Гартаа хоосон ч, “гранат” барьчихсан аятай сүржин мэдээллээр нийгэмд хүлээлт үүсгэдэг Цахим сайдтай болчихлоо, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар. Ерөнхий сайдынхаа даалгавраар Шилэн ажиллагааны мэдээллийг хэдий чинээ сүржигнүүлж чадна төдий чинээ анхаарал татна гэх тактикаар Цахим харилцаа холбоо, хөгжлийн сайд Н.Учрал мэдээлэл хийдэг болов. Нэг талдаа Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 80-аад оны залуус ах нарыгаа атгах боловсон арга нь энэ юм уу даа.
Өнгөрсөн долоо хоногт Боловсролын зээлийн сангийн мэдээллүүдийг шилэн болгосон нь олны анхаарал татаж, хэсэгтээ нийгмийг шуугиулсан. Харин үргэлжлүүлээд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон, Нийгмийн даатгалын сантай холбоотой мэдээллийг нийтэд ил болгоно гэж хэд хоногийн өмнө сүржин мэдэгдсэн ч хүлээлтэд хүрсэнгүй дээ, шилэн ажиллагаа.
Цаад агуулгаараа Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслүүдийг Мэдээж тохироонд хүрсний гол илэрхийлэл нь тоон баримт танилцуулснаас өөр баримт дэлгээгүй Цахим харилцаа холбоо, хөгжлийн сайд Н.Учралын мэдээллээс илт харагдаж байна. Намынхаа ах нарын төдийгүй, бусад намынхны судсыг атгах аргаа Л.Оюун-Эрдэнэ олж, түүнийг нь гүйцэтгэгч нь Н.Учрал болчихсон гэдэг нь сүүлийн үеийн Засгийн газрын мэдээллүүдээс илэрхий харагдаж байна. Үүний хамгийн тод илрэл нь ЦХХХХ-ийн сайд Н.Учрал “Ерөнхий сайдын үүрэг болгосноор” гэдэг үгийг мэдээлэлдээ удаа дараа давтаж хэлснээр нотлогдож байгаа юм. Түүнчлэн төрийн мэдээллийн санг бүрэн дүүрэн ил болгоогүй, мэдээллээ ирүүлээгүй хэд хэдэн сан бий гэх үгийг ч ярианыхаа төгсөлд базаж өгсөн нь анхаарал татаж байна.

Харин Ерөнхий сайд энэ асуудлыг улс төрийн зорилгогүй мэтээр харагдуулах гэсэн дээ "Сангуудын мэдээллийг ил болгож хэн нэгний мууг үзэх гээд байгаа юм биш. Үүнийг иргэд мэдэх ёстой. Яагаад гэвэл мэдэж байж засна. Өнөөдөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Нийгмийн даатгалын сангийн мэдээллийг ил болгож байна. Хэн нэгнийг буруутгах гэсэн сэдэл надад байхгүй. Юу болсон бэ гэдгийг л цахим хуудсанд байршуулж байгаа. Нийгэм өөрөө дүгнэлтээ хийг. Нийгмийн дүгнэлт үүнийг засна. Ийм л агуулгатай. Эргээд харахад субъектив асуудлууд үйлчилж байсан нь харагдаж байгаа. Энэ нь ил болно гэсэн үг. Одоо журмыг нь яах вэ гэдгээ шийдэх хэрэгтэй. Ямартай ч сан байх нь зөв байх. Сан нь ил тод, хүртээмжтэй байх ёстой. Сан лоббигоор ажилладаг байж болохгүй. Шударга, шалгуур нь ойлгомжтой байх ёстой” хэмээн тайлбар өгсөн. Начир дээрээ улстөрчдөд сануулга өгч буй далд агуулга ч энд цухалзаж байгаа юм.
(1).jpg)
Энэ удаагийн мэдээллээр тоон мэдээллийг танилцуулсан ч, дата мэдээлэл дээр ажиллах нь чухал гэх асуудлыг ч тэрбээр олон янзаар тайлбарлаж харагдана лээ. Нэг ёсондоо гишүүдэд анхааруулга өгч, буруу хөдөлгөөн хийвэл дараагийн мэдээллийг ил болгоно шүү гэх хөнгөн сануулга байж болох үгсийг ч тэр мэдээллийнхээ завсар хавчуулж байгаа харагдсан. Тэрбээр “Одоогоор есөн тусгай сангийн мэдээллийг ил болгосон. Төрийн мэдээллийг ил болгоход зарим агентлаг хайнга хандаж мэдээллээ ирүүлэхгүй байгаа. Иймээс энэ асуудалд хариуцлага ярина. Харин Мэргэжлийн боловсрол сургалтыг дэмжих сан, Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан, Эрүүл мэндийн дэмжих сан мэдээллээ дутуу ирүүлсэн. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Архидан согтууруулахтай тэмцэх урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Засгийн газрын нөөцийн сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Кино урлагийг дэмжих сан мэдээллээ огт ирүүлээгүй” гэх мэдээлэл өгч харагдсан.
Эрүүл мэндийн даатгалын сангийн мэдээллийг ил болгоно гэдэг нь нэг ёсондоо намын ах нартайгаа нэг мөсөн түнжин хагарч, зам салахаа өөр сонголтгүйд ч хүргэж мэдэх юм. Өнгөрсөн хугацаанд цар тахлын гэх нэрийдлээр хяналтгүй урссан мөнгөний гол урсгал Эрүүл мэндийн даатгалын сан дээр төвлөрсөн байж таараа. Тэр тусмаа МАН-ыг эрх барьж байх хугацаанд Эрүүл мэндийн даатгалын сан дээр олон ч асуудал өрнөсөн дөө.
Тэр хэмжээгээрээ тус сангийн мэдээлэл олон нийтэд хаалттай болж, хэвлэлийнхнээс ч нуух болсон нь нууц биш юм. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын санг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ил болгох нь өөр дээрээ гал дуудсанаас ялгаагүй болно. Нэг талаараа Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн шударга ёс үнэхээр үнэн үү гэдгийг цензурдэх нэг том шалгуур ч байж мэдэх юм.
Хэрэв зээ тэд амласан ёсоороо бүх мэдээллээ ил болгож чадахгүй бол Цахим үндэстэн хэмээн өөрсдийг тодотгож, яам хүртэл байгуулсан Засгийн газар сангийн мэдээлэл цуглуулдаг цахим штаб болсноос ялгаагүй болох нь.
| ШИЛЭН АЖИЛЛАГААГААР СҮР БАДРУУЛАХ Н.УЧРАЛЫН ТАКТИК |
|
Ш.БАДАРЧ:Л.Түдэв хэмээх агуу хүний дэргэд байна гэдэг миний ХАМГИЙН ТОМ АЛБАН ТУШААЛ байлаа
2026-05-23 07:05:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-05-23 07:00:44
“ГАЛЗУУ ЮРА”
2026-05-23 07:00:03
ДАРААГИЙН ХОТЫН ДАРГЫН ХҮЛЭЭГДЭЖ БУЙ АЖЛУУД
2026-05-23 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-23 07:00:00
ӨМГӨӨЛӨГЧ Д.ЦЭНД-АЮУШ: СЭТГҮҮЛЧИЙН ЁС ЗҮЙГҮЙ ҮЙЛДЛЭЭС БОЛЖ 23-ХАН НАСТАЙ ЭМЭГТЭЙ “ДОХ”-ТОЙ ХЭМЭЭН ГҮТГЭГДЭН НӨХӨРТӨӨ ЗОДУУЛЖ, АМИА АЛДСАН ДАА, ХӨӨРХИЙ
2026-05-23 07:00:00
Будапешт хотноо олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо
2026-05-22 16:02:59
Чөлөөт бөхийн залуучуудын шигшээ баг “U23” Азийн аваргыг зорилоо
2026-05-22 13:31:26
Хүндийн өргөлтийн Азийн аварга өндөрлөв
2026-05-22 10:56:41
Хууль бусаар эм бэлдмэл зарсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлэлээ
2026-05-22 10:43:11
2026-05-22 10:25:56
2026-05-22 10:08:01
МАН АН-ЫНХНЫГ ЗОДОЛДУУЛСААР Л БАЙНА
2026-05-22 08:23:30
Чөлөөтийн “Улаанбаатар опен” дэлхийн чансааны оноо олгоно
2026-05-22 08:16:59
А. Даваабаатар “Russian Judo Tour”-аас хүрэл медаль хүртжээ
2026-05-22 07:30:00
“УЛААНБААТАР-2026” таеквондо-гийн Азийн аваргын нээлт боллоо
2026-05-22 07:20:00
Монгол Улсын туршлагыг “ЮНЕСКО”-д танилцуулав
2026-05-22 07:10:00
Ш.ХҮСЛЭН: ХҮҮХЭД НАСНЫ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЖ, “MISS MONGOLIA-2026” ТЭМЦЭЭНИЙ ТЭРГҮҮН МИСС БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-05-22 07:00:52
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-05-22 07:00:00
УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ С.АНХБАЯРЫН ДҮҮГЭЭ ЗААЗУУРДСАН ХЭРГИЙН ХАВТАСТ ХЭРЭГ
2026-05-22 07:00:00
ЖҮДОГООС ЧӨЛӨӨТ БӨХ РҮҮ ШИЛЖСЭН ГАВЬЯАТ
2026-05-22 07:00:00
ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН
2026-05-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |