Улстөрчид тэр дундаа МАН, АН-аас өрх тусгаарласан томчууд Их хуралд суудалгүй намуудын тамга, тэмдгийг халааслаад Улсын дээд шүүх рүү гүйлдээд эхэлсэн сурагтай. Ялангуяа МАН-ын залуусдаа гомдсон хууччуул хүчээ нэгтгэж, дараагийн сонгуульд өөр намаас дэвших нь дэвшиж, зарим нь төлөөллөө дэвшүүлэх гээд тун чиг завгүй яваа гэнэ.
Ингэснээр намтай нэг нь моодонд орж, намгүй нөгөө нь модоо барихад хүрэв. Өнгөрсөн 30 жилийн парламентын түүхэнд МАН, АН гэсэн хоёр улс төрийн хүчин төрд ноёрхлоо тогтоож, үлдсэн намуудын олонх нь сонгуульд хоёр том хүчинд санал хуваах зорилготойгоор үйлчилж эхэлсэн гээд хэлчихэд буруудахгүй.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах өөрчлөлт хийсэн нь “цүнхний” намуудыг ийн үнэт оруулав. 2012 онд пропорцианаль тогтолцоогоор сонгууль явуулахад анх удаа гуравдагч хүчин Их хуралд 10-аас дээш суудал авсан удаатай. Энэ удаагийн өөрчлөлтөөр гишүүдийн тоог нэмснээр бусад намын төлөөллүүд сонгогдох магадлал тэр чинээгээр нэмэгдэнэ гэсэн үг. Иймд Их хуралд суудалгүй намуудын үйл ажиллагаа ч идэвхжихнэ. Тиймээс Их хуралд суудалгүй намууд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хоёр гараа өргөн дэмжсэн.
Тэр чинээгээр улс төрийн намуудын үйл ажиллагаа жигдэрч, намууд сонгуульдаа бэлдээд эхэлсэн гэх. Тэр дундаа намын жагсаалтад багтаж чадахгүй улстөрчийн “амь”-нд Их хуралд суудалгүй намууд орох дээрээ тулчихаад хэнд ч тоогдохгүй хаалганы гадна үлдсэн намуудыг худалдаж авах томчууд дараалал үүсгэж, булаацалдаж эхэлсэн гэх бор шувуу ч нисэх болов. Улсын дээд шүүхэд шинээр бүртгүүлэх хүсэлтээ намын нэрс ч овоорч байгаа сурагтай.
МАН-Д ГОМДОГСОД ИХ ХУРАЛД СУУДАЛГҮЙ НАМУУДЫГ ТОЙГЛОЖ ЭХЛЭВ ҮҮ

Ялангуяа МАН-ын томчууд, хуучин гишүүд нь Л.Оюун-Эрдэнийн эсрэг санал хуваахаар сум тавьж эхлэхээр бэлтгэлээ базааж эхээлсэн гэх. Эрх баригч намынхнаас намтайгаа “дайн” зарлах мөн ч олон улстөрч байгаа даа. Нүүрсний хулгайн хэрэг, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн санд нэр холбогдсон гишүүдээ нэр дэвшүүлэхгүй гээд Ерөнхий сайд эртнээс гишүүддээ анхааруулга өгсөн гэдэг. Гишүүд нь намын даргынхаа арга эвийг олох гэж хэрэндээ үзсэн ч, ямар ч яриа байхгүй гэх сануулгатай тэд амжилт олоогүй гэх нь бий.
МАН-аас ирэх сонгуульд залуу гишүүдэ нэр дэвшүүлэхээр сойж эхэлсэн. Тун удахгүй Их хурлаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцүүлнэ. Хуулийн төсөлд улс төрийн намуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх олон зүйл заалт тусгасан. Намын бүртгэлтэй, намтай хүмүүс ирэх сонгуульд хожоотой болох нь. Тиймээс л улстөрчид намын бүртгэлтэй болох гэж Дээд шүүхэд бүртгэлтэй намуудыг тойглож, тордоцгоож эхэлсэн нь энэ.

Өнгөрсөн долоо хоногт гэхэд л хоёр ч нам Улсын дээд шүүхэд намын нэрээ өөрчлүүлэх хүсэлт өгсөн байна. Улсын дээд шүүхэд одоогийн байдлаар бүртгэлтэй 35 нам бий. Энэ тоо цаашид өсөх хандлагатай байгааг ч судлаачид сануулсаар байгаа юм.
Х.БАТТУЛГА, Н.НОМТОЙБАЯР НАР НАМЫН БҮРТГЭЛЭЭ СОЛИХ УУ
Ард түмнээ хайрлая нам Л.Аззаяагаас Улсын дээд шүүхэд 2023 оны тавдугаар сарын 31-нд өргөдөл өгч, Ард түмнээ хайрлая намын хоёр дугаар Их чуулганаар намын оноосон нэрээ Ард түмний хүч нам болгон өөрчилсөн хэмээн намын нэрээ шинэчлэх хүсэлтээ гаргажээ.
Мөн Монголын либерал намын дарга Э.Оргилоос Улсын дээд шүүхэд “Монголын либерал намын ээлжит 8 дугаар Их Хурлаар намын оноосон нэрээ Ардчилсан монгол ялна нам болгон өөрчилснийг улсын бүртгэлд бүртгүүлэх”-ээр хүргүүлсэн байна.
Ард түмнээ хайрлая намыг анх УИХ-ын гишүүн Л.Гүндалай тэргүүтэй улстөрчид анх байгуулж байлаа. Харин Монголын либерал нам энэ удаад намын нэрээ “Монгол ялна” гэх агуулгаар өөрчилсөн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын харъяалалд очиж байна уу гэж оншлох нэгэн ч байна.
Өөрөөр хэлбэл, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга “Монгол ялна” гэх уриатай сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулсан удаатай. Ардчилсан намынхан түнжин хагарч хоёр хуваагдах болсон шалтгааныг Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбож байлаа. Хэдийгээр Х.Баттулга УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй ч түүнийг ойрын хүмүүсээ Их хуралд оруулахаар сойж эхэлсэн гэх нь яриа ч олны дунд гарч байгаа. Тиймээс өөрийн ойрын хүмүүсээ Ардчилсан намаас нэр дэвшүүлэхгүй Их хуралд суудалгүй намуудад гишүүнээр эхлүүлж нэр дэвшүүлж магадгүй гэх таамаг байна.
Ийн улстөрчид, хуучин гишүүд МАН, АН-аас нүүр буруулж, сонгуульд гуравдагч хүчин бэлдэж хүч үзэх бэлтгэлээ хангаад буй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөт “бай”-гаа онох эсэх нь ч улстөрд гурвдагч хүчин орж ирэх эсэхээс бүрэн хамаарах нь. Парламентын ардчиллыг төлөвшүүлэхээр зорьж байгаа манайх шиг улсад хүчтэй сөрөг хүчнүүд гарч ирэх шаардлага бий. Харин сөрг хүчнийг хэн бэлдэж, хэнийг сонгох вэ гэдэг нь асуултын тэмдгийн ард үлдэж байна. Ямартай ч Их хуралд суудалгүй намын тоо нэмэгдэх нь хариуцлагагүй төрийг бий болгосон манайх шиг улсад нэн тэргүүний шаардлагатай ажил болоод буй.
| "ЦҮНХ"-НИЙ НАМУУД ҮНЭД ОРЖ ЭХЭЛЛЭЭ |
|
Олимпын уралдааны замд Б.Ачбадрах унах үед таяг нь хугарчээ
2026-02-14 13:28:10
ВАЛЕНТИНЫ БАЯРЫН СОНИРХОЛТОЙ БАРИМТ
2026-02-14 13:00:00
Ц.Раднаа гуай “Open Masters Games Abu Dhabi 2026”-аас 6 алтан медаль хүртэв
2026-02-14 12:07:07
Ган хайлуулах цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авахыг даалгав
2026-02-14 11:39:51
Дэлхийн “Шилдэг дөрвөн бөх”-ийн “Bishkek-2026” барилдаанд Т.Тулга түрүүллээ
2026-02-14 11:16:34
ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯРААР ҮЗЭХ ШИЛДЭГ ТАВАН КИНО
2026-02-14 10:00:00
“Монгол Улсын түүх 30 боть” бүтээх ажил эхэллээ
2026-02-14 07:10:00
Б.Ачбадрах “Милан-Кортина-2026” олимпын цанын 10 км-т уралдлаа
2026-02-14 07:00:00
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-02-14 07:00:00
ЭЦСИЙН АМЬСГАЛАА ТҮҮНИЙХЭЭ ГАР ДЭЭР...
2026-02-14 07:00:00
ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН
2026-02-14 07:00:00
ЯПОНД АМЬДАРДАГ “ӨНДӨР ЭЭЖ”
2026-02-14 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-02-14 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-02-14 07:00:00
Б.ЧАГНААДОРЖ: 2025 онд бид 72,1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс орон нутгийн төсөвт 246,6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь 33 жилийн түүхэнд дээд амжилт юм
2026-02-13 19:22:33
СОР-ын хуралд оролцогчдоос ямар төсөлд хөрөнгө оруулалт татах вэ?
2026-02-13 19:09:20
2026-02-13 17:17:00
Дарханы эрчим хүчний 2 дахь эх үүсвэр “ДДЦС-2”-ын ажлыг цэгцлэх үүрэг өглөө
2026-02-13 15:51:51
"Дархан төмөрлөгийн үйлдвэр " ХХК Хуст уулыг эдийн засгийн эргэлтэд оруулна
2026-02-13 15:28:57
Ч.Санжаадамба аварга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэнэ
2026-02-13 14:14:36
ЦДБЧ-ийн бүжигчид “GRAND AWARDS-2025” наадмын шагнал хүртлээ
2026-02-13 14:06:56
ЗУРВАС: Зүрхний гэрэл
2026-02-13 13:00:00
Өмнөд Солонгосын 17 настай охин Чой Га Он олимпын аварга боллоо
2026-02-13 12:37:16
Москва хотын Улсын консерваторит морин хуур бэлэглэв
2026-02-13 12:06:49
ХОСУУДАД САНАЛ БОЛГОХ БОЛЗООНЫ САНАА
2026-02-13 11:32:45
Бээжингийн олимпын "Баян ходоод" өвлийн олимпоос хүрэл медаль хүртлээ
2026-02-13 09:57:47
“Майдар бурхны авшиг” барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүллээ
2026-02-13 09:33:34
“Британи дахь Монголын түүх соёлын өв” ном хэвлэгдэн гарлаа
2026-02-13 07:20:00
Э.Ариунтунгалаг гүйлтийн цанын 10 км-ийн зайд уралдлаа
2026-02-13 07:10:00
ТАНИЛЦ: ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУНТАЙЖУУД
2026-02-13 07:00:00
2026-02-13 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-02-13 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-02-13 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-02-13 07:00:00
АМЬДРАХ, АВРАХЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ
2026-02-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |