тарина
2025-10-23 11:39:04
Сүмо бөхийн "Хакүхо цом" өсвөр үеийн 14 дэх удаагийн тэмцээн болно
2025-10-23 11:22:12
Өнгөрсөн долоо хоногт 1905 зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгджээ
2025-10-23 11:03:48
Өнөөдөр олон улсын цоохор ирвэсийн өдөр
2025-10-23 10:56:32
ОХУ-аас шатахууны импортыг нэмэгдүүлэхээр боллоо
2025-10-23 10:49:16
ОБЕГ: Бэлэн байдлын үзлэгт 228 ажилтан, алба хаагч тусгай зориулалтын техник хэрэгсэл, багаж хэрэгсэлтэйгээр оролцлоо
2025-10-23 09:44:13
Монголын хоккейн лигийн тэмцээн эхэллээ
2025-10-23 09:38:47
Азийн залуучуудын "БАХРЕЙН 2025" наадмын нээлт боллоо
2025-10-23 08:26:18
ИРГЭД БАГАДАА 2-3 ЦАГ ДУГААРЛАЖ, 50-300 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЛИМИТТЭЙГЭЭР ШАТАХУУН ХУДАЛДАН АВЧ БАЙНА
2025-10-23 07:54:27
Хөл бөмбөгийн “U-13” насны лигийн аваргаар “ДЭРЭН” тодров
2025-10-23 07:30:00
Солонгос Улсад “ Global Taekwondo Master Training Program” сургалт болж байна
2025-10-23 07:20:00
Ширээний теннисний дасгалжуулагчдын үндэсний семинар эхэллээ
2025-10-23 07:10:00
АМЖИЛТ ГАРГАСАН ЗАЛУУСЫГ БАЙР, МАШИНЫ БАТЛАМЖААР ХУУРЧИХААД СУРАГГҮЙ БОЛДГООРОО АЛДАРТАЙ АРХАНГАЙНХАН ИЧИГ, ИЧИГ
2025-10-23 07:00:02
ЗАСГИЙН ГАЗАРТ “НАЙР ТАВЬЖ", УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ АД ҮЗСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХУРАЛДААН
2025-10-23 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТНБД Х.БАТЖАРГАЛ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТЭНТЭЙ ХАМТ ХЯТАД РЕСТОРАН БАС БААР АЖИЛЛУУЛДАГ
2025-10-23 07:00:00
Б.БУД-ЭРДЭНЭ: ОДИССЕЙ ЖҮЖИГ ЭР ХҮН ГЭР БҮЛ, ҮНЭТ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЯМАР ОЛОН ЗҮЙЛ ТУУЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-10-23 07:00:00
Э.МИНЖИНСОР: Гар барилдааны дэлхийн аварга болох мөрөөдөлтэй
2025-10-23 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ХЭЛ АМ ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ ИРНЭ
2025-10-23 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 0 ХЭМ ОРЧИМ БАЙНА
2025-10-23 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |